| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00158/И |
| Дугаар | 132/ШШ2024/00198 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2024/00198
| 2024 оны 05 сарын 10 өдөр | Д*******ар 132/ШШ2024/00198 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, Ю*******, ******* цогцолборт байрлах, М*******с ******* /рд:*******1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б*******т сум, 2 д*******ар баг, Хт 00 тоотод оршин суух, Гын Б /рд:ГБ/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 645,427 /зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 д*******ар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь М*******с ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 09 сарын 23-ны өдөр тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 25-ны өдөр сарын 3,1% хүүтэй 410,000 төгрөгийг зээлээр авсан ба х*******цаанд нь төлж барагдуулаагүй юм.
Г.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Г.Бгийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 д*******ар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 410,000 төгрөг, зээлийн хүү 198,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,935 төгрөг нийт 645,427 төгрөг гаргуулахаар байна.
М*******с ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Г.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 645,427 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М*******с *******-ийн нэхэмжилсэн 645,427 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*******с ******* нь хариуцагч Г.Бд холбогдуулан
зээлийн гэрээний үүрэгт 645,427 /зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 д*******ар зүйл, 123 д*******ар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М*******с *******-ийн нэхэмжлэлтэй, Г.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 645,427 /зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгос*******й.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 д*******ар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,013 /хорин мянга арван гурав/ төгрөгөөс 10,006 /арван мянга зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 10,006 /арван мянга зургаа/ төгрөгийг, хариуцагч Г.Бгаас 10,006 /арван мянга зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгос*******й.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 д*******ар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдс*******й.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдс*******й.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ