Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 125/ШШ2024/0028

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      05          22   

          125/ШШ2024/0028

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”  захирамжууд, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн Хавсралтад дурдсан “*******” ХХК-нд 5 га гэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага,

 гуравдагч этгээд *******ын “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай" захирамжийн дагуу Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийнхээ дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай 2017 оны 07 дагуу *******ын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон Ховд аймгийн Дарви сум засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар "Газар ашиглуулах тухай" захирамжаар "*******" ХХК-д олгосон 353,39 га газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”,

 гуравдагч этгээд ”*******” ХХК-нийн “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар ******* ХХК-д олгосон 353,39 га газраас өөрт хамаарал бүхий давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”,

гуравдагч этгээд “*******” ХХК-нийн “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/17 дугаартай захирамж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 1-15-д байрлалтай нэгж талбарын ******* дугаартай 0.4572 м² газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж буй газартай давхцуулан олгосон "Тефис Майнинг" ХХК-тай давхцуулан олгосон 0.4572 м² газрын давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд “” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “Шонхрын хүлэг транс” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн эрх залгамжлагч , гуравдагч этгээд , гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн өмгөөлөгч хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  шүүхэд Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”  захирамжуудыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн Хавсралтад дурдсан “*******” ХХК-нд 5 га гэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хоёр: Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлага:

2.1. Гуравдагч этгээд *******оос  “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай" захирамжийн дагуу Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийнхээ дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай 2017 оны 07 дагуу *******ын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон Ховд аймгийн Дарви сум засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар "Газар ашиглуулах тухай" захирамжаар "*******" ХХК-д олгосон 353,39 га газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлага гаргасан.

2.2. Гуравдагч этгээд ”*******” ХХК-иас “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар ******* ХХК-д олгосон 353,39 га газраас өөрт хамаарал бүхий давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлагыг гаргасан.

2.3. Гуравдагч этгээд “*******” ХХК-иас “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/17 дугаартай захирамж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 1-15-д байрлалтай нэгж талбарын ******* дугаартай 0.4572 м² газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж буй газартай давхцуулан олгосон "Тефис Майнинг" ХХК-тай давхцуулан олгосон 0.4572 м² газрын давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлага гаргасан.

 

Гурав. Хэргийн үйл баримтын талаар:

3.1 Нэхэмжлэгч ******* ХХК нь Ашигт малтмалын газраас эрх олгосны дагуу Ховд аймгийн Дарви, Зэрэг, Мөст  сумын Баатарын нуруу-2 нэртэй 78893  талбай бүхий тоот ашигт малтмалын хайгуулын тусгай  зөвшөөрлийг 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авч 2014 он 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  ашигт малтмал хайх  тусгай зөвшөөрөл эзэмшсэн ба 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт 353.39 гектар талбай бүхий уурхайн талбайд  ашигт малтмал ашиглах  дугаартай тусгай зөвшөөрөл авсан байна.

3.2 Улмаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар Тефис Майнинг ХХК хөшөөтийн уурхайд уурхайн талбайн зориулалтаар олгосон ашиглалтын лицензийн дугаартай 353.39 га газрыг 26 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

3.3 Ховд аймгийн Дарви сумын Засаг даргаас 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “*******” ХХК-нд “... Танай MV-018293 дугаартай лицензийн талбайд газрын тухай хуулийн дагуу үйлдвэрлэл үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалттай олгогдсон 15 иргэн аж ахуйн нэгжийн 35,5 га газар давхцалтай байгаа тул газрын тухай хуульд заасны дагуу маргааныг шийдвэрлүүлнэ үү” гэх А/161 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

Уг асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад хандахад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/189 тоот албан бичгээр “.... Танай дугаартай лицензийн талбайд газрын тухай хуулийн дагуу үйлдвэрлэл үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалттай олгогдсон 10 иргэн, аж ахуйн нэгжийн 14,8 га газар давхцалтай байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт хандахад 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/2024 тоот албан бичгээр “Танайхаас ирсэн гомдлын дагуу холбогдох байгууллагаас тодруулга авсан. Нэр бүхий 15 иргэн, аж ахуй нэгжийн газар нь танай лицензийн талбайтай давхацсан байна. Гэхдээ 15 иргэн, аж ахуй нэгжийн газрыг танайд олгогдсон лицензийн талбайг ашиглуулах тухай Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай захирамж гарахаас өмнө олгогдсон тул Дарви сумын Засаг даргын маргаан үүсгэх шийдвэрийг шууд буруутгах үндэслэлгүй байна. Энэ шийдвэр танай хууль ёсны эрх ашгийг зөрчиж байвал холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэх хариуг өгсөн.

3.4. Гуравдагч этгээд “” ХХК-нийн эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаар захирамжаар ... Мөрөн багийн нутаг Хөшөөтийн уурхай – Ярантын боомт чиглэлийн төв замын хажууд шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжаар ... “Шунхлай групп” ХХК-нийн Хөшөөтийн уурхайд байрлах Шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг “” ХХК-нд шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших дугаартай гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Мөн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар захирамжаар ... газрын хэмжээг 3500 м.кв болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

3.5 Гуравдагч этгээд *******ын эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2010 оны 10 сарын 08-ны өдрийн 94 дүгээр захирамжаар ид Мөрөн баг, Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нас барсан учир Дарви сумын Тойргийн нотариатын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх газрыг *******од өвлөн авсан. Улмаар сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар дээрх газрын *******од 15 жилийн хугацаатайгаар өвлүүлсэн эзэмшүүлсэн байна.

3.6 Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаарта захирамжаар “” ХХК-нд шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар /үнэ төлбөргүйгээр Дарви сумын 3-р багийн  нутаг дэвсгэр Мөрөн багийн 1-15 байрлалтай нэгж талбарын  дугаартай 4572 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар  дуудлага худалдаанд  оролцож ялагч болсон “” ХХК-нд 4572 м.кв газрыг Шатахуун түгээх станц, шатах тослох материал түгээгүүрийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар  дахин эзэмшүүлсэн.

“*******” ХХК-нийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 24/22-88 тоот албан бичигт “... *******” ХХК нь 2014 оноос “” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оноос “*******” ХХК болон аж ахуйн нэгжийн оноосон нэрээ өөрчилсөн /хх1-189, 191/ тул аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээг “*******” ХХК-нд олгож, газар эзэмших гэрээ байгуулсан.

 3.7 Гуравдагч этгээд “*******” ХХК-нийн эзэмшлийн газрын тухайд:  Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны А/20 дугаар захирамжийн хавсралтад  “*******” 5 га гэх нэр бүхий хүснэгт бичигдсэн байх ба , нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаар захирамжаар “*******” ХХК-нийн эзэмшиж байсан Ховд аймгийн Дарви сумын Мөрөнгийн ам, дэтгийн давааны баруун талд байрлах кемпийн зориулалттай газрыг “*******” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

 2.8 Гуравдагч этгээд “” ХХК-нийн эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар тус сумын Мөрөн баг, Хөшөөт уурхай 1 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2.9 Гуравдагч этгээд “” ХХК-нийн эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамжаар тус сумын Мөрөн баг, Хөшөөтийн уурхайд 1 га газрыг шатахуун түгээх станц, авто үйлчилгээний төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2.10 Гуравдагч этгээд “” ХХК-нийн эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаар захирамжаар д Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, авто паркийн зориулалтаар 2 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар ийн хүсэлтийг үндэслэн дээрх газрыг “” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2.11 Гуравдагч этгээд ийн эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 тоот захирамжийг үндэслэн тус сумын Мөрөн баг, Дэтгийн давааны зүүн хойд талд 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

2.12 Гуравдагч этгээд “” ХХК-нийн эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаар захирамжаар т Хөшөөтийн уурхайн Тэтгийн даваанд 3000 м.кв газрыг шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т.Сарантуяатай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба ийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар захирамжаар дээрх газрыг “” ХХк-нд 10 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших дугаар гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.  

2.13 Гуравдагч этгээд ын эзэмшлийн газрын тухайд: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар захирамжаар тус сумын Мөрөн баг, Дэтгийн давааны хойд талд 5 га газрыг үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

       Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2005 оны 03 сарын 30-ны өдрөөс 2014.03.30- ны өдрийг хүртэл ашиглах Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан арын даваа гэх газар 15,587.84 га талбайд ХВ-009519 дугаартай тусгай зөвшөөрлийг, Баатарын нуруу-2 гэх газар 23,464.21 га талбайд ХВ-009520 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус хайгуулын чиглэлээр авсан билээ.

2005 оноос 2013 оны хооронд тус хайгуулын талбайнуудад хайгуулын ажлыг явуулан 2014 онд Ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс Баялагийн Мэргэжлийн зөвлөлөөр Хөшөөтийн ордын зүүн хэсэгт нүүрсний нөөцийг 44.6 сая тонноор тогтоолгон бүртгүүлсэн. Улмаар Ашигт малтмалын газрын кадастрын газраас ашигт малтмалын тухай хуулийн дагуу Цагаан арын даваа нэртэй газарт 733.28 га талбайд MV-018291 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг, Баатарын нуруу-2 нэртэй газарт 353.39 га талбайд дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус авсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн т/11 тоот тушаалаар Хөшөөтийн ордын Зүүн хэсгийг ил аргаар олборлох Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Ийнхүү эрх бүхий байгууллагаар хянан батлагдсан ТЭЗҮ, Байгаль орчин нарийвчилсан үнэлгээний тайлан болон Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/27, А/28 дугаар "Газар ашиглуулах тухай” захирамжуудыг үндэслэн Зүүн хөшөөтийн нүүрсний ил уурхайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэх гэсэн боловч манай компаний ашиглалтын талбай болох дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 353.39 га талбайд Ховд аймгийн Дарви сумын Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/161 дугаартай албан бичгээр "15 иргэн, аж ахуйн нэгжийн 35.5 га газар давхцалтай байгаа тул маргааныг шийдвэрлүүлнэ үү" гэж мэдэгдсэн.

Улмаар энэ асуудлыг тодруулахаар Дарви сумын Засаг даргад хандахад тэрээр 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/189 дугаартай албан бичгээр "танай дугаартай лицензийн талбайд газрын тухай хуулийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалттай олгогдсон 10 иргэн, аж ахуйн нэгжийн 14.8 га газар давхцалтай байгаа” тухай мэдэгдсэн. Ийнхүү бид Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын энэхүү албан бичгийг хүлээн аваад “манай компаний ашиглалтын талбайтай давхцуулан 10 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон Дарви сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Ховд аймгийн Засаг даргын нэр дээр гаргасан болно.

Гэтэл Ховд аймгийн ЗДТГ-ын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 2/2024 дугаар албан тоотоор ирүүлсэн хариунд "...нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгжийн газар нь танай лицензийн талбайтай давхацсан байна..... танай хууль ёсны эрх ашгийг зөрчиж байвал холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй” хэмээн холбогдох баримуудыг ирүүлээд байна.

Өмнө дурдсанчлан манай компани нь анх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 оны 03 сарын 30-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.14-т “геологи, уул уурхайн кадастрын алба нь хайгуулын лиценз олгосон даруйд энэ тухайгаа Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт мэдэгдэж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ” гэж заасан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т “Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай... сум, дүүргийн засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасан, мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна" гэж тус тус заасанчлан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад мэдэгдсэн, мэдсэн байх ёстой юм.

Гэтэл Дарви сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" Гэж заасныг зөрчиж нэр бүхий 10 иргэн, аж ахуйн нэгжид 14.8 га газар олгосон байхаас гадна Эдгээр газар давхцуулан олгосон газраас 5 газрыг бусдын нэр дээр шилжүүлсэн захирамжийг гаргасан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010.10.08-ны өдрийн 93 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2010.10.08-ны өдрийн 94 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2010.10.11-ний өдрийн 95 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2010.12.29-ний өдрийн 137 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2011.04.20-ны өдрийн А/38 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2014.02.27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2011.09.16-ны өдрийн А/72 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2012.02.18-ны өдрийн А/11 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2012.03.20-ны өдрийн А/16 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2012.10.03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2016.07.07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2017.03.07-ны өдрийн А/53 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2017.03.27-ны өдрийн А/71 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2017.07.06-ны өдрийн А/127 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2018.04.24-ний өдрийн А/57 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай", 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээг өөрчлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Дарви сумын засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би өөрт олгогдсон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч Дарви сумын засаг даргад холбогдуулан өмнө гаргасан 2010.10.08-ны өдрийн 93 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2010.10.08-ны өдрийн 94 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2010.10.11-ний өдрийн 95 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2010.12.29-ний өдрийн 137 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2011.04.20-ны өдрийн А/38 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж 2014.02.27-ны өдрийн А/17 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж, 2011.09.16-ны өдрийн А/72 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2012.02.18-ны өдрийн А/11 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2012.03.20-ны өдрийн А/16 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2012.10.03-ны өдрийн А/92 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2016.07.07-ны өдрийн А/75 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2017.03.07-ны өдрийн А/53 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2017.03.27-ны өдрийн А/71 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамж, 2017.07.06-ны өдрийн А/127 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж, 2018.04.24-ний өдрийн А/57 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай", 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээг өөрчлөх тухай”  захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг "Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн Хавсралтад дурьдсан ******* ХХК-д 5 га гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэж нэмэгдүүлж байна гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмал газрын тосны газраас 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 он хүртлэх хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан харын даваа гэх газарт 15,587.84га газар талбайд XV-009519 дугаартай тусгай зөвшөөрлийг, Баатрын нуруу-2 гэх газарт 23,464.21га талбайд XV-009520 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус авсан. 2005 оноос 2014 оны хооронд тус хайгуулын талбайнуудад хайгуулын ажил явуулж, 2014 онд Ашигт малтмалын газрын дэргэдэх эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр Хөшөөтийн ордын зүүн хэсэгт нүүрсний нөөцийг 44.6сая тонн тогтоолгож бүртгүүлсэн. Улмаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу цагаа харын даваа газарт 733.28га талбайд 18291 дугаартай ашигт малтмалын тухай зөвшөөрлийг, Баатарын нуруу-2 гэх газарт 353.39га талбайд 18293 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус авсан. Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Т-11 тоот тушаалаар хөшөөтийн ордын зүүн ордыг ил аргаар олборлох, техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Энэхүү эрх бүхий байгууллагаар батлагдсан Байгаль орчны нарийвчилсан тайлан болон Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн А/27, А/28 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийг үндэслэн Зүүн хөшөөтийн нүүрсний ил уурхайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэх гэсэн болов ******* ХХК-ийн ашиглалтын талбай болох 18293 дугаартай ашиглалтын талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 353.39га талбайд Ховд аймгийн Дарви сумын Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн А/161 дугаартай албан бичгээр 15 иргэн, аж ахуйн нэгжийн 35.5га газар давхцалтай байх тул маргааныг шийдвэрлэж өгнө үү гэж мэдэгдсэн. Энэхүү асуудлыг тодруулахаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад хандсан боловч 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/189 дугаартай албан бичигээр Танай 18293 дугаартай, Ашиглалтын лиценз бүхий талбайд Газрын тухай хуулийн дагуу үйлдвэр үйлчилгээ, шатахуун түгээх зориулалтаар олгогдсон 10 иргэн, аж ахуйн нэгжид 14.8га газар давхцалтай гэдгийг мэдэгдсэн. Дээрх Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын албан бичгийг хүлээн авч ******* ХХК-ийн ашиглалтын талбайд давхцуулж газар олгосон Ховд аймгийн Дарви сумын засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг Ховд аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл дээд шатны Засаг даргад гомдол гаргасан. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/24 дугаартай албан тоотоор нэр бүхий 15 иргэн, аж ахиун нэгжийн газар нь танай лицензийн газартай давхцсан байна. Тиймээс дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй гээд холбогдох баримтуудыг хамт ирүүлсэн. Өмнө нь дурьдаж байснаар ******* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малт малын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу тавигдах шаардлыг бүрэн хангасан тул эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малт малын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Геологи, уул уурхайн кадастрын алба нь хайгуулын лиценз олгосон дариу энэ тухай Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт мэдэгдэж, энэ тухай албан ёсоор нийтэд мэдээлнэ гэж заасан бол хүчин төгөлдөр үйлчилж буй 2006 оны ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т зааснаар “Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна” гэж тус тус заасанчлан Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга мэдсэн байх ёстой. Гэтэл Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг тус тус зөрчиж нэр бүхий 10 иргэн, аж ахуй нэгжид 14.8га газар олгосоноос гадна. Эдгээр газрыг давхцуулсан газраас 5 иргэний нэрд газар шилжүүлсэн захирамжийг гаргасан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93, 94 дугаартай, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаартай, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжууд, мөн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/15 дугаартай газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/82 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”. Мөн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасан гэв.

Гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд *******ын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг дэмжихгүй. Бидний хувьд хууль ёсны дагуу 2005 оноос өнөөдрийг хүртэл тус газрыг ашиглаж байгаа.

Гуравдагч этгээд “*******” ХХК-нийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь ******* ХХК-ийн хувьд 2005 оноос эхлээд тус газрыг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж ирсэн гэдгийг хэлмээр байна. *******т компанийн эзэмшиж байгаа гэх газар нь анх олгохдоо хууль тогтоомж зөрчөөд явчихсан асуудал байдаг. Үүнтэй холбоотой баримтууд дээр шүүхээс үзлэг хийчихсэн хэрэгт холбогдох баримтууд нь нотлох баримтаар авагдсан гэдгийг хэлмээр байна.    

Гуравдагч этгээд “*******” ХХК-нийн бие даасан шаардлагын тухайд 2005 оноос эхлээд тухайн талбай дээр хайгуулын зөвшөөрлөөр, тусгай зөвшөөрөлтэй лицензийн үндсэн систем дээр бол ашиглаж байсан гэх тайлбараа дэмжиж байна. 2015 оноос ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндсэн дээр ашиглаж байгаа гэсэн тайлбараа дэмжиж байгаа. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь тухайн газар дээрээ ямар нэгэн байдлаар лицензээ барьж суугаад л хараад суудаг юм шиг л юм яриад байх юм. Үүнийг Газрын тухай хуулиас гадна Ашигт малтмалын тухай хуулиар бас зохицуулдаг. Холбогдох заалтуудыг харах юм бол тодорхой заалтууд байж байгаа. За хамгийн наад зах нь гэхэд л одоо энэ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд байж байгаа юм. Хайгуулын тусгай цэг си зөвшөөрөл эзэмшигч нь ямар эрхтэй юм бэ гээд. Тэгэхлээр тухайн лиценз бүхий талбайн хилийнхээ дотор ашигт малтмалыг эрж хайх үйл ажиллагааг өгүүлэх ийм эрхтэй. Мөн хуулийнМөн хуулийн 21.3-т тухайн хайгуулын талбайн аль ч хэсэг дээрээ давуу эрхийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэж заасан байгаа. Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд дээрх нөхцөл байдлуудыг эрхийнхээ хүрээнд үйл ажиллагааг явуулж байсан ба ямар нэгэн байдлаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бол зөрчөөгүй. Та бүхний ярьж байгаачлан эдгээр компаниудаас хойш газар ашиглах эрх үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй. Энэнээс өмнө тухайн газруудыг манай компани ашиглаж байсан. Энэ нь лицензээр тодорхой олгогдсон тусгай зөвшөөрлийн материал нотлогдоно гэж хэлмээр байна. Тийм учраас бие даасан шаардлагуудыг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гэсэн тайлбартай байна.

3.3 Хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний дугаартай лицензийн талбайд газрын нэгдмэл сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн 10 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 14,8га газар давхцаж байгаа. Тухайн давхцал үүссэн газар нь ******* ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 18/38 тоот газар хүссэн албан бичгээс өмнө хуулийн дагуу олгогдсон газрууд болно.

******* ХХК-ний дээрх хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/27 дугаар захирамжаар MV-018291 лицензийн дугаартай 733,28га газрыг олгож газрын нэгдмэл сангийн системд бүртгэсэн байна. Сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар олгогдсон дугаартай 353,39га газар нь 10 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 14,8 га газарт давхцаж байгаа тул газрын нэгдмэл сангийн системд бүртгэгдээгүй болно.

Тефис Майнинг ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аван танилцлаа. Тефис Майнинг ХХК нь ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Баатарын нуруу-2 нэртэй 353,39 га газарт тусгай зөвшөөрөл эзэмшсэн. Дарви сумын ИТХ, Засаг даргад 2018 оны 07 дугаар сарын 4-ны өдрийн 18/38 дугаартай газар ашиглах хүсэлт ирүүлсэн.

Тухайн үеийн газрын даамалд уг газрыг ямар нэгэн давхцал маргаан байгаа эсэх, төлөвлөгөөнд тусгаж болох үгүйг судлуулах чиглэл өгсөн. Газрын даамал нь ямар нэгэн зөрчилгүй гээд хуулийн дагуу ИТХ-д өргөн барьсан. Сумын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ИТХ-ын IV-р хуралдааны 6 дугаар тогтоолын 13 дугаар хавсралтаар уг газрыг 2019 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан баталсан.

2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/28 дугаар захирамжаарp дугаартай Баатарын нуруу-2 нэртэй 353,39 га газрыг Тефис Майнинг ХХК нь тус газраа 2021 онд газрын нэгдмэл санд бүртгүүлэх хүсэлт өгсний дагуу газрын нэгдмэл санд бүртгэн оруулах үед тухайн газарт 10 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 14,8 га газар давхцал үүсэж бүртгэгдээгүй болно.

Иймд дээрх 10 иргэн, аж ахуй нэгж байгууллагын 14,8 га газрын давхцалыг арилган хуулийн дагуу Тефис Майнинг ХХК-ийн дугаартай лицензийн газар ашиглуулах 353,39 га газраас давхцал бүхий 14,8 га газрыг хасаж олгох бүрэн боломжтой. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр хүлээж байна.

Эдгээр газрыг хүчингүй болгуулах боломжгүй. Учир нь өмнөх Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд uазар эзэмших асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Тухайн үед газрын мэдээлэл нь цахим шилжээгүй байсан бөгөөд тухайн газар давхцаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан. Газар нь давхцаж байгааг эсэхийг тухайн компани судалж, шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах боломжгүй гэж үзэж байна гэв.

3.4 Гуравдагч этгээд “” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

"*******" ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/57 хэрэг хэд хэдэн захирамжийг "хүчингүй болгуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон, 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар давхцуулж эзэмшүүлсэн гэх талаар Дарви сумын Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр мэдэгдэж, улмаар аймгийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/2024 дүгээр албан бичгээр хүлээн авсан талаар нэхэмжлэлдээ тодорхой дурджээ.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах байтал 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ хүргүүлж, дээрх хугацааг хэтрүүлсэн байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

2. "" ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэх авахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 27, 31, 38 дугаар зүйлд заасан журамд нийцүүлэн, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг шилжүүлж авсан.

Сумын Засаг даргын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар эзэмшүүлж, бидний хүсэлт хуульд нийцсэн учраас шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий байршилд 2005 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэж дурдах боловч ялангуяа Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны А/57 дугаар захирамжийн улмаас уг хуулийн этгээдийн аль хуульд заасан, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

“*******” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайд газар ашиглуулах тухай Дарви сумын Засаг даргын 2019 оны А/27, A/28 дугаар захирамжууд нь цаг хугацааны хувьд  “”“ ХХК-нд газар шилжүүлэн эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2018 оны А/57 дугаар захирамжийн дараа гарсан байх тул Газрын тухай хулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар манай компанийн эзэмших эрх түрүүлж хамгаалагдах учиртай.

Иймд байршлын хувьд эдгээр газрууд нь хооронд давхцалтай эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоож, "*******" ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг тодруулах ёстой.

Нэхэмжлэлийн шаардлагын “" ХХК-д холбогдох хэсэг буюу “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгох" шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Гуравдагч этгээдийн хувьд албан бичгээр хариу тайлбарыг хүргүүлсэн. Ховд аймгийн Дарви сумны Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамж нь газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.7, 38 дугаар зүйлд заасан нийцэж байх тул газар эзэмших эрх шилжүүлж авсан компани хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэв.

3.5 Гуравдагч этгээд “*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "” ХХК нэртэйгээр 2014 оноос анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оноос "" ХХК болж, аж ахуйн нэгжийн оноосон нэрээ өөрчилж газрын тосны бүтээгдэхүүний импорт, жижиглэн болон бөөний худалдааны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

"Тефис Майнинг" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Газрын тухай хуулийн дагуу хүсэлт гаргаж, дуудлага худалдааны ялагч болсон "" ХХК-д шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 1- 15-д байрлалтай нэгж талбарын ******* дугаартай 4,572 м² газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн.

Сумын Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрхийн №000306544 тоот гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд уг газрыг одоог хүртэл зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглаж байна.

Газрын төлөв байдал, чанарыг хадгалж, гэрээнд заасан үүргийн дагуу ашиглаж, өнөөдрийн байдлаар дээрх газарт Шатахуун түгээх станц-2 холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн манай компани нь Ховд аймгийн Дарви сумын 3 дугаар баг, Мөрөн 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, 28.8 м² талбайтай, Шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан. дугаартай захирамжаар "" ХХК-д шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар үнэ төлбөргүйгээр Мөрөн багийн нутаг дэвсгэрт 1-15-д байрлалтай нэгж талбарын дугаартай 4.572 м² газрыг 15 хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар “” ХХК-нд шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар үнэ төлбөргүйгээр 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

 Захирамжид заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, гэрээ 09-ний өдрийн хүсэлтийн дагуу дээрх газарт аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээг шинээр олгосон.

3. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүүлэх тухай” А/17 дугаартай захирамжаар шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалт бүхий 0.3 га газрыг "" ХХК-д 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Улмаар уг газрыг эзэмших эрх шилжсэн ба газар эзэмших гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. "Тефис Майнинг" ХХК нь "...2005-2014 он хүртэл Цагаан арын даваа гэх газар ХВ-009519, Баатарын нуруу-2 гэх газар ХВ-009520 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, 2014 оноос дээрх 2 газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан, ашиглалтын талбай болох дугаартай ашиглалтын зөвшөөрөл бүхий 353.39 га талбайд 15 иргэн, аж ахуйн нэгжийн 35.5 га газар давхцалтай байгаа..." талаар нэхэмжлэлдээ дурдсан.

Албан бичгээр хариу тайлбар болон шаардлага гаргасан. Ховд аймгийн Дарви сумны Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжууд нь тус сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хууль ёсоор эзэмшиж байгаа. Энэхүү газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, хуульд заасны дагуу үр, ашигтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх тайлбар болон бие даасан шаардлага дэмжиж байна гэв.

Шүүхэд гаргасан бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 сарын 27-ны өдрийн А17, 2017 оны 03 сарын 07-ны А53 2017 оны 03 сарын 27-ны А71 газар эзэмшүүлэх. Шатах тослох материал түгээхийн газар ашиглах ШТС зориулалтаар. Тус сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт байршилтай 84010041 дугаартай, 45002 метр квадрат 15 жилийн хугацаатайгаар давхцуулан олгосон ******* ХХК-ийн хайгуулын талбайтай давхацсан. 0.45072 метр квадратыг хүчнгүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

3.6 Гуравдагч этгээд “*******” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шонхорын хүлэг  транс ХХК-нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын захирамж гарч 000306603 дугаартай эрхийн гэрчилгээг хууль журмын дагуу зохих баримтаа бүрдүүлэн авсан.

Тухайн газар дээр манай ******* ХХК нийтдээ 300 гаруй сая төгрөгийн зардал гаргаж хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд

1. Ажилчдын байр 150 сая төгрөг,

2. Цахилгааны шугам, трансформатор-45 сая төгрөг,

3. Хашаа татах зардал-25 сая төгрөг

4. Худаг-20 сая төгрөг

5. Ажлын хөлс болон бусад урсгал зардлууд-60 сая төгрөг болсон.

Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуй нэгж айл өрхүүд байхаас гадна олон улсын авто зам барилга байгууламж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн газрыг чөлөөлж шууд олборлолт явуулах ямар ч боломжгүй бөгөөд авто замыг эвдэж түүний эргэн тойрны газарт олборлолт явуулах боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.

Мөн нөгөө талаар тухайн газарт маш их барилга байгууламж баригдаж, зам тавигдаж байгаа энэ олон жилийн хугацаанд ******* ХХК-ийн зүгээс нэг ч удаа бидэнд хандаж манай хайгуул, ашиглалтын лиценз бүхий талбай гэдэг талаараа уулзаж байгаагүй байж одоо их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна.

Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэснийг зөрчиж Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга газар олгосон гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Газар эзэмших, ашиглах эрхийг зөвхөн тухайн аймаг сумын Засаг даргын захирамжаар олгож түүний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээр баталгааждаг.

Үүнээс бусад этгээдийн олгосон ямар ч баримт бичиг нь газар эзэмших ашиглах эрхийг бүрэн олгосон гэж үзэх боломжгүй. Энэ талаар Газрын тухай хуульд тодорхой тусгасан байна.

Өөрөөр хэлбэл хайгуулын лиценз нь хайгуул явуулах эрхийг, харин ашиглалтын лиценз нь тодорхой олборлолтын талбайд олборлолт явуулах эрхийг олгосон болохоос Газрын тухай хуульд заасан эзэмших ашиглах эрхийг олгосон гэж үзэх боломжгүй юм.

Иймд ******* ХХК нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан үйл баримт Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг хамт авсан гэж үзэхгүй бөгөөд 2019 онд газар ашиглах эрхийг Засаг даргын захирамжаар авч гэрчилгээгээ авсан нь тогтоогдож байна.

Шонхорын хүлэг транс ХХК-ийг газар эзэмших тухай өргөдлийг зохих хууль журмын дагуу өгөх үед тухайн газрыг Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээгүй байсан тул бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцалгүй байсан гэж үзэж байна.

Талуудын хооронд бий болсон маргаан нь газрын эзэмшигч, ашиглагч нарын хооронд үүссэн газрын маргаан байх тул энэхүү харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.

Иймд Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь Шонхорын хүлэг транс ХХК-д 2016.07.07.-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 га газар олгосон нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд холбогдох зохицуулалт байдаг. ******* ХХК-ийн эзэмшил бүхий газар давхцсан гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16, 4.1.18 заасан зохицуулалт болон бусад зохицуулалтаар тусгай зөвшөөрлийг авсан”-аар эзэмших, ашиглах эрх нээгдэх боломжгүй. Газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 3.1.4-т зааснаар "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг 2019 оноос эхлэн Газрын тухай хуульд зааснаар А/27 захирамжаар авсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд байсан. Газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай зориулалт, болзол, гэрээний үндсэн дээр буюу газар ашиглах талаарх газар эзэмшигч, ашиглах этгээд, өмчлөгч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр газрыг ашиглаж байгаа этгээдийг газар ашиглагч гэж үзэхээр байна. Энэхүү гэрээ байгуулагдсан эсэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд газар ашиглах тухай ямар нэгэн гэрээ байхгүй, харин газар ашиглах захирамж байна. Газар ашиглагч этгээд нь ******* ХХК биш гэж үзэж байна. Иймд Газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 3.1.4-т зааснаар "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж зааснаар ******* ХХК-ийн газар ашиглах эрх нь эзэмшигч буюу тухайн газрыг 2019 оноос өмнө буюу 2016 он, эрх шилжүүлэх гэрээний дагуу 2012 оноос өмнө тухайн газар өөр компаниас ******* ХХК-д 12 жилийн хугацаанд тасралтгүй, эзэмших эрхийг хууль журмын дагуу зааснаар ямар нэгэн газрын давхцалгүй, эзэмших, ашиглах эрхийн давхцалгүй. Зохих гэрээ, гэрчилгээ, мөн Газрын тухай хуульд заасан төлбөр, хураамжийг төлсөөр ирсэн. ******* ХХК-ийн зүгээс газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тодорхой үйл ажиллагааг явуулж, барилга байгууламж бариад явж байсан. Үүнийг ******* ХХК нь мэдэж байсан, мэдээгүй байх боломж байхгүй. ******* ХХК нь 2019 онд уул уурхайн яам, 2018 онд Дарви сумын Засаг даргад газар эзэмших, ашиглах хүсэлтийг гаргаж байсан нөхцөл байдлууд байдаг. Энэ үед ******* ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан тул давхцалтай байгааг мэдэх боломжтой, мэдэж байсан ч давхцалтайгаар авч байсан гэдгийг мэдэж байсан. 34.5га газарт 15 иргэн, аж ахуй нэгж газар эзэмших эрхийг олгож, үйл ажиллагааг явуулж байсан. Үүнээс гадна давхцал бүхий газар олон улсын зам, шугам, сүлжээ тавигдсан байдаг. Энэ бүх үйл явдлыг ******* ХХК мэдэж байсан боловч давхцал газраас хасуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд гаргасан бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нэхэмжлэл ******* ХХК-ийн нэхэмжлэлийг гуравдагч этгээдээр шүүх дээр оролцогчоор оролцож байна. Хэргийн материал танилцаад нотлох баримт цуглуулаад явж байх явцад Дарви сумын Засаг дарга нь 2019 оны 4 сарын 5-ны өдөр манай газартай давхцуулаад газар ашиглуулах тухай захирамж гаргачихсан байсныг олж мэдээд шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан үндэслэлээр газрыг хүчингүй болгож өгөөч ээ, энийг бол зөрчсөн байна аа гэдэг ийм байдлаар тайлбараа хэлэх гэж байгаа. Яагаад гэвэл Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч, ашиглагч буюу газар эзэмших, ашиглах талаар бусдын эзэмшил, ашиглалт бүхий, газартай давхцаагүй. Энэ тохиолдолд газрыг эзэмшиж ашиглах эрхтэй гэсэн ийм зохицуулалтыг заасан байдаг. Ямар нэгэн байдлаар манай эзэмшиж байгаа газартай давхцуулаад газар ашиглах, ашиглуулах тухай захирамж гаргачихсан байгаа нь хуулийг зөрчинө. Мөн газар ашиглах асуудлыг бол тухайн газрын эзэмшигч болон өмчлөгч этгээдтэй газар эзэмших, ашиглах талаар Газрын тухай хууль заасан байдаг . Манай компанитай ямар нэгэн байдлаар зөвшилцөөгүй, манай эзэмшил бүхий бүхий газрыг ашиглуулахаар ингээд шийдвэрлэчихсэн байгаа нь үндэслэлгүй байна.

3.7 Гуравдагч этгээд “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга"-д холбогдох захиргааны хэрэгт "" ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХК нь Ховд аймгийн Дарви сумын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 тоот захирамжаар 1га газрыг 15 жилийн хугацаатайгаар шатахуун түгээх зориулалттайгаар эзэмших эрхийг олгосон байдаг. Үүнээс хойш ХХК нь Газрын тухай хуульд зааснаар ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр тухайн газрыг эзэмшсээр ирсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.8 Гуравдагч этгээд “” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Дарви сумын Засаг даргын 2012.03.20-ны өдрийн А/16 дугаар шийдвэрээр тус сумын 3-р баг мөрөн баг Хөшөөтийн уурхай хаягт 8401000696 нэгж талбар бүхий, улсын бүртгэлийн дугаартай, 1 га газрыг Шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрээг байгуулж тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний тор үндсэн дээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын зохих албан хаагчид хандан зөвшөөрлүүдийг авч Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг барьж байгуулан аймгийн комисс хүлээн авч, хууль ёсны дагуу эзэмшээд 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл нэхэмжлэгч: "хариуцагч Дарви сумын Засаг даргаас "Газрын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн гэж буруутгаж, бодит байдалд үл нийцсэн, хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших сэрхийг хүчингүй болгохоор тус компаний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, ихээхэн хэмжээний хохирол учруулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг дараах үндэслэлээр огт хүлээн зөвшөөрөхгүй. 1 . Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан "Газрын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх, үүрэг нь орон нутгийн Төрийн байгууллагын үндсэн үүрэг төдийгүй үүнийгээ Засаг даргаас зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь: "Газрын тухай" хуулийн 21 дүгээр зүйлд Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 21.4.3-т "энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын ИТХ-аас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах" гэж заасан ба хуулийн 21.3.2-т "Аймгийн ИТХ-аас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд сумын Засаг даргын саналыг авсан байна." гэж тус тус зохицуулснаас үзэхэд: сумын Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлээгүй, сумын засаг дарга хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд сумын нутаг дэвсгэртээ газар олгосон байх ба үүнийгээ газрын мэдээллийн санд бүртгэх, захирамж гаргах зэргээр дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад мэдэгдсэн байх бөгөөд үүний үндсэн дээр аймгийн ГХБХБ-ын газар тус компаний ШТС-ын барилга байгууламжийн зураг төслийг баталгаажуулан, ажил эхлэх зөвшөөрлийг олгон барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан нь баримтаар нотлогдох тул сумын Засаг даргын газар олгосон дээрх шийдвэрийг хууль зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

2. Манай компанид сумын Засаг даргаас 2012.03.20-ны өдрийн А/16 дугаap шийдвэрээр газар эзэмшүүлэн газрын мэдээллийн сангийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчид 2019.04.05-ны өдрийн А/27, А/28 дугаар захирамжуудаар газар ашиглуулсан нь 7 жилийн дараа буюу цаг хугацаагаар авч үзвэл харин эсрэгээрээ гуравдагч этгээд болох тус компаний эзэмшлийн газар дээр давхцуулан газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. "Газрын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг" гэж томьёолсон. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн газарт хайгуулын ажлыг хийж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2005-2013 онд авсан гэх боловч Газрын тухай хуульд зааснаар газрын өмчлөгч, эзэмшигч болох орон нутгийн засаг захиргаа, тодруулбал сумын Засаг дарга, Газрын албатай энэ хугацаанд ямарваа нэг гэрээ байгуулалгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн байх ба 2019.04.05-ны өдөр хүртэл хуулийн дагуу ашиглуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан 2005-2014 онуудад АМГТГ-аас олгосон тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулиар олгосон зөвшөөрөл болохоос Газрын тухай хуулиар газар ашиглуулах эрх олгосон баримт биш бөгөөд үүнийг мэдээлж, мэдээллийн санд бүртгүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байх тул хариуцагчаа буруу тодорхойлж, бусдыг үндэслэлгүйгээр буруутгажээ.

4. Нэхэмжлэгчийн маргаж буй газар нь тус улсын баруун чиглэлийн авто зам, түүний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д олгосон газар байх ба энэ нь эдгээр зам, байгууламжийг чөлөөлж олборлолт хийж ашиглах асуудал огтхон ч биш гэж ойлгож байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.

5 . Тус компани нь хуульд зааснаар газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрийг тогтмол төлж, “Газрын тухай” хууль болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зориулалтын дагуу эзэмшиж тухайн газарт ШТС ыг байгуулан үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан зөвшөөрлүүдийг холбогдох Мэргэжлийн болон Төрийн эрх бүхий байгууллагуудаас авч байсан болно.

Дээрх газрын кадастрын зургийг хийлгэн газрын мэдээллийн сангийн улсын бүртгэлд баталгаажуулж, “Газрын тухай хууль”-д заасны дагуу тус газарт "" ХХК-аар "Барилгын талбайн инженер- геологийн судалгааны дүгнэлт"-г гаргуулж, аймгийн БОАЖГ-аap байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан.

Аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аар 200 м газраас цахилгаан дамжуулах шугамыг өөрийн хөрөнгөөр татуулан ТМ-50 кВа чадалтай трансформатораар АТП дэд станцыг барьж, №08/13 тоот техникийн нөхцлийг авсан.

Архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах шатахуун түгээх станцын барилга, байгууламжийн ажлын зургийг мэргэжлийн байгууллага болох “" ХХК-аар хийлгэн аймгийн ГХБХГ, аймгийн ерөнхий архитектор, ОБГ-аар тус тус батлуулсан.

Барилгын зургуудыг БХБЯамны "Барилгын хөгжлийн төв"-өөр хянуулж 2016.07.17-ны өдөр 730/2015 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт гарч зургийг батлуулсан.

Аймгийн ГХБХБГ-аас 2015.08.27-ны өдөр №/16/2015 Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг авснаар дээрх барилга байгууламж баригдаж 2015.10.07-ны өдөр аймгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 35/2015 дугаарын актаар ашиглалтад оруулсан.

Эдгээр ажилд тухайн үеийн үнэлгээгээр нийт дүнгээр 370.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулж, зарцуулсан ба эдгээр ажил нь хуулийн дагуу явагдсан болох нь бүрэн нотлогдоно.

Дээрх бүгдээс үзэхэд "Газрын тухай хууль”-ийн дагуу газар эзэмшин, “Газар эзэмших гэрээ"-нд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байх атал хууль зөрчсөн мэтээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус компанид газар эзэмшүүлсэн Дарви сумын Засar даргын газар А/16 дугаар шийдвэр нь "Захиргааны ерөнхий хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн байх тул манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу.

Хуулийн дагуу эзэмшсэн газартаа зориулалтын дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг үндэслэлгүйгээр үгүйсгэснээр тус компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироох тул шүүх урьдчилан онцгой анхаарахыг хүсч байна.

Тус газарт зориулалтын дагуу ШТС байгуулан ажилласнаар орон нутгаас ажлын байраар хангагдаж, татвар орлого орон нутгийн төсөвт төвлөрч, нефть бүтээгдэхүүний шударга өрсөлдөөн бий болж үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх зэрэг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтойг мөн анхаарч, газар эзэмшүүлэх шийдвэрийг хэвээр үлдээнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд үл нийцсэн, хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс Ховд аймгийн Дарви сумын Засаг даргыг буруутгах, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Газрын тухай хуулийн 21.4.3-т заасан эрх, үүрэг нь орон нутгийн төрийн байгууллагын үндсэн үүрэг төдийгүй, үүнийг засаг дарга зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Тус хуулийн 21.3 дугаар зүйлийн 2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаар баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхийн зохион байгуулахыг сумын Засаг даргад олгосон. Газрын тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 2-т ..аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...гэж тодорхой заасан. Дээрх хуулийн заалтыг сумын Засаг дарга зөрчөөгүй. ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар 1га газрыг шатахуун түгээх зориулалттайгаар эзэмшсэн. Газрын тухай хуульд заасан дүрэм журмын дагуу барилга хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүний дагуу хийгдсэн зураг төслийг ерөнхий архигтекторчоор батлуулж, магадлангийн ерөнхий дүгнэлт гаргуулах зэрэг холбогдох бүхий л зөвшөөрлийг хуулийн дагуу авч барилга байгууламжийг авч 12 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд албан ёсоор газар эзэмших ашиглах эрхийг авсан. 2019 он хүртэл нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй байсныг тогтоогдохгүй. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр аливаа нэг газрыг эзэмшихийг хориглодог. Газар эзэмшигчийн зөвшөөрлгүй, эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ХХК нь хуульд зааснаар газар эзэмшсэнээс хойш 7 жилийн дараагаар газар ашиглах эрхийг баталгаажуулж авсан тул газрыг давхцуулж авсан ямар нэгэн зүйл байхгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийгхэлнэ гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт ямар нэгэн гэрээ хэрэгт авагдаагүй тул хууль зүйн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч тал 2006, 2014 онд гарсан Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг дурдаж байна. Ашигт малтмал хийх, талбай хайх, бүртгүүлэх ажлыг Ашигт малтмал газрын тосны асуудал хариуцсан кадастрын алба хариуцаж байгаа болохоос сумын Засаг дарга дээрх эрх хэмжээ байхгүй. Үүнээс үзэхэд дээрх нөхцөл байдлыг мэдэгдэх эрх бүхий, тухайн асуудал хариуцсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хариуцагч хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэлээдгүй олон аж ахуй нэгж, байгууллагын эрх ашиг хөндөж байгаа маргаан бүхий асуудал байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.9 Гуравдагч этгээд “” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан Ховд аймаг Дарви сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 тоот Ховд аймаг Дарви 3 дугаар баг, хөшөөтийн уурхайд хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 20000 м.кв газрын Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа болно. Дээрх газар нь Газар зохион байгуулалт Геодез, зураг зүйн цахим бүртгэлд манай эзэмшил газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй бөгөөд энэ нь Ховд аймаг Дарви сумын газрын даамал өнөөдрийг хүртэл энэ зөрчил гарсан талаар нэг ч удаа холбогдож, албан тоот ирүүлж байгаагүй болно. Иймд "Тефис Майнинг" ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү

******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай захирамжийн Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхай хаягт байрлалтай 2га газрын шатах, тослох материалын түгээгүүрийн газар агуулах, шатахуун түгээх станцийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа ХХК-ийн хувьд дээрх газар нь Газар зохион байгуулалт, геодез, цахим бүртгэлд манай эзэмшилт газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй байх бөгөөд энэ талаар Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга газар давхцаж байгаа талаар, зөрчил гарсан талаар мэдэгдэж байгаагүй. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.10 Гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон гуравдагч этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт "иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж заасан байдаг. Үүний дагуу миний бие Монгол улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн дагуу Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар 1 га газар эзэмших хүсэлтийг 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дарви сумын Засаг даргад гарсан. Сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн авч 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/82 дугаар захирамжаар Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны зүүн хойд талд 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.

Дарви сумын Засаг даргын шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тоот гэрчилгээг олгон, тухайн газрыг газар дээр очиж тэмдэгжүүлэн баталгаажуулж авсан.

******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед Засаг даргаас газар олголт хийхдээ сул чөлөөтэй талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олголт хийгээд явсан гэж ойлгож байгаа. Тиймээс Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж байна . Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.11 Гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт "иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж заасан байдаг. Үүний дагуу миний бие Монгол улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн дагуу Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны хойд талд үйлчилгээний зориулалтаар 5 га газар эзэмших хүсэлтийг 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дарви сумын Засаг даргад гарсан. Сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн авч 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар захирамжаар Дарви сумын Мөрөн багийн нутаг Дэтгийн давааны хойд талд 5 га газрыг үйлчилгээний зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.

Дарви сумын Засаг даргын шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 000461707 тоот гэрчилгээг олгон, тухайн газрыг газар дээр очиж тэмдэгжүүлэн баталгаажуулж авсан:

Газар эзэмших гэрээний дагуу Монголын Татварын газраас ирүүлсэн дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэхийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500000 төгрөг /таван зуун мянган/-ийг төлсөн гэжээ.

3.12 Гуравдагч этгээд “” ХХК-нийн эрх залгамжлагч оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч, гуравдагч этгээд нарын саналтай нэг байна гэв.

3.13 Гуравдагч этгээд *******оос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд 2023 оны 01 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний аав овогтой нь 2010 оны 10 сарын 08-ны өдрийн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 94 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийн дагуу Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг хууль, журмын дагуу авч уг газрын эзэмшигч болсон билээ. Улмаар миний бие өвлөх эрхийнхээ дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн А/127 дугаартай "Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай" захирамжаар тухайн газрыг эзэмших эрхтэй болсон юм.

Гэтэл "*******" ХХК-ийн нэхэмжлэлд манай компаний ашиглалтын талбайтай давхцуулан олгосон гэсэн үндэслэлээр миний эзэмшил газартай холбоотой Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэл болон хавсаргасан баримтуудаас харахад "*******" ХХК нь 2005 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуулийн дагуу тус тус авчээ. Ашигт малтмалын тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэдэг ба газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл хайгуулын болоод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэнээр тухайн газрыг эзэмших эрх үүсэхгүй юм.

Газрын тухай хуулийн дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/27, А/28 дугаартай "Газар ашиглуулах тухай" захирамжуудыг үндэслэн газар эзэмших эрхтэй болсон байна. Засаг даргын энэхүү захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчиж "*******" ХХК-д олгосон байх тул манай зүгээс холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулахаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах болно гэжээ.

Гуравдагч этгээд ******* нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагатаа: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 сарын 8-ны өдрийн 94 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн дагуу Хөшөөтийн уурхай, шатахуун түгээх станц үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг өглөх эрхийнхээ дагуу за Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн А127 дугаартай "Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай" захирамжийн дагуу н.Төрболдын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 19 оны 4 сарын 5-ны өдрийн 28 дугаар газар ашиглуулах тухай захирамжаар ******* ХХК-д олгосон 353,39 га газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах за бие даасан шаардлагын утга гэсэн байна. За нацагд. нь 2010 оны 10 сарын 8-ны өдөр Дарви сумын Засаг даргын 94 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн дагуу Хөшөөтийн уурхай, шатахуун түгээх станц үйлчилгээний зориулалтаар нэг га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг хууль журмын дагуу авч уг газар эзэмшигч болсон. Улмаар миний бие өвлөх эрхийнхээ дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргынхаа 2017 оны 7 сарын 6-ны өдрийн 127 дугаартай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжаар Газрын ийн тухайн газрыг эзэмших эрхтэй болсон. Газрын тухай хуулийн дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 4 сарын 5-ны өдрийн А28 дугаартай газар ашиглуулах тухай захирамжийн дагуу ******* ХХК-д  миний хууль ёсоор эзэмшиж буй газартай давхцуулан газар олгосон байна. Засаг даргын энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглагдаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж ******* ХХК-д олгосон нь гуравдагч этгээд Төрболд миний хууль ёсны аш, эрх ашгийг зөрчиж байгаа тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр тогтоож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.14 Гуравдагч этгээд “*******” ХХК-нийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр тухайн газрыг эзэмшдэг гэдгээ нотолсон гэдэг байдлаар ярьж байна. Өөрөөр хэлбэл 353.39 га газрыг 26 жилийн хугацаагаар эзэмшсэн гэж яригдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглах болон энэ хайгуулын талбай, уурхай хэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж заасан. Газрын тухай хуулийн 1.1-т газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр газар эзэмшинэ гэдэг ойлголт байхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэдэг нь өөрөөр хэлбэл эрх хайх, тусгай зөвшөөрлийн эрхийн бичгийг л хайгуулын тусгай зөвшөөрөл дээр бол тооцож байгаа. Газрын тусгай зөвшөөрөл, газар эзэмшүүлэх шийдвэрийг хэн гаргадаг юм бэ гэвэл Ашигт малтмалын тухай хуулиараа явагдахгүй. Газрын тухай хуулийн 33.1.1-т ойлголт байж байгаа. Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан төсөвт байгууллагад зайлшгүй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатын Засаг дарга гаргана гэсэн байж байгаа юм. Тэгэхээр эзэмшүүлэх эрхийг тухайн шатны Засаг дарга гаргана, түүнээс биш газар эзэмших эрхийг тусгай зөвшөөрлөөр эзэмшүүлэхгүй. Тусгай зөвшөөрөл бол эрэн хайх, ашигт малтмал ашиглахтай  холбоотой зохицуулалтыг л зохицуулахад оршдог.

Эн Пи Петролимын хувьд 2017 онд авагдсан газрын эзэмших эрхийн захирамжууд гаргасан. Газар эзэмших захирамж гараад түүний дагуу гэрээ байгуулаад гэрээнийхээ дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар эрх  үүсэж байгаа. Гуравдагч этгээд Гансүхийн тайлбартай санал нэг байна. Газрын маргаан нь Газрын тухай хуулиараа зохицуулагддаг. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л маргаан үүсгэсэн байж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.6-т ашигт малтмал хайх гэдэг чинь эзэмших гэх гэх эрх биш. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйл эрхийн тодорохой ойлголт байгаа.  Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т  газар эзэмших эрх нь эд хөрөнгө, эрх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой гэж заасан. Гэтэл газар эзэмшүүлэх ашиглуулах тухай 2019 оны 4 сарын 5-ны өдрийн А/28 дугаартай захиргааны актын эрх бол улсын бүртгэлд бүртгэгдээгүй. *******” ХХК нь тухай газрыг ашиглах эрхтэй компани биш. Учир нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ баримт бол хавтаст хэрэгт бол авагдсан. Газар ашишлах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ авагдаагүй. Гуравдагч этгээд нарын газартай давхцалтай байсан тул захирамж хэрэгжээгүй. 353.39м2 газрын эрхтэй гэх байдлаар маргаан үүсгэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага маань өөрөө их ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд тус А/28 дугаартай захирамж бүртгэгдээгүй. Энэхүү үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгдэж байгаа юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 21.1.3 дахь заалтыг дэлгэрүүлж яриад байна. Гэтэл Газрын тухай хуулиараа цэвэр газрын маргаан явагдаж байгаа. Газрын тухай хуулийн  3.1.1 дэх заалтын дагуу орон зайн давхаргыг газар гэнэ гээд заачихсан. Газар эзэмших гэдэг ойлголт бол эзэмших эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн баталгаажуулсан баримт бичгийг газар эзэмших эрхийн гэрчилгээ гэдэг. Ашиглах эрхийн гэрчилгээ нь энэ хуулийн дагуу одоо хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно гээд засчихсан. Үүнээс үзэхэд гэдэг компани нь 2017 онд эрхээ олоод авчихсан, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй.

******* ХХК-н эзэмшиж байсан гэх газартай бол давхцаагүй байдлаар анх газар эзэмшсэн. Газрын тухай хуулийн 33.1-д    заасны дагуу тухайн шатын Засаг дарга газар эзэмших захирамж гаргаад эрх шилжүүлээд дараа нь  хуулийн дагуу эзэмшиж байна.

Ашигт малтмалын тухай хуулиараа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авснаараа газар эзэмшдэг гэх ойлголт хуульд байхгүй. 2019 оны 4 сарын 5-ны А/28 дугаартай захирамж улсын бүртгэлд бол бүртгэгдээгүй. Тус захирамжаар тухайн компанид эрх үүсэх ёстой байсан боловч эрх нь үүсээгүй тул   шүүх бүрэлдэхүүн бол анхаарч үзнэ үү.

2017 оны 03 сарын 27-ны өдөр гарсан А/71 дугаартай захирамж, 2017 онд гарсан 53 дугаартай захирамжуудаар 4572 дугаартай газрын хууль ёсны эзэмшигч  нь компани бөгөөд улсын бүртгэлд бүртүүлж, газрын эрхийн гэрээгээ байгуулчихсан, эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихсан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирамжуудыг ямар үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа гэдэг нь их ойлгомжгүй. 2019 оны  4 сарын 5-нд газар ашиглуулах тухай захирамж анх удаа гаргасан. Энэхүү захирамжаас өмнө тус 10 аж ахуйн нэгж үндсэндээ газраа эзэмшээд авчихсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрээ гэрчилгээ, холбогдох нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдсон. Шатахуун түгээх газар барьснаас 7 жилийн дараа хүчингүй болгоно гэдэг ойлголт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “*******” ХХК-нийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А28 дугаартай захирамжаар ******* ХХК-нд газар ашиглуулах захирамж нь  Эн пи Петролиум ХХК-ны эзэмшлийн 4572м2 газартай давхцуулан олгосон тул давхцсан хэсгийг хэсгийг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа  гаргасан.  ******* ХХК-нд 2019 оны 04 сарын 5-ны өдрийн А28 дугаартай захирамжаар газар ашиглуулах тухай захирамж гарсан . ******* ХХК зөвхөн 2019 оны 04 сарын 05-ны өдөр ашиглах эрхтэй болсон гэдэг нь Дарви сумын Засаг даргын захирамжаар тогтоогдож байна. Гэтэл компани 2017 оны 03 сарын 27-ны өдөр А/71 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон.   Газрын тухай хуулийн дагуу хүсэлт гаргаад худалдаа дуудлага худалдаанд оролцоод ялагч болсон ХХК  шатахуун тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар, 3 дугаар баг 04572м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байсан.  А/53 дугаартай захирамжаар Дарви сумын Мөрөн багийн 1-15 тоот байрлах газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшихээр Засаг дарга н.Түмэндэмбэрэл гэх хүн олгосон.  ХХК нь 2017 онд компани  болж нэршлээ өөрчилсөн.  Тухайн газрыг эзэмших эрхийг 2017 онд авчихсан байгаа. Гэтэл  нэхэмжлэгчид 2019 онд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэдэг энэ захирамж гарсан . Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байна гээд заачихсан. Үүнээс үзэхэд 4572м2 газрыг  анх Эн Пи ХХК эзэмшсэн гэдэг нь тогтоогдож байгаа.

Мөн газар эзэмших гэрээ байгуулчихсан, хуулийн дагуу байгуулаад үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл хэвийн явуулж байгаа нь баримтуудаар бол нотлогдон тогтоогдсон.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д эзэмшиж байгаа этгээд өөрөө эхлээд эзэмшсэн этгээд нь , үүний дараагаар буюу 2 жилийн дараа ******* ХХК-д газар ашиглуулах анхны захирамж гарч байсан. Өөрөөр хэлбэл ын эрх ашгийг зөрчигдсөн байна, эзэмшиж байгаа этгээдийн газартай давхацсан байна гэдэг нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна.

Иймд Эн Пи петролиум ХХК-ны эзэмшиж байгаа газартай давхцуулаад 2019 онд ******* ХХК-нд газар ашиглуулахаар олгочихсон байгаа учраас тухайн компанийн давхацсан хэсгийг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтаар хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээг өөрчлөх тухай”  захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага /хх1-1-4/ гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн Хавсралтад дурдсан “*******” ХХК-нд 5 га гэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /хх4-211/.

3.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд *******оос  “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай" захирамжийн дагуу Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийнхээ дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай 2017 оны 07 дагуу *******ын эзэмшиж буй газартай давхцуулан олгосон Ховд аймгийн Дарви сум засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар "Газар ашиглуулах тухай" захирамжаар "*******" ХХК-д олгосон 353,39 га газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар /хх4-30/,

Гуравдагч этгээд ”*******” ХХК-иас “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар ******* ХХК-д олгосон 353,39 га газраас өөрт хамаарал бүхий давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар /хх4-91/,

Гуравдагч этгээд “*******” ХХК-иас “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/17 дугаартай захирамж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 1-15-д байрлалтай нэгж талбарын ******* дугаартай 0.4572 м² газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж буй газартай давхцуулан олгосон "Тефис Майнинг" ХХК-тай давхцуулан олгосон 0.4572 м² газрын давхцсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар /хх4-107/ тус тус бие даасан шаардлага гаргасан.

4.Шүүх хуралдаан дээр  гуравдагч этгээд “*******” ХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  бие даасан шаардлагаа “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар ******* ХХК-д олгосон 353,39 га газраас манай эзэмшлийн 0.4572 м² газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.

5.Гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүхэд гаргасан хүсэлтгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-т “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно зааснаар шүүх  хуралдааныг гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд “” ХХК-нийн өмгөөлөгч нарын эзгүйд үргэлжлүүлсэн.

6.Нэхэмжлэгчийн газар ашиглалтын тухайд:

6.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Ашигт малтмалын газраас эрх олгосны дагуу Ховд аймгийн Дарви, Зэрэг, Мөст  сумын Баатарын нуруу-2 нэртэй 78893  талбай бүхий тоот ашигт малтмалын хайгуулын тусгай  зөвшөөрлийг 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авч 2014 он 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл  ашигт малтмал хайх  тусгай зөвшөөрөл эзэмшсэн /хх1-218,245/  ба 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт 353.39 гектар талбай бүхий уурхайн талбайд  ашигт малтмал ашиглах  дугаартай тусгай зөвшөөрөл авсан байна. /хх1-19-22/

Улмаар Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар Тефис Майнинг ХХК хөшөөтийн уурхайд уурхайн талбайн зориулалтаар олгосон ашиглалтын лицензийн дугаартай 353.39 га газрыг 26 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэжээ. /хх1-115/

7.Гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн гэх газрын тухайд

7.1. Гуравдагч этгээд “” ХХК: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаар захирамжаар Мөрөн багийн нутаг Хөшөөтийн уурхай – Ярантын боомт чиглэлийн төв замын хажууд шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. /Хх1-151/

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжаар ... “Шунхлай групп” ХХК-нийн Хөшөөтийн уурхайд байрлах Шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг “” ХХК-нд шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших дугаартай гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх1-147-152, 173/

Мөн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар захирамжаар ... газрын хэмжээг 3500 м.кв болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. /хх1-153/

7.2. Гуравдагч этгээд *******: Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2010 оны 10 сарын 08-ны өдрийн 94 дүгээр захирамжаар ид Мөрөн баг, Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нас барсан учир Дарви сумын Тойргийн нотариатын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх газрыг *******од өвлөн авсан. Улмаар сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар дээрх газрын *******од 15 жилийн хугацаатайгаар өвлүүлсэн эзэмшүүлсэн байна. /хх1-247, хх2-1, 11/

7.3. Гуравдагч этгээд “*******” ХХК: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаарта захирамжаар “” ХХК-нд шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар /үнэ төлбөргүйгээр Дарви сумын 3-р багийн  нутаг дэвсгэр Мөрөн багийн 1-15 байрлалтай нэгж талбарын  дугаартай 4572 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. /хх1-184/

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар  дуудлага худалдаанд  оролцож ялагч болсон “” ХХК-нд 4572 м.кв газрыг Шатахуун түгээх станц, шатах тослох материал түгээгүүрийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар  дахин эзэмшүүлсэн. /хх1-183/

“*******” ХХК-нийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 24/22-88 тоот албан бичигт “... *******” ХХК нь 2014 оноос “” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оноос “*******” ХХК болон аж ахуйн нэгжийн оноосон нэрээ өөрчилсөн /хх1-189, 191/ тул аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээг “*******” ХХК-нд олгож, газар эзэмших гэрээ байгуулсан. /хх1-178-181/

 7.4. Гуравдагч этгээд “*******” ХХК:  Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны А/20 дугаар захирамжийн  /хх4-136/ хавсралтад  “*******” 5 га гэх нэр бүхий хүснэгт бичигдсэн /хх4-134/ байх ба , нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаар захирамжаар “*******” ХХК-нийн эзэмшиж байсан Ховд аймгийн Дарви сумын Мөрөнгийн ам, дэтгийн давааны баруун талд байрлах кемпийн зориулалттай газрыг “*******” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх1-116-120, 124  /

 7.5. Гуравдагч этгээд “” ХХК: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар тус сумын Мөрөн баг, Хөшөөт уурхай 1 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх1-133-137/

7.6. Гуравдагч этгээд “” ХХК: Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамжаар тус сумын Мөрөн баг, Хөшөөтийн уурхайд 1 га газрыг шатахуун түгээх станц, авто үйлчилгээний төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх1-128-132/ 

7.7. Гуравдагч этгээд “” ХХК: Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаар захирамжаар д Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, авто паркийн зориулалтаар 2 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. /хх1-213/

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар ийн хүсэлтийг үндэслэн дээрх газрыг “” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх1-211,212,  214-216/

7.8. Гуравдагч этгээд : Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 тоот захирамжийг үндэслэн тус сумын Мөрөн баг, Дэтгийн давааны зүүн хойд талд 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан./хх1-242-246/

7.9. Гуравдагч этгээд “” ХХК: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаар захирамжаар т Хөшөөтийн уурхайн Тэтгийн даваанд 3000 м.кв газрыг шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. /хх1-203/

нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т.Сарантуяатай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба ийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг үндэслэн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар захирамжаар дээрх газрыг “” ХХк-нд 10 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших дугаар гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.  /хх1-216, 202, 198-201/

7.10. Гуравдагч этгээд : Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар захирамжаар тус сумын Мөрөн баг, Дэтгийн давааны хойд талд 5 га газрыг үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан./хх1-227-231/

8. Нэхэмжлэгч нь 2005 оноос 2014 он 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нь тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан, улмаар 2014 оны 03 дугаар сард ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаснаар  2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн олгосон. Дарви сумын засаг дарга нь манай компаний тусгай зөвшөөрөлтэй  газарт гуравдагч этгээд нарт газар давхардуулан олгосон гэж, хариуцагч ******* ХХК-нд Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаар захирамжаар 353.39 га газрыг ашиглуулах захирамж гарахаас өмнө гуравдагч этгээд нарт хуулийн дагуу газруудыг эзэмшүүлсэн гэж маргаж байна.

9. Шүүхээс ******* ХХК-ны ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар болон гуравдагч этгээд нарын эзэмшлийн гэх газруудад  үзлэг /хх3- 220-246/ хийхэд нэхэмжлэгч *******  ХХК-ны Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт 353.39 гектар талбай бүхий уурхайн талбайд  ашигт малтмал ашиглах  дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газарт гуравдагч этгээд нарын эзэмшлийн гэх газрууд бүхэлдээ давхацдаг ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын хувьд  нэхэмжлэгч ******* ХХК-ны  Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт орших 353.9 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай  гуравдагч этгээдүүдэд олгосон эзэмшлийн гэх газрууд нь давхцаж байгаатай маргаагүй, харин  нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэнд эхэлж газар эзэмших, болон ашиглах эрх үүссэн  талаар маргаж байна.

10. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино, 2 дугаар зүйлийн 2.2-т газрын хэвлий ... байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж тус тус зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий зохицуулалттай хууль нь Газрын тухай хууль, харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн газрын гадарга, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан нарийвчилсан зохицуулалттай хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна.

11. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж /Газрын тухай/ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 3.1.8-д газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж /Газрын тухай/ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгохоор зааснаас үзэхэд Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагууд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, түүнтэй холбоотой харилцаанд шууд хамааралгүй байна.

 12. Нөгөө талаар, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичиг бөгөөд  ашигт малтмал хайх гэдэг нь эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг бөгөөд ашигт малтмал ашиглах гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох ... болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор зааснаас үзэхэд ашигт малтмал ашиглах эрх нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газар, түүнийг хэвлийг ашиглах эрхийг өөртөө шууд агуулах бөгөөд Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг олж авах, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу газрыг эзэмшиж ашиглах харилцаанд хамааралгүй.

13. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжид төрөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх эрхийг, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь газар, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох эрхийг буюу уг газрыг энэ зорилгоор ашиглах эрхийг шууд олгож байгаа гэж үзнэ.

14. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т /сумын Засаг дарга/ эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох гэж заасан нь Засаг даргад үүрэг болгосон агуулгатай буюу Засаг дарга тухайн тохиолдолд газар олгох эсэхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бус, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд заасны дагуу, уул уурхайн кадастрт заасан байршил, хэмжээгээр уурхайн эдэлбэр газар олгох тухай ойлголт юм.

15. Харин, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д /тусгай зөвшөөрөл эзэмшигч/ ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах, 27.1.11-т холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих зорилгоор газар эзэмших, ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхээр байна.

16. Гэтэл хариуцагч Засаг дарга ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид газар ашиглуулахаар  шийдвэрлэсэн үеэс нэхэмжлэгчид  газар ашиглах эрх нь үүссэн гэж тайлбарлаж маргаж  байгаа нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, хууль бус гэж үзэхээр байна.

17. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2005 оноос 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан ба 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаснаар Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Баатарын нуруу-2 нэртэй газарт орших 353.39 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна. 

18. Ашигт матлтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу хайгуулын тусгай  зөвшөөрөл эзэмшигч авах эртэй байх ба нэхэмжлэгч ******* ХХК нь хуульд заасан онцгой эрхийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь Ашигт малтмалын тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” хууль ёсны эрх, мөн  ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноор уурхайн талбайг ашиглах эрх шууд  үүснэ.

19. Өөрөөр хэлбэл  маргаан бүхий газарт газар ашиглах эрх нь нэхэмжлэгч ******* ХХК-нд түрүүлж үүссэн гэж үзэх ба хариуцагч Дарви сумын засаг дарга  гуравдагч этгээд “” ХХК-нд 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаар захирамжаар ... Мөрөн багийн нутаг Хөшөөтийн уурхай – Ярантын боомт чиглэлийн төв замын хажууд шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /Хх1-151/, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/57 дугаар захирамжаар ... “Шунхлай групп” ХХК-нийн Хөшөөтийн уурхайд байрлах Шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг “” ХХК-нд шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /хх1-152/ , 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар захирамжаар ... газрын хэмжээг 3500 м.кв болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /хх1-153/,

2010 оны 10 сарын 08-ны өдрийн 94 дүгээр захирамжаар ид Мөрөн баг, Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаар захирамжаар дээрх газрын *******од 15 жилийн хугацаатайгаар өвлүүлсэн эзэмшүүлсэн /хх1-247, хх2-11/,

2012 оны А/20 дугаар захирамжийн  /хх4-136/  “*******”  ХХК-нд холбогдох хэсэг,  2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаар захирамжаар “*******” ХХК-нийн эзэмшиж байсан Ховд аймгийн Дарви сумын Мөрөнгийн ам, дэтгийн давааны баруун талд байрлах кемпийн зориулалттай газрыг “*******” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлсэн. /хх1-20/

Гуравдагч этгээд “” ХХК-нд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар тус сумын Мөрөн баг, Хөшөөт уурхай 1 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн  /хх1-137/

Гуравдагч этгээд “” ХХК-нд 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамжаар тус сумын Мөрөн баг, Хөшөөтийн уурхайд 1 га газрыг шатахуун түгээх станц, авто үйлчилгээний төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн /хх1-132/ ,

2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаар захирамжаар д Хөшөөтийн уурхайд шатахуун түгээх станц, авто паркийн зориулалтаар 2 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /хх1-213/, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар ийн хүсэлтийг үндэслэн дээрх газрыг “” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлсэн /хх1-212/,

Гуравдагч этгээд т 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 тоот захирамжаар тус сумын Мөрөн баг, Дэтгийн давааны зүүн хойд талд 1 га газрыг үйлчилгээний зориулалтаар т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн /хх1-242/,

2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаар захирамжаар т Хөшөөтийн уурхайн Тэтгийн даваанд 3000 м.кв газрыг шатахуун түгээх станц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн /хх1-203/, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар захирамжаар дээрх газрыг “” ХХК-нд 10 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн /хх1-202/,

Гуравдагч этгээд од 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар захирамжаар тус сумын Мөрөн баг, Дэтгийн давааны хойд талд 5 га газрыг үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар /хх1-231/ тус тус эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу хайгуулын тусгай  зөвшөөрөл эзэмшигч авах эрх болон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг  тус тус зөрчсөн байна.  

20. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар “” ХХК-нд шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалтаар /үнэ төлбөргүйгээр Дарви сумын 3-р багийн  нутаг дэвсгэр Мөрөн багийн 1-15 байрлалтай нэгж талбарын  дугаартай 4572 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн /хх1-184/, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар  дуудлага худалдаанд  оролцож ялагч болсон “” ХХК-нд 4572 м.кв газрыг Шатахуун түгээх станц, шатах тослох материал түгээгүүрийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар  дахин эзэмшүүлсэн /хх1-183/, “*******” ХХК-нийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 24/22-88 тоот албан бичигт “... *******” ХХК нь 2014 оноос “” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оноос “*******” ХХК болон аж ахуйн нэгжийн оноосон нэрээ өөрчилсөн /хх1-189, 191/ тул аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээг “*******” ХХК-нд олгож, газар эзэмших гэрээ байгуулсан. /хх1-178-181/ нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1-д заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” хууль ёсын эрх ашиг сонирхолын зөрчиж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна.

 21.Иймд  Дарви сумын Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК-ны ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт  гуравдагч этгээдүүдэд  эзэмшүүлсэн гэх газрууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу хайгуулын тусгай  зөвшөөрөл эзэмшигч авах эрх, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн,  үүнээс шалтгаалж газрын эрхтэй салшгүй холбоотой буюу нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1-д заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байх  тул  Ховд аймгийн Дарисумын Засаг даргын  2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээг өөрчлөх тухай” захирамжуудыг бүхэлд нь, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг,  2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн ын 5 га-д  холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн бусад хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

22.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарви сумын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн од 5 га газар нь тус компаний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцаж байгаа тул хүчингүй болгуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж тодруулсан тул од холбогдох 5 га газартай холбогдох  хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

23.Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагуудын тухайд:

23.1. Гуравдагч этгээд *******ын Ховд аймгийн Дарви сум засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар "Газар ашиглуулах тухай" захирамжаар "*******" ХХК-д олгосон 353,39 га газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, гуравдагч этгээд ”*******” ХХК-иас “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/28 дугаартай Газар ашиглуулах тухай захирамжаар ******* ХХК-д олгосон 353,39 га газраас өөрт хамаарал бүхий давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”,  гуравдагч этгээд “*******” ХХК-ны Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/28 дугаар "Газар ашиглуулах тухай" захирамжаар "*******" ХХК-д олгосон 353,39 га газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагуудыг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

23.2. Учир нь нэгэнт шүүхээс  нэхэмжлэгч ******* ХХК-ны газар ашиглалт гуравдагч этгээд нараас түрүүлж үүссэн гэж дүгнэсэн, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т /сумын Засаг дарга/ эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох гэж заасан нь Засаг даргад үүрэг болгосон  байх тул  хариуцагч сумын Засаг даргаас ******* ХХК-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт газар ашиглуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тус гуравдагч этгээд нарын тус бүр гаргасан бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна.

24.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  /Дарви сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, гуравдагч этгээд *******, “*******” ХХК, “*******” ХХК нарын  тус тус гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар  гуравдагч этгээд нарын тус бүр төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын  2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 137 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/92 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 дугаар “Газрын хэмжээг өөрчлөх тухай”  захирамжуудыг бүхэлд нь, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг,  2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн ын 5 га-д  холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн бусад хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006он/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  гуравдагч этгээд *******, “*******” ХХК, “*******” ХХК нарын  тус тус гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Дарви сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд *******, “*******” ХХК, “*******” ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ