Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/05586

 

 

 

 

 

2024 11 13 184/ШШ2024/05586

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч:***

Зээлийн гэрээний үүрэгт 2,085,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х***-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч***тай 2019 оны 5-р сарын 7-ны өдөр ЗГ/201944463359 тоот зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч *** нь 2024 оны 10-р сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 1,162,922 төгрөг, зээлийн хүүд 94,528 төгрөг, нийт 1,257,450 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул хариуцагч ***зээлийн гэрээний үүрэгт 2,085,921 төгрөг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 2,085,921 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 23-ны өдөр 1,335,921 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч***к ХК нь *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,085,921 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 2,085,921 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 23-ны өдөр 1,335,921 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ***-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,085,921 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 2,085,921 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 23-ны өдөр 1,335,921 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,200 төгрөгийг хариуцагчаас, 24,200 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ