Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/03319

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/03319

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * дүүргийн 00 дугаар хороо 00б байр 0 давхар 0 тоот хаягт оршин суух Боржгон овогт  Э /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *  дүүргийн 00 дугаар хороо 00г байр 0 тоот хаягт байрлах с ХХК /РД:000000/-д холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн, 13,837,425 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг  2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч  ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дөл импекс ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн * хороо 19 хороолол 97Г байр * давхрын 0 тоот хаягтай 0,94 м.кв талбай бүхий орон сууцыг 69,738,760 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн 30 хувь болох 21,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 48,738,760 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар нэг сарын 0,7 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцжээ. Э нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт нийт 76,673,649 төгрөгийг төлж дуусгасан боловч Д ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахад шаардлагатай материалыг өгөхгүй байна. Иймд  ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.4 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 15 хороо 19 хороолол 00Г байр 8 давхрын 00 тоот хаягтай 0,94 м.кв талбай бүхий орон сууцыг 69,738,760 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн 30 хувь болох 21,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 48,738,760 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар нэг сарын 0,7 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцжээ. Энхбилэг нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт нийт 76,673,649 төгрөгийг төлж дуусгасан боловч Д ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахад шаардлагатай материалыг өгөхгүй байна. Иймд Дөл импекс ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.4 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

 

Хариуцагч Д ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь орон сууц зээлээр худалдан авах гэрээний үүргээ биелүүлдэггүй буюу төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байснаас үүссэн алданги, хүү үндсэн төлбөрийн хамт нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс хасаж тооцоход 13,837,425 төгрөгийг тооцооны үлдэгдэлтэй байна. Гэрээнд зааснаар төлбөрийн бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримтыг гаргаж өгөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх түүнтэй холбоо материалыг барилгын компаниас гаргаж өгнө гэдгийг харилцан тохиролцсон. Б.Э нь өнөөдрийн байдлаар 13,847,425 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн тайлбар нь өөрөө үндэслэлгүй байна. Яагаад гэвэл хуваарилалтын гэрээтэй хослуулсан зүйл анги байна. Хэрвээ үндсэн төлбөрийг хүүгийн хамтаар төлсөн гэж үзэж байгаа бол хэзээ яаж хугацаандаа төлсөн төлсөн бэ гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Тэр үүргээ биелүүлээгүй нотлох баримт гаргаж өгсөнгүй. Сая нэхэмжлэлээ тайлбарлахдаа төлсөн байдлаа ерөнхий байдлаар дүгнэж үзээд тэрийгээ үүргээ биелүүлсэн гэж яриад байна. Гэтэл гэрээгээ үндэслэх юм бол сар болгон үндсэн төлбөр 2,000,000 төгрөг хүүгийн хамт сар болгон төлөөд төлөөгүй тохиолдолд гэрээний үүрэг хүлээж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох чадахгүй байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд тодорхой бус байна гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хариу тайлбар өгсөн байна. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа уг байрны төлбөрийн тооцоо гэсэн баримтыг гаргаж өгсөн байдаг. Маргаан бол төлбөрөө хэзээ төлсөн бэ? хуваарьт үүргээ гүйцэтгэсэн уу үгүй юу талаарх маргаан юм. Тэрнээс хамааралтай алданги тооцогдсон. Тэрийг хэрхэн тооцох вэ? гэсэн маргаан юм. 2,000,000 төгрөг сар тутамд төлөх ёстой гэдгээ өнгөөр тодорхойлоод бичсэн байдаг. Сар тутамд хэдэн хоног байгааг тооцоод сард 0,7 хувь гэсэн учраас үлдэгдэл төлсөн төлбөрөөс нь хүүг нь сараар нь тооцоод алдангиа 1 сараас дараагийн сар хүртэл хэдэн хоног байна гэдгийг тооцоод гаргасан.Тодорхой бус гэсэн ойлголт огт байхгүй. Өмнө нь хариу тайлбараа гаргаж өгөөгүй байсан. Ганцхан өмгөөлөгч авна гэсэн хүсэлт байсан. Өнөөдөр алданги тооцохгүй гэсэн үндэслэлээр хариу тайлбараа гаргаж байх шиг байна. Гэтэл хүүгээ гэрээгээрээ төлөх ёстой. Хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд алданги нь хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх ёстой. Энэ бүгдийг тооцоод төлсөн төлбөрийг өдөр бүрээр нь жагсаасан байдаг. Өөрөөр хэлбэл нэг төлөлтөөс цаашаа дараагийн сарын төлөлт хүртэл хэд хоног хэзээ төлсөн гэдгийг нэгтгээд үндсэн төлбөр 2,000,000 төгрөгөөс тооцоод гаргаад явсан. Гэтэл үзэж танилцсан мөртлөө хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Тооцоод үзэхээр 13,735,425 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг гаргуулж өгөөч гэж хүсэж байна. Хэрвээ хүлээн зөвшөөрөөд гаргаж өгсөн тохиолдолд манайх үл хөдлөх эд хөрөнгийн шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Талууд эвлэрэх боломжтой байсан ч нэхэмжлэгч тал эвлэрэх боломжгүй гэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг сонсох нь зүйтэй гэж бодож байна. гэжээ.

 

Хариуцагч  ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э нь  ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжинд байрлах "Дел" хотхоны 00Г байрны 00 тоот 0.94 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг  ХХК-тай байгуулж, урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөгийг төлсөн ба орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй байсан тул түүний хүсэлтийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ "-г байгуулан үлдэгдэл төлбөр 48,738,760 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, тэрээр байрандаа ороод амьдарч байна. Б. нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт нийт 76,673,649 төгрөгийг төлсөн гэж үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримтыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дөл Импекс ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б.Энхбилэг нь үндсэн зээлийг хүүгийн хамт сар бүрийн тодорхой өдөр төлөх гэрээний үүргээ биелүүлэлгүй, төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан ба хуваарийн дагуу төлөх үүрэг, үүнд холбогдох алдангийг нэгтгэн тооцоход Б.н төлбөрийн үлдэгдэл тооцоо 13,837,425 төгрөг болж байна. Иймд Б.Ээс орон сууцны төлбөрт 13,837,425 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. би хариуцагч с ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч  ХХК нь нэхэмжлэгч Б.Э алданги тооцох эрхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндсэн төлбөр, алданги тодорхой зүйл байхгүй байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч тал биднийг бичгээр хариу тайлбараа өгөөгүй гэж яриад байх шиг байна. Гэтэл өөрөө бас тайлбараа өгөөгүй байж байгаад өнөөдөр өгч байна. Бид нар нотлох баримтаар дансны хуулгаа өгсөн. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд нэхэмжлэгч Б.Э төлбөр төлсөн баримтууд байж байна. Төлсөн жагсаалтаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. 13,735,425 төгрөг өөрөө юуны төлбөр вэ? Үндсэн төлбөрөөс үлдэгдэл байгаа юу? Үндсэн төлбөрт тооцогдох хүү байгаа юу? Алданги болон хүү дээр анзын асуудал яриад байна. Гэтэл анз гэдэг нь хуульд зааснаар гэрээний үүрэг биелэгдээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас хойш тооцогдох ёстой гэдэг утгаар бид алданги төлөхгүй гэсэн тайлбарыг өгч байна. 13,735,425 төгрөг нь ямар задаргаатай байгааг тайлбарлаж чадсангүй. Манай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тухайн байрыг эзэмшиж ашиглаж байгаа мөн үүнтэй холбоотой ашиглалтын зардлаа төлж байгаа гэрээний дагуу үндсэн төлбөр зээлийн хүү төлсөн баримт дансны хуулгаар бүрэн нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 14-ний худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ, Э 00Г-74 тоот баримт, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Б.Э байнга оршин суугаа хаягийн лавлагаа,  ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32 тоот албан бичиг, Голомт банк ХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн баримт, Голомт банк ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн баримт, Голомт банк ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн баримт, Голомт банк ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мемориалын баримт, Голомт банк ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мемориалын баримт, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 225614611 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 225614611 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Голомт банк ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мемориалын баримт, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 234531049 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 237413021 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 241011096 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 247638523 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 250646383 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 251269325 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 252118558 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2531072360 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 255130585 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 263779490 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Голомт банк ХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн мемориалын баримт, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 266308041 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 266780640 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 278928377 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Голомт банк ХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн мемориалын баримт, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 288034476 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 288450896 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 289888899 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 293045250 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 293267569 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 293684977 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 294158623 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 294632734 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 295058920 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 295886770 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 295886770 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 296256676 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 311589912 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 313980552 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 326503607 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 326503607 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 327142315 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 327142315 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 327663832 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 328077164 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 328077164 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 345939918 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 345939918 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 371036785 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 371036785гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 435357812 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6718487 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 435350123 гүйлгээний дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/16529 дугаартай шүүгчийн захирамж,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Дөл импекс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж, Голомт банк ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга, Дөл импекс ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг кассын орлогын ордер, 97Г байрны 74 тоот орон сууцны төлбөрийн тооцоо,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 813 дугаар албан бичгийн хуулбар зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч  ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  А болон кс ХХК нар нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн ** хороо 00 хороолол 97Г байр 0 давхрын 00 тоот хаягтай 0,94 м.кв талбай бүхий орон сууцыг 69,738,760 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн 30 хувь болох 21,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 48,738,760 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар нэг сарын 0,7 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцжээ. Э нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт нийт 76,673,649 төгрөгийг төлж дуусгасан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахад шаардлагатай материалыг өгөхгүй байх тул үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь орон сууц зээлээр худалдан авах гэрээний үүргээ төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй, удаа дараа зөрчиж байсан. Үүнээс үүссэн алданги, хүү үндсэн төлбөрийн хамт 13,837,425 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 48,738,760 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон боловч зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тул алданги, үлдэгдэл үндсэн төлбөрт нийт 13,837,425 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Хариуцагч  ХХК нь нэхэмжлэгч Б.Э тооцох эрхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндсэн төлбөр, алданги тодорхой зүйл байхгүй байна. гэжээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсэгт заасан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч  ХХК нар 2020 оны 10 сарын 14-ний өдөр 101 дугаартай Худалдах худалдан авах гэрээт байгуулжээ. Тус гэрээгээр хариуцагч  ХХК нь Хан-Уул дүүргийн 0 хороо, 19 хороолол, 97Г байрны 8 давхрын 74 тоот 30,94 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн дотор Б.Энхбилэгт хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Б.Энхбилэг нь гэрээний үүрэгт 69,738,760 төгрөгийг  ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Б. нь 2020 оны 10 сарын 14-ний өдөр 21,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон, үлдэх 55,673,649 мөн төлж барагдуулжээ.

 

6.Талууд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох, нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт нийт 76,673,649 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч гэрээний төлбөрөө хугацаандаа төлж барагдуулсан эсэх, нэхэмжлэгч нь гэрээний үндсэн болох алданги төлбөрт 13,837,425 төгрөгийн үлдэгдэлтэй эсэх талаар маргаж байна.

 

7.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ. гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд алдангийн талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг үндсэн зээл болон зээлийн хүүд тооцон суутгах нь хуульд нийцнэ.

 

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгээс гэрээний төлбөрийг төлж барагдуулсан байх тул Б.Энхбилэгийг Хан-Уул дүүргийн 15 хороо, 19 хороолол, 97Г байрны 8 давхрын 74 тоот 30,94 м.кв орон сууцын өмчлөгч мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

9.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 14-ний өдөр 101 дугаартай Худалдах худалдан авах гэрээний 3.4-т Б тал нь байрны төлбөрөө 100% төлж дуусахад А тал нь тухайн байрны үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг олгоно. гэж заасан байх тул хариуцагч  ХХК-д Хан-Уул дүүргийн ** хороо, ** хороолол, **Г байрны 8 давхрын 74 тоот 30,94 м.кв талбайтай орон сууцын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гаргаж өгөхийг даалгах нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

10.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 14-ний өдөр 101 дугаартай Худалдах худалдан авах гэрээнд тус гэрээний үүргийг хугацаандаа төлж барагдуулаагүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги хэрэглэх талаар тусгаагүй байна.

11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох эрхтэй, алдангийг бүрэн төлүүлсний даараа үлдэгдэл үндсэн төлбөрийг барагдуулна гэж тайлбарлаж байна. Гэвч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн  этгээд нь зээлдэгчээс хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байхаар тусгажээ.

 

Иймд хариуцагч ХХК нь хуульд заасан эрх бүхий этгээд биш байх тул нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй болно.

 

12.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчийн төлсөн зээлийн төлбөрийг алдангид тооцон суутгасан тул 13,837,425 төгрөгийн үндсэн зээлийг үлдсэн гэж тайлбарласан.

 

Харин алданги суутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн нийт 76,673,649 төгрөгийг үндсэн зээл болон зээлийн хүүг төлсөн гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч нь 2020 оны 10 сарын 14-ний өдөр 101 дугаартай Худалдах худалдан авах гэрээнд тус гэрээний үүргийг төлж барагдуулсан байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч  ХХК-ийн гаргасан 13,837,425 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Б. гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн ** хороо, 19 хороолол,00Г байрны 8 давхрын ** тоот 30,94 м.кв талбайтай орон сууцын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гаргаж өгөхийг хариуцагч  ХХК-д даалгаж, хариуцагч  ХХК-ийн гаргасан 13,837,425 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,318 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,138 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 541,318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА