Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 189/ШШ2024/00047

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг,,, *******, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/-т холбогдох,

6,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******,*******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Ч.*******т Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй,*******6 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр*******/97 тоот гэрээ байгуулан олгосон. Ч.*******тэй утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу тайлан өгөх, эргэн төлөлтөө хийхийг сануулсан боловч Ч.******* нь гэрээний*******.9 дэх хэсэгт заасан “Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд гаргах...”,*******.10 дах хэсэгт заасан “Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, хавсралтад тусгагдсан эргэн төлөлт хийх хуваарийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө” гэсэн заалтуудыг зөрчин 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 4,159,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Ч.*******тэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Б” тал олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар хоног тутамд алдаги тооцож “А” тал нэхэмжилнэ гэж заасан.

Энэхүү заалтын дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувь нь хоногийн 8,318 төгрөг байх бөгөөд эргэн төлөлтийн хуваарын дагуу буюу 2022 оны 6 сарын 20-ны өдрөөс 2024 оны 9  сарын 24-ний хооронд нийт 810 хоногт алданги тооцох, 810 хоногийн алданги нийт 6,737,580 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг үндэслэн алдангийг тооцоход 4,159,000 төгрөгийн 50 хувь нь 2,079,500 төгрөг болж байна.

Ч.*******тэй байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, олгосон санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг Б талаас нөхөн гаргуулах, нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан үндсэн зээлийн төлбөр 4,159,000 төгрөг, алданги 2,079,500 төгрөг, нийт 6,238,500 төгрөгийн хохирлыг хариуцагч Ч.*******ээс гаргуулан ******* эрхлэлтийг дэмжих санд төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,  Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******,*******нь хариуцагч Ч.*******т холбогдуулан нийт 6,238,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******,   нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага  6,238,500 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 238,500 төгрөг, 2024 оны 12  дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөгөөр нэхэмжлэгч *******, т төлж барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 114,766 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 57,383 /тавин долоон мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг улсын төсвийн дансанд оруулах нь зүйтэй.

Хариуцагч Ч.*******т шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний хэлтсийн хариуцагч Я.*******т холбогдох 6,238,500 /зургаан сая хоёр зуун гучин найман мянга, таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 238,500 төгрөг, 2024 оны 12  дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 600,000 төгрөгийг нэхэмжлэгч *******, т төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 57,383  /тавин долоон мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг улсын төсвийн дансанд оруулсугай.

3.Хариуцагч Ч.*******т шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ