Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 189/ШШ2024/00045

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, /РД:/-т холбогдох

Эвлэрлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээжээрээ дамжуулан 15,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 2 сар зээлэхдээ орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаа болгон уг өдөр өөрийн Төрийн банкинд байсан хугацаатай хадгаламжаа цуцалж 15,000,000 төгрөгийг өгсөн. 2022 оны 1,2 дугаар сарын хүүг хугацаанд өгч 3 сараас боломжгүй боллоо, хүүг 10 хувь болгоод хэдэн сар сунгаад өгөөч гэхэд 2022 оны 2, 3, 4, 5, 6,7,8 сар болох 7 сарын 10 хувийн хүүтэй нь өгч байгаад 9, 10 сарын хүү өгөхгүй болохоор нь орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаалах хүсэлгүй байгаагаа ярилцан тохиролцож, 2022 оны 11 дүгээр сарын 04-нд Налайх дүүргийн нотариат хамт орж гэрээ байгуулан 9, 10 сарын хүү 3,000,000 төгрөг, зээл 15,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгана гэж тохиролцсон.

Энэ хугацаад өгөхгүй байгаад 2023 оны 04 дүгээр сараас бага багаар өгч 6,000,000 төгрөг өгөөд утсаа авахгүй, холбоо барихгүй болсон, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөг, мөн Налайх, Багахангай дүүргийн хооронд явсан зардал зэргийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц.аас 12,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг, хариуцагч хариу тайлбар, депозит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд тус тус өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Ц.т холбогдуулан эвлэрлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.        

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хураамжийн тал хувь 103,475 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,74.5, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох эвлэрлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас тэмдэгтийн хураамж 103,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ