Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00052/И |
Дугаар | 189/ШШ2024/00046 |
Огноо | 2024-11-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 189/ШШ2024/00046
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, /РД:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,030,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. нь “” ББСБ-тай 2022 оны 5 сарын 04-ний өдөр 140000752993 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан. Н. гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 03-ны өдөр 600,000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Н. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүг төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Н.ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 361,839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,676 төгрөг, нийт 1,030,515 төгрөг байна.
******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй тул Н.аас зээлийн гэрээний үүрэгт 1,030,515 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл, зээлийн эрх нээх гэрээ эргэн төлөлтийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэх, иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд тус тус өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,030,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,030,515 төгрөгийг 4 хувааж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөг төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөгийг тус тус төлөх тайлбарыг өгсөн, нэхэмжлэгч “*******” ХХК зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,283 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 14,641.05 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.аас 14,641.05 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Н.т шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.
Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Боржигон овогт Намжилдоржийн т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,030,515 /нэг сая гучин мянга таван зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөг төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 257,528.75 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,283 /хорин есөн мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 14,641.05 /арван дөрвөн мянга зургаан зуун дөчин нэг төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Н.аас 14,641.05 /арван дөрвөн мянга зургаан зуун дөчин нэг төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Н. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ