| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00425/И |
| Дугаар | 140/ШШ2024/00414 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2024/00414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ын ******* нь 1972 онд Завхан аймгийн суманд төрсөн... 1991-1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аав, ээжийн хамт сумын ******* нэгдлийн бригадад мал маллаж байсан. 1995 оны 07 дугаар сарын 21-нд Т.тай гэр бүл болж тэр үеэс эхлэн гэр бүлийн хамт сумын бригадад малчнаар ажиллаж байсан, 1991 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 27-ны хооронд сумын ******* нэгдлийн бригадад мал маллаж байсан үеийн нэгдлийн даргын тушаал 1994 оны цалингийн Цэс олдохгүй байгаа юм. Энэ хугацаанд малчин байснаа тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ. ******* овогтой ******* нь 1991 оны 07 дугаар сарын 01-с 1994 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын багт малчин байсан гэжээ... Би 1980 оноос 1987 он хүртэл Завхан аймгийн сумын 8 жилийн сургууль, 1988-1991 онд Завхан аймгийн ТМС-д суралцаж барилгын Засал-чимэглэлийн мэргэжлээр төгссөн, 1991 оноос сумын д үйлчлэгчээр ажиллаж байсан. 2007 онд аймгийн төв рүү орж ирсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1991 оны 07 дугаар сарын 01-с 1994 оны 10 дугаар сарын 27-ны хооронд сумын д үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Б.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1993 оны баг бригад гэсэн хөдөлмөрийн хөдөлмөрийн дэвтрийн 70 дугаар данс, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1422 дугаартай архивын лавлагааны хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний 199 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1422 дугаартай архивын лавлагаанд 1991-1994 онд сумын ******* нэгдлийн бригад, ******* хувьцаат компанид мал маллаж байсан гэх Б.*******ийн цалингийн тодорхойлолтыг олгов. 1991 онд 2048,20 төг, түрээс Хуу№, 1992 онд 2860,5 төг, 1-11 сар, Хуу№, 1993 онд 2353,50 төг, 1-5 сар, Хуу№ гэжээ. Жич: Хүн өдөр тооцоогүй байна. 1991-1994 оны Нэгдлийн даргын тушаал, ******* хувьцаат компанийн захирлын тушаал, 1994 оны цалингийн цэс архивт шилжигдэн ирээгүй байна гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг
- 1991 оны 07 дугаар сарын 01-с 1994 оны 10 дугаар сарын 27-ны хооронд сумын д үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ