Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

Ё.*******, М. нарт холбогдох хэргийн талаар

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р  Ч.*******

Шүүгдэгч  Ё.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.*******

/Улаанбаатар хотоос ZOOM/-р   Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ё.*******, С. нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-нд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, сумын ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, овгийн гийн *******. /регистрийн дугаар: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, -нд аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, , мэргэжилтэй, аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 1, аймгийн сумын баг Н тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, овгийн ийн . /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Ё.******* нь аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын ар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.ын саналыг авахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.гаар дамжуулж “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх,

Шүүгдэгч М. нь аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын ар Ё.*******г сонгуулахын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.ын саналыг авахаар “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүү албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-д заасныг баримтлан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******, овогт ийн нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Ё.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт гийн *******г цагаатгаж,

2. Шүүгдэгч овогт ийн г нийтийн албан тушаалтан бусдад давуу бий байдал болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

7. Шүүгдэгч М., Ё.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй болохыг дурдаж,

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.гийн эзэмшлийн аймгийн сумын багийн 3 дугаар гудамжны 2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, Ё.*******гийн 5 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD, аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 43 хуудас, 1 хавтас материалыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, хувийн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсүгэй.

9. Шүүгдэгч М.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Ё.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гармагц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.******* эсэргүүцэлдээ:

... аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэхгүйгээр хэт нэг талыг баримтлан шүүгдэгч Ё.*******гийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:  

1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нь гэрч Ч.ын “...Гэтэл 2020 оны 11 сарын 08-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хурал болохоос нэлээд хэд хоногийн өмнө Хурлын нарийн бичгийн дарга нь миний дугаар луу залгаад “чи завтай байна уу, чамд ашигтай санал тавих гэсэн юм” гээд залгахаар нь би тухайн үед завгүй байсан болохоор завгүй гэж хэлээд өнгөрсөн. Тэгсэн тэрнээс хойш дахиад ганц, хоёр хоногийн дараа  байх ямартай ч Анхдугаар хурал болохоос өмнө, энэ нь манай өрөөнд орж ирэхээр нь та эртээд над руу залгаад байсан ямар асуудлын талаар санал тавих гэсэн юм бэ гэхэд “******* УБ хот руу явчихсан байгаа, чамд 15,000,000 төгрөг өгье, ар томилогдох юм бол чамайг сумын Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж хэлүүлж байна, чамд би энэ саналыг дамжуулж хэлж байна гэж тайлбарлаж хэлсэн. Тухайн үед би эгчид “наад талаар чинь хэсэг бодъё” гэсэн чинь одоо л саналаа хэл гээд шавдуулаад байхаар нь за за би санал өгөхгүй ээ, өөрийнхөө намын талд л байна” гэж хэлсэн...Удаагүй ******* нь Улаанбаатар хотоос ирсэн даруйдаа намайг уулзах хэрэгтэй байна гээд гаар хэлүүлсэн байхаар нь уулзахгүй, би өөрийнхөө намын  хүндээ саналаа өгнө” гэж хэлсэн. Би тухайн үед энэ талаар Ардчилсан намын дарга д хэлэхэд “наад Ардын намын дарга ******* чинь  манай намаас 1 хүн урвуулж авна” гээд манай хүмүүстэй яваад байгаа сураг байна лээ, чи саналаа битгий өгөөрэй гэж хэлж байсан. Яг тэр үед над руу залгаад “******* манай гэрт ирчихсэн байна, өөртэй чинь уулзъя гээд дуудаж байна” гэхээр нь би наад саналыг чинь хүлээж авахгүй гэдэг байр сууриа хэлсэн. Гэтэл 11 сарын 06-ны өдрийн орой дугаар луу ******* нь өөрийнхөө дугаараас “уулзмаар байна хө” гэсэн утгатай мессеж явуулахаар нь *******гийн хэлж ярих зүйлийг мэдэж байсан болохоор  хариу бичээгүй, биеэр ч уулзалдаагүй. Тэгээд маргааш өглөө нь буюу 11 сарын 07-ны өглөө ******* над руу залгаад “чи надад саналаа өгөөрэй” гээд гуйгаад байхаар нь би танд саналаа өгөхгүй гэхэд чамайг ямар нэгэн асуудалд оруулахгүй, чамайг надад санал өгсөн гэдгийг чинь мэдэгдэхгүй, ийг санал өгсөн болгож харагдуулна, би гарахдаа ид баярлалаа гэж хэлээд гарна, тийм болохоор чи айх зүйлгүй, надад л саналаа өгчих гээд гуйхаар нь үгүй ээ, би өөрт чинь санал өгөхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд маргааш нь буюу 11 сарын 08-ны өдөр Анхдугаар хурлаар тус сумын д манай Ардчилсан намаас , Ардын намаас ******* нарын нэрийг дэвшүүлээд санал хураалт авахад ******* 8 хүний санал, 7 хүний санал авсан...******* надад 15,0 сая төгрөг өгье гэж хэлсэн бас болбол санхүүгийн албаны даргын албан тушаалд тавина гэж амласан боловч би саналаа танд өгөхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг...” нотлох баримт гэж заасан. Гэрч Ч.ын өгсөн дээрх мэдүүлэг нь үнэн зөв болохыг гэрч Ц.ийн “...******* нь төлөөлөгч ыг 2020 оны 11 сарын 08-ны өдрөөс хурлаас өмнө миний санаж байгаагаар 11 сарын 06-ны өдөр байх, уулзъя гэж мессеж бичсэн байсан. Үүнээс өмнө Хурлын нарийн бичгийн дарга гаар дамжуулж руу хэд хэдэн удаа залгуулж ажил, албан тушаалд томилно, *******д санал өгчих гэж хэд хэдэн удаа яриулсан гэсэн...Ардчилсан намын төлөөлөгч Ч.д 15,000,000 төгрөг өгье гэсэн. Мөн нь тухайн үед Тамгын газрын нягтлангаар ажиллаж байсан юм. Тэгсэн чинь ******* нь гаар дамжуулж Тамгын газрын санхүүгийн албаны дарга болгож өгье, нөхрийг чинь ажилтай болгож өгье, миний сонссоноор сумын дунд сургуульд жижүүрээр ажилд оруулж өгье гэж амласан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.гийн “...Харин манай намын төлөөлөгч болох эмнэлгийн нягтлан нь Анхдугаар хурал болохоос хэд хоногийн өмнө байх надад “ эгчээ би их бодлоо танд хэлэхгүй байя гэж бодсон боловч хэлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна гэхээр нь яасан юу болсон юм бэ, юу хэлэх гэсэн юм гэсэн чинь “Хурлын нарийн бичгийн дарга эгч *******д саналаа өгчих, 15,000,000 төгрөг өгье, одоо хийж байгаа нягтлангийн ажлыг чинь өөрчилж сумын Санхүүгийн албаны дарга болгоё бас нөхрийг чинь ажилтай болгож өгье гэж хэлж байна... манай дэлгүүрээс юм аваад байж байтал түүний утас нь дуугарсан ба дуудлага ирсэн утсаа надад үзүүлээд энэ эгч залгаж байна гэхээр нь би утсаа аваад ярь даа юу гэхийн байгаа юм гээд утсыг нь спикер дээр нь тавиулаад яриулсан чинь утасны цаанаас эгч “би гэртээ байна, ******* дарга манай гэрт хүрээд ирсэн байна, чи манай гэрт хүрээд ир” гэхэд гадаа харанхуй болчихсон байна гэсэн чинь харанхуй байх тусмаа сайн ш дээ” гээд  ярихтай зэрэгцээд ын утасны цэнэг нь дуусаад унтарчихсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.ын “...Уг хурал болохоос өмнө Ардын намын дарга ******* мөн хурлын нарийн бичгийн дарга нар  нь манай АН-ын төлөөлөгч нартай уулзаж  *******д санал өгүүлэх талаар ятгаж янз бүрийн шан харамж, ажлын байр, албан тушаал амлаад яваад байна гэдэг зүйл яригдаад байсан. Тухайлбал төлөөлөгч тай хурлын нарийн бичгийн дарга нь утсаар ярьж *******д саналаа өгчих, хэрэв санал өгөх юм бол мөнгө өгье, Санхүүгийн албаны дарга болгож өгье гэх мэтээр хэлүүлсэн байсан...” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотолж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд дээрх мэдүүлэг өгсөн гэрчүүд нь мэдүүлгийнхээ эх сурвалжаа заасан, мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй байх тул нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Мөн иргэн Ц.аас Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн мессежний хуулбар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж хуульд заасан тул нотлох баримтаар үнэлэх боломжтой.

Мөн хэрэгт авагдсан мессежний хуулбарыг гэрч Ч. нь “...*******гаас надад ирүүлсэн мессежний хуулбар мөн байна...мессежний хуулбарыг иргэн Ц.т өгсөн...” талаар шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. 

Дээрх мессеж явуулсан дугаар нь Ё.*******гийн эзэмшдэг дугаар болох нь Мобиком корпорац ХХК-аас гаргуулан авсан утасны жагсаалтаар нотлогдсон.

Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.******* нь өөртөө давуу байдал бий болгож сумын болох зорилгоор Ч.ын бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ё.*******г цагаатгасан нь үндэслэлгүй байна...

Дээрх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсан. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Шүүгдэгч овогт ийн г нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, 3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай...” гэж шийдвэрлэхдээ дээрх торгуулийн ял болон нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ямар байгууллага хяналт тавьж эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Өмгөөлөгч овогтой ******* миний бие 2022 оны 08 сарын 01 өдрийн 04 дугаартай аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын эсэргүүцлийг 2022 оны 08 сарын 10 өдөр гардан аваад Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3 "...оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно” гэж хуульчлан заасан байх тул доорх тайлбарыг гаргаж байна. Улсын яллаагчийн зүгээс 2021 оны 10 сарын 08 өдрийн 65 дугаар яллах дүгнэлтдээ “.******* нь аймгийн Асагт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөрийн давуу байдлыг бий болгох зорилгоор аймгийн сумын хуралдаанаар тус сумын ар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.ын саналыг авахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарын бичгийн дарга М. гаар дамжуулж "15.000.000 төгрөгийг хахууль өгье. Санхүү Албаны дарга болгоё, нөхрийн чинь ажилд оруулна” гэж САНАЛ БОЛГОСОН буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэм буруутайд тооцуулахаар шүүхэд хэргийг шилжүүлсэн билээ. Өмгөөлөгчийн зүгээс 2022 оны анхан шатны 06 сарын 23 өдрийн шүүх хуралд Ё.*******гийн үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, Ч.д 15.000.000 төгрөг ажлын байр амлаагүй болох нь гэрч Ч.ын мэдүүлэг, Гэрч, яллагдагч М.гийн мэдүүлэг, яллагдагч Ё.*******гийн мэдүүлэг түүний дансны хуулга, багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогддог учраас хэргийг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу цагаатгах саналтай оролцсон. Анхан шатны шүүхээс талуудын эрх үүргийг бүрэн хангаж, мэтгэлцэх боломжоор бүрэн хангаж Эрүүгийн ******* дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд мөрдөж шийдвэрлэсэн болно. Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.******* 2022 оны 08 сарын 01 өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг дурдсан боловч ямар хуулийн заалт хэрхэн яаж зөрчсөн талаар бичээгүй байна. Анхан шатны шүүхээс Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг нотлох баримтын талаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолын 9-13 дугаар талд тодорхой дүгнэлт хийсэн байна. Мөн прокурор эсэргүүцлийн 2 -т "Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт буюу 2020 оны 01 дүгээр сарын 10 өдрийн хуулиар хүчингүй болсон хуулийн хуулийн заалтыг баримталсан гэжээ. Шийтгэх тогтоолд 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байгаа нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэрэгтэй танилцах явцад өргөдөл гомдол гаргасан гэрч , болон бусад гэрч нарын мэдүүлгийн сайтар уншихад хэт нэг талын ашиг сонирхол бүхий хүмүүс эрх мэдлийн төлөө улайрсан хэн нэгнээ ажил албан тушаалаас зайлуулах гэсэн увайгүй үйлдлүүд харагддаг. Нам намаараа сонирхлын бүлэг болж хэт нэг хүний нөлөө намын үзэл сурталд автаж мэдүүлэг өгч байгаа болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой нотлогддог ч  уг мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрөлдөж бие биеэ хардаж гүтгэсэн мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан байдаг. Тухайлбал гэрч мэдүүлэгтээ мөн иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.тай энэ ******* нь уулзаж, 30 сая төгрөг егье, сумын д надад санал өгчих гэж хэлсэн байсан", Гэрч мэдүүлэгтээ "Бодит байдал дээрээ бол ******* бид хоёрын хооронд ын хэлж ярьсан шиг 30 сая төгрөгийн асуудал огт яригдаагүй шүү харин намайг *******гаас мөнгө авсан гэж зориуд гүтгэж байгаа бол би цагдаагийн байгууллагаар хүн гүтгэсэн асуудлаар өргөдөл бичиж өгмөөр байна", Гэрч П. мэдүүлэгтээ "Е.******* манай нөхөр М.гийн төрсөн ах н.аар дамжуулж "намайг дэмжээд саналаа өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож егье" гэж хэлүүлсэн байсан", Гэрч Б. "Дээрх цаг хугацаанд н. над руу фейсбүүк чатаар video call хийж ярьсан. Бид хоёр сонин сайхан ойр зуурын зүйл ярилцаж хөөрөлдсөн юм. Тэгж ярилцаж байхдаа би "та нар хаашдаа аймгийн хэмжээнд Ардын нам ялчихсан байх үед Ё.*******г дэмжиж болдоггүй юм уу, өөрсдийн чинь ажил, амьдрал хэрэгтэй шүү" гэж хэлэхэд би "дүү нартаа хэлж үзье" гэж хэлээд Өнгөрсөн" гэх мэдүүлгүүдээр гэрч нарын мэдүүлгүүд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтууд авагдсан. Нөгөө талаас Ё.******* нь бусдад өгөх 15.000.000 төгрөг байхгүй амьдралын хувьд хэрэг гарах цаг хугацаанд баталгаажих түвшингөөс доогуур орлоготой байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Аливаа зүйлийг амлаж байгаа бол уг амлалт бодитой биелэх боломжтой байх учиртай. Иймд Эрүүгийн ******* дугаартай хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцээд Ё.*******г цагаатгасан нь хууль ёсны үндэслэлтэй энэ нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Уг тогтоол нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байх тул 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022/ШЦТ/000******* дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ё.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

сумд 2020 оны улс төрийн сонгуулийн үйл ажиллагаа одоо болтол дуусаагүй маргалдаад явж байгаа. ******* намайг 1 хүнийг урвуулан авсан талаар хоорондоо ярилцаад намайг буруутгаад байгаа нь үндэслэлгүй юм. Миний хувьд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Яагаад гэвэл хүний сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр оролцож байна. Миний хувьд засаг даргаар томилогдох санал хураалтад намайг дэмжээч гэж иргэдийн хурлын төлөөлөгч нарт хэлсэн. Гэтэл намын гишүүдтэй холбогдож ын яриад байгаа хэлээгүй байгаа. Миний хувьд тай уулзаагүй байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Ё.******* болон нарын өмгөөлөгчөөр оролцож байна. *******гийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Миний хувьд ******* өмгөөлөгчийн саналыг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэхэд улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх рүү буцаах саналыг гаргаж байна. Гэтэл 2022 оны хуулиар хэргийг буцаах, ял хүндрүүлэх асуудлыг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх боломжгүй. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй байна. г Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. нь “миний хувьд *******гийн талд ашигтай байдлаар санал өгүүлэх үндэслэл байхгүй энэ хүн намайг ажлаас халж байсан. Төрөл садны холбоо байхгүй талаар тайлбараа гаргадаг. Мөн 15.000.000 төгрөг өгөх талаар яригдаж байгаа боловч *******гийн өмнөөс тухайн мөнгийг нь өгөх боломж байхгүй. Улсын яллагчийн зүгээс дамжуулж хэлсэн гэж тайлбарлаад байгаа. Хуулийн зохицуулалтаар харахад дамжуулснаар шийдвэрлэх боломжгүй байгаа. *******г анхан шатны шүүх цагаатгаад бусдад амласан зүйл байхгүй байна гэж шийдсэн мөртөө г *******гийн өмнөөс санал тавьсан гэх үндэслэлээр торгоод байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. Мөн гийн хувьд гэмт хэргийн шинжгүй байна.  Иймд д холбогдох хэсгийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

 Бид тухайн гэмт хэргийг шийдвэрлэхдээ хөдөлшгүй нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргах ёстой. Гэт хэрэг үйлдсэн хүн шударгаар хуулийн хариуцлага хүлээж, хохирсон иргэний эрх ашгийг сэргээх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж, мөрдөж ажилладаг. Гэтэл , ******* нарт холбогдсон хэргийн тухайд хөдөлшгүй нотлох баримт нь хэдийд өргөдөл гаргаад байгаа талаар цаг хугацааг нь анхаарах нь зүйтэй байгаа. Мөн амлалт нь тодорхой үр дагаврыг бий болгох, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бий болгож бүрдүүлснээрээ амлалт гэх зүйл бий болно. Прокурорын хэлснээр амлалт гэх зүйлийг бий болгоод явбал маш олон хүн шоронд явах аюултай. Мөн нь санхүү албаны даргаар томилох эрх мэдэл байхгүй. Мөн *******, хоёрын үйлдэл оролцоо нь хаана байгаа нь чухал болчхоод байна. анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтэйгээ ижил мэдүүлэг өгсөн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Прокурор Ч.*******/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байгаа. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл нь хахууль өгөх гэсэн гэмт хэрэг байгаа. Тэгэхээр *******г өөртөө давуу байдал би болгохоор амласан, санал болгосон гэж үзэж байгаа.  гийн тухайд бусдад давуу байдал бий болгох зорилгоор гэж байгаа. Хуулийн гол заалт нь заавал хахууль авч өгөлцөхдөө биш ашиг сонирхлын төлөө хийж байгаа үйлдэл байгаа. Мөн заавал дансанд мөнгө байснаар авлига өгөх зүйл биш, ямар ч байдлаар хүн мөнгө олоод биелүүлэх боломж бололцоо хэнд ч бий. Шүүгдэгчийн тухайд нийтийн албан тушаалд ажиллаж байсан. Мөн шийтгэх тогтоол тодорхой хэмжээний үг үсгийн алдаа байж болно. Залруулга хийгээд явах боломжтой. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хүчингүй болсон хуулийн заалт баримтлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Прокуророос шүүгдэгч Ё.*******, М. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч М. нь аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын ар Ё.*******г сонгуулахын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.ын саналыг авахаар “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүү албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон болох нь

гэрч Ч.ын: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурал болохоос нэлээд хэд хоногийн өмнө Хурлын нарийн бичгийн дарга М. нь миний дугаар луу залгаад “чи завтай байна уу, чамд ашигтай санал тавих гэсэн юм” гэж хэлхээр нь би тухайн үед завгүй байсан болохоор завгүй байна гэж хэлээд өнгөрсөн. Түүнээс хойш анхдугаар хурал болохоос өмнө нь манай өрөөнд орж ирэхээр нь та ямар асуудлын талаар санал тавих гэсэн юм бэ гэхэд “ ... Ё.******* ар томилогдох юм бол чамд 15,000,000 төгрөг өгье, чамайг сумын Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулж өгнө гэж хэлүүлж байна, чамд би энэ саналыг дамжуулж хэлж байна...” гэж хэлсэн. Түүний дараахан байх М. над руу залгаад “ Ё.******* манай гэрт ирчихсэн байна, өөртэй чинь уулзъя гээд дуудаж байна гэж утсаар ярьсан, би очих боломжгүй гэдгээ хэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч Ц., Г., Н., Д., П., М., Б., Ё., Б.  нарын мэдүүлэг болон иргэн Ц.аас гаргаж өгсөн мессежний хуулбар, /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Мобиком корпорац ХХК-иас гаргуулан авсан утасны лавлагаа /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Ч.******* нь аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын ар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.ын саналыг авахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.гаар дамжуулж “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

  Гэрч Ч.ын...  хурал болдог өглөө  Ё.******* надаас миний төлөө саналаа өгөх боломж байна уу гэж асуухад нь би “...танд саналаа өгөхгүй...” гэж хэлсэн. Ё.******* өөрөө надад өөр зүйл хэлээгүй,  ямар нэгэн эд зүйл, албан тушаал, мөнгө төгрөг өгсөн, амласан санал болгосон зүйл байхгүй..., гэсэн мэдүүлэг,

Гэрч Ё.ийн ...Ё.******* намайг дэмжих боломж байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Бид хоёрын хооронд өөр зүйл яригдаагүй...гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.гийн ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ...Ё.******* миний утас руу залгаад найзыгаа дэмжих боломж байна уу чамтай уулзах хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм боломж байхгүй, одоо бол уулзахгүй гэж хэлсэн...гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан гэрч М., Г., Н. нар нь хэрэгт ач холбогдол бүхий байж болохуйц  нөхцөл байдал, үйл баримтын талаар мэдүүлж байгаа боловч мэдүүлж байгаа мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, дамжмал бусдаас сонссон гэх мэдээллийг агуулсан, сонссон гэх этгээдээс авсан мэдүүлэг нь тухайн үйл баримтын талаар нотолж мэдүүлээгүй байгаа нь Ё.*******гийн үйлдлийг нотолж чадаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Эрх зүйн дүгнэлт болон давж заалдах гомдлын талаар,

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.*******д оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсан, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс оногдуулсан торгох ял болон нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ямар байгууллага хяналт тавьж эдлүүлэхийг талаар заагаагүй байна.

 Энэ нь  Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

1 дэх заалтын “мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 гэсний дараах  “2-д заасныг” гэснийг хасаж,

7 дугаар заалтыг “шүүгдэгч М.д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхийг аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж өөрчилж, Тогтоох хэсгийн  7, 8, 9, 10, 11, 12 дугаар заалтыг 8,9,10,11,12,13 гэж дугаарлаж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ