Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2024/0001

 

 

 

 

 

2023       12          26                                          123/ШШ2024/0001

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, “Ногоон *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад тус газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх тухай захирамж гаргаж гэрчилгээ олгон гэрээ байгуулахыг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Ө.Нямбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ногоон *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь “харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийг гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын заавар”-ын 1.2.2-т заасны дагуу хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

“Ногоон *******” ХХК-иас Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад тус газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх тухай захирамж гаргаж гэрчилгээ олгон гэрээ байгуулахыг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Ө.Нямбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир  “харъяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийг гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын заавар”-ын 1.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг Баянжаргалан сумын Засаг дарга олгож эзэмшүүлэх нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга замыг зааж өгөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ногоон *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад тус газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх тухай захирамж гаргаж гэрчилгээ олгон гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, “Ногоон *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.5-т зааснаар хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “Ногоон *******” ХХК-ийн газар эзэмших шийдвэрийг гаргахдаа газар эзэмшигчийн эрхийг зөрчилгүй өмнөх эзэмшлийн нэгж талбар бүхий газрыг нь эзэмшүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЗОРИГТБААТАР