| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/00343/И |
| Дугаар | 183/ШШ2024/03318 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/03318
| 2024 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2024/03318 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * дүүргийн 0 дугаар хороо Хайрхан 0 дугаар гудамж 0 тоот хаягт оршин суух Ц /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * дүүргийн 0 дүгээр хороо энхжин хотхон 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух С /РД:000000/-д холбогдох
9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:н намайг 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байтал Т гэх хүн 95000051 дугаараас залгаж 5 өдрийн ажил байна өдрийн 1,100,000 төгрөг эмээлтэд сэргээдэх эрчим хүчний ажил гэж бид тохиролцож 2023 оны 8 дугаар сарын 18-ний өглөө 9 цагт эмээлтэд очиж зааварчилгаа аваад ажилдаа орсон. Би нийт 9-н өдөр ажиллаж 9,900,000 төгрөгийн ажил хийсэн бөгөөд таны ажлын хөлсийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлнэ гэж хэлээд алга болсон. Иймээс Тс миний хийсэн ажлын хөлс болох 9,900,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б намайг 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байтал Т гэх хүн 95000051 дугаараас залгаж 5 өдрийн ажил байна өдрийн 1,100,000 төгрөг эмээлтэд сэргээдэх эрчим хүчний ажил гэж бид тохиролцож 2023 оны 8 дугаар сарын 18-ний өглөө 9 цагт эмээлтэд очиж зааварчилгаа аваад ажилдаа орсон. Тэр өдрөө 22 цаг 00 минут хүртэл ажиллуулсан. Уртасгасан цагаар ажиллана гэж хэлсэн. 95000051 гэх дугаар руу залгаад таны илүү цагийн мөнгийг хэлж өгнө гэсэн. Тэр өдрөөс хойш ажиллаад 2023 оны 08 дугаар сарын 19-ны өдөр түлш дуусахаар нь 95000051 дугаар луугаа залгаад Хаан банкны данс руу 300,000 төгрөг Б.Т гэдэг хүний данснаас шилжүүлсэн. Дахиад түлш дуусаад н.Ба захиралтай уулзаад 100 литр түлш хийж өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түлш дуусаад н.Б гэх хүнтэй уулзаад би цалин мөнгөө авья гэтэл бид Б.Тү гэдэг хүнтэй тохирсон байсан. Цалингаа энэ хүнээс ав гэсэн. Нийт 5 өдөр ажиллаад илүү цаг ажилласантайгаа 9,900,000 төгрөгийн ажил хийсэн. н.Батжаргал Б.Т нар нь хувийн тооцоотой байсан юм гэсэн. Бид энэ асуудлыг мэдэхгүй. Бид анх Б.Т гэрээ хийсэн. Нийт 9,900,000 төгрөг нэхэмжилж байна. гэжээ
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б.М миний бие Т.Б нэхэмжлэлтэй Б.Т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо 2023 оны 08 сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 сарын 22-ны өдрийн ажил хөлс өгөхгүй байна гэж дурдсан атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9 хоногийн ажлын хөлс гэсэн нь үндэслэл үгүй байна. Нэхэмжлэгч 9 хоног ажилласан гэдгээ ямар нэгэн нотлох баримтаар нотлоогүй, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэгт 2023 оны 08 сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 сарын 22-ны өдөр хүртэл 4 хоног ажилласан болох нь нотлогдож байна. Хариуцагчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч бусдын гүйцэтгүүлж байгаа ажлыг хийлгэхгүй, саад учруулж байсан, ажлын хөлсөндөө Батжаргал гэх хүнээс Приус маркийн авто машин авч явсан гэх зэрэг нөхцөл байдлын талаар дурдсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч ямар этгээдийн өмнө ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн, мөн хэдэн хоног ажил гүйцэтгэсэн зэрэг тодорхой бус байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчд 4 хоногийн ажлын хөлсийг нэг өдрийг нь 1.1 сая төгрөгөөр бодож төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн экскаваторыг түрээсэлж ажиллуулсантай маргахгүй. Харин ажилласан хоногууд дээр маргаж байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд 9 хоног ажилласан гэж яриад байна. Ийм зүйл байхгүй. 2023 оны 08 дугаар сарын 18-аас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажилласан. Нийт 4 өдөр ажилласан. Бусад өдөр нь сул зогсолт хийгээд ажиллаагүй гэж тооцно. 9 хоног ажилласан гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй. Энэ нь өөрөө Т.Баясгалангийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг гомдол болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тийм учраас нийт 4 хоног ажилласан 4,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.
5.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2507 дугаар прокурорын тогтоол,
5.2.Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
5.3.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гаргасан хүсэлтээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2400 тоот албан бичиг, Т.Баясгалангийн гараар бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 01-ний гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан.
Нэхэмжлэгч Т.Б ь хариуцагч Б.Т холбогдуулан 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд Тү нь 5 өдрийн ажил байна өдрийн 1,100,000 төгрөг цалинтай. Эмээлтэд сэргээдэх эрчим хүчний ажил юм гээд бид тохиролцож 2023 оны 8 дугаар сарын 18-ний өглөө 9 цагт эмээлтэд очиж зааварчилгаа аваад ажилдаа орсон. Би нийт 9-н өдөр ажиллаж 9,900,000 төгрөгийн ажил хийсэн бөгөөд таны ажлын хөлсийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Иймээс Б.Т ажлын хөлс болох 9,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо 2023 оны 08 сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 сарын 22-ны өдөр буюу 5 хоног ажилласан гэсэн атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9 хоногийн ажлын хөлс гэж тодорхойлсон нь хоорондоо зөрүүтэй, үндэслэлгүй. 9 хоног ажилласан болох нь тогтоогдоогүй. Хариуцагчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч бусдын гүйцэтгүүлж байгаа ажлыг хийлгэхгүй, мөн ажлын хөлсөндөө Б гэх хүнээс Приус маркийн авто машин авч явсан гэх зэрэг нөхцөл байдлын талаар дурдсан бөгөөд байдаг. Иймд нэхэмжлэгч ямар этгээдийн өмнө ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн, хэдэн хоног ажил гүйцэтгэсэн зэрэг тодорхой бус байна. Гэжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсгийн 5 дугаар зүйлд заасан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, ажлын нэг өдрийн хөлс 1,100,000 төгрөг болох, хариуцагч нь нэхэмжлэгчид шатахууны зардалд 300,000 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
Харин талууд нэхэмжлэгч Т.Б хэд хоног ажиллахаар тохиролцсон, нэхэмжлэгчийн ажилласан хугацаа, сул зогсолт болон илүү цагийн төлбөрийг тохиролцсон эсэх, нэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан эсэх талаар маргаж байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч Т.Баясгалан нь гэрээний үүргийг хариуцагч Б.Тас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлд гаргасан татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд бичгин гэрээ байгуулагдаагүй байх ба талууд сул зогсолтыг төлбөр, илүү цагийн төлбөрийг тохиролцсон буюу уг төлбөр тооцогдон гарсан болох, нэхэмжлэгч нь баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн ажлын хөлсөндөө нэхэмжлэгч Т нь приүс автомашиныг Б гэх хүнээс алсан гэж тайлбарлаж байх боловч тухайн автомашин нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлд тооцуулах талаар байсан талаар зохигчдын хэн аль нь тайлбарлаж байна. Иймд тус тээврийн хэрэгслээр нэхэмжлэгчийн үүргийг тооцуулан багасгах боломжгүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Л.Б нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Т.Б нь 5 хоног ажилласан болох нь тогтоогдож байна. Иймд тухай 5 хоног ажилласан хөлс болох 5,500,000 төгрөгөөс өмнө шилжүүлсэн гэх 300,000 төгрөгийг хасаж үлдэх 5,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Тс 5,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэг Т.Б олгож, үлдэх 4,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б.Т 5,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б олгож, үлдэх 4,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тс улсын тэмдэгтийн хураамжид 173,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА