Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 140/ШШ2024/00415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг ******* сум ******* багт оршин суух ******* ******* тайж овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.******* нь 1973 онд төрсөн Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би 1991 онд 10 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр гарч Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХК-д аав *******гийн суурь дээр маллаж байгаад 1992 оны 08 дугаар сард гэр бүл зохиогоод одоо болтол ******* сумын ******* багт мал маллаж байна. Би ажилласан жил нийгмийн даатгалаа тооцуулж авахдаа 1992 оныг дутуу тооцуулж авсан байна. Аймгийн аас 1992 онд ажиллаж байсан талаараа лавлагаа авахад миний 1992 оны цалингийн тодорхойлолт гарч ирсэн харин тушаал гарч ирээгүй байна. Иймд намайг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын "******* *******" ХК-д мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын "******* *******" ХК-д мал маллаж байсан болохоо тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Тэрээр өөрийгөө 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын "******* *******" ХК-д мал малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХК-д мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

  Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/1439 дугаартай лавлагаа, Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн бригадын бригадын 70 дугаар данс, Завхан аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/42 дугаартай албан тоот, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай албан тоот, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №0714296 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан.

  Түүний Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/1439 дугаартай лавлагаа, Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн бригадын бригадын 70 дугаар данс зэргээр түүний ажиллаж байсан байдлууд нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* тайж овогт *******гийн *******ийг

-1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын "******* *******" ХК-д мал малчнаар,

-1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХК-д мал маллаж байснаар тогтоосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ