Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/1050

 

Д.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж, шүүгч А.Алтанхуяг, Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.С-д холбогдох 2109 00787 1049 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн С, 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:.../,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хуулийн тэгшитгэлд хамрагдаж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

Д.С нь Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн хурлаас ярьж байна” гэж итгүүлэн улмаар “Ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч,

  1. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-аас 214.200 төгрөгийг,
  2. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Ц-оос 293.800 төгрөгийг,
  3. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Ө-аас 284.100 төгрөгийг,
  4. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Э-аас 296.900 төгрөгийг,
  5. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.А-оос 201.000 төгрөгийг,
  6. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Г-ээс 110.400 төгрөгийг,
  7. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Б-ээс 284.200 төгрөгийг,
  8. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Э-аас 119.400 төгрөгийг,
  9. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Э-ээс 209.100 төгрөгийг,
  10. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Т-оос 116.700 төгрөгийг,
  11. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Т.Н-ээс 218.000 төгрөгийг,
  12. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Д.Д-аас 454.600 төгрөгийг,
  13. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.С-оос 329.900 төгрөгийг,
  14. 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Б-аас 110.400 төгрөгийг,
  15. 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-аас 248.200 төгрөгийг,
  16. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э.О-ээс 128.400 төгрөгийг,
  17. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.З-ээс 256.800 төгрөгийг,
  18. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Б-ээс 128.400 төгрөгийг,
  19. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Д-аас 100.400 төгрөгийг,
  20. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Б-ээс 436.900 төгрөгийг,
  21. 2021 оны 3 дугаар сарын 24, 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Г-аас 440.200 төгрөгийг,
  22. 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Т-оос 208.400 төгрөгийг,
  23. 2021 оны 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Ц-аас 2.314.900 төгрөгийг,
  24. 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.О-аас 100.400 төгрөгийг,
  25. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.И-с 1.673.000 төгрөгийг,
  26. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Ш-аас 893.000 төгрөгийг,
  27. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Р.С-оос 745.600 төгрөгийг,
  28. 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд хохирогч Б.Б-оос 1.798.600 төгрөгийг,
  29. 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч М.М-өөс 2.189.700 төгрөгийг,
  30. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Ө-ээс 438.400 төгрөгийг,
  31. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Д-аас 796.800 төгрөгийг,
  32. 2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Н-ээс 4.116.600 төгрөгийг,
  33. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Х-аас 2.649.800 төгрөгийг,
  34. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ч.Г-өөс 2.690.900 төгрөгийг,
  35. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Д-ээс 2.876.500 төгрөгийг,
  36. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.О-аас 1.461.000 төгрөгийг,
  37. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Б-оос 2.650.300 төгрөгийг,
  38. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч М.С-ээс 1.800.000 төгрөгийг,
  39. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Ц-ээс 1.122.400 төгрөгийг,
  40. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар байрны 8 тоотод оршин суух хохирогч Ц.Г-аас 2.118.200 төгрөгийг,
  41. 2021 оны 8 дугаар сарын 02, 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э...” эмнэлгийн байрнаас хохирогч Г.А-аас 6.940.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн С-г Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Хурлаас ярьж байна гэж итгүүлэн улмаар "ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С-г 7 /долоо/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Д.С-гийн цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Д.С-аас хохирогч Б.Н-т 214.200 төгрөг, хохирогч Т.Ц-д 293.800 төгрөг, хохирогч Д.Ө-д 284.100 төгрөг, хохирогч Б.Э-д 296.900 төгрөг, хохирогч Г.А-д 201.000 төгрөг, хохирогч Г.Г-т 110.400 төгрөг, хохирогч Э.Б-д 284.200 төгрөг, хохирогч С.Э-д 119.400 төгрөг, хохирогч Л.Э-т 209.100 төгрөг, хохирогч Б.Т-д 116.700 төгрөг, хохирогч Т.Н-д 218.000 төгрөг, хохирогч Д.Д-д 454.600 төгрөг, хохирогч Э.С-д 329.900 төгрөг, хохирогч Ц.Б-д 110.400 төгрөг, хохирогч Б.Н-аас 248.200 төгрөг, хохирогч Э.О-д 128.400 төгрөг, хохирогч Н.З-т 256.800 төгрөг, хохирогч Б.Б-т 128.400 төгрөг, хохирогч Г.Д-д 100.400 төгрөг, хохирогч Д.Б-д 436.900 төгрөг, хохирогч Г.Г-т 440.200 төгрөг, хохирогч Д.Т-д 208.400 төгрөг, хохирогч Б.Ц-д 2.314.900 төгрөг, хохирогч Б.О-д 100.400 төгрөг, хохирогч Б.И-т 1.673.000 төгрөг, хохирогч Б.Ш-д 893.000 төгрөг, хохирогч Р.С-т 745.600 төгрөг, хохирогч Б.Б-д 1.798.600 төгрөг, хохирогч М.М-д 2.189.700 төгрөг, хохирогч Д.Ө-д 438.400 төгрөг, хохирогч Н.Д-д 796.800 төгрөг, хохирогч Б.Н-д 4.116.600 төгрөг, хохирогч Л.Х-д 2.649.800 төгрөг, хохирогч Ч.Г-т 2.690.900 төгрөг, хохирогч Г.Д-д 2.876.500 төгрөг, хохирогч Д.О-д 1.461.000 төгрөг, хохирогч Д.Б-д 2.650.300 төгрөг, хохирогч М.С-т 1.800.000 төгрөг, хохирогч С.Ц-д 1.122.400 төгрөг, хохирогч Ц.Г-д 2.118.200 төгрөг, хохирогч Г.А-д 6.940.000 төгрөгийг тус тус гаргуулан нэр бүхий 41 хохирогчид олгохоор, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2109007871049 тоот хэрэгт 2110012591346, 2105014411256, 2105016291201, 2105013041202, 2105017381251, 2105017371252, 2105017201237, 2105017241235, 2105017251234, 2105000001241, 2105000001239, 2105000001240, 2105017211238, 2105017231236, 2105017221233, 2105000001242, 2105000001249, 2109000001091, 2109000001092, 2109000001069, 2109000001071, 2105000001243, 2109000001235, 2109007871049, 2109000001072, 2109000001076, 2109000001067, 2109000001070, 2109000001068, 2109000001094, 2109000001093, 2109000001077, 2109007851051, 2109007851050, 2109000001231, 2109000001219, 2109000001220, 2121002130378, 2105019351037 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, хавтаст хэрэгт авагдсан бичлэг бүхий 5 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний 2015 онд төрсөн 7 настай охин С.Э нь Өнөр бүл хүүхэд асрах төвд байдаг. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү маань 4 сар 26 хоногтой. Одоо мөн 9-10-н долоо хоногтой жирэмсэн, ...-р ангийн эмнэлгийн ЭХО-д харуулсан. Урьд өмнө нь би хорих ялын хугацаа дуусч суллагдаад “Х...” салонд оёдолчин хийж, ... төвийн СӨХ-д нь үйлчлэгчээр ажиллаж, ажлын хөлсөөр амьдарч байсан ба хорих ангиас суллагдан гарсан хэд хэдэн хүнд тусалж ажилд оруулж өгч, бичиг баримттай болоход нь тусалж байсан. Гэмт хэрэгт холбогдсоноороо өөрийн амьдралдаа дахин том толбо үлдээж буйдаа маш ихээр харамсаж байгаа. Бусдыг хохироосон мөнгөө би хүнд хадгалуулах гэж өгөөд алдсан. Түүнээс хойш хүүгийнхээ аавтай танилцаж шүүх хурлаа болтол хамт амьдарсаар ирсэн. Би гэм хорын хохирлоосоо яг өөрийн амьдралдаа тодорхой хувиар зарцуулж байгаагүй ба миний урьд өмнө ял эдэлсэн байдлуудаар дүгнэж хүндрүүлэх нөхцөл болгон гэм хорын хохирлоо амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндээр зүйлчилсэнд хяналт тавьж өгөхийг хүсэж байна. Хэдийгээр би гэмт хэрэгт холбогдсон ч шударга ёс, хүнлэг энэрэнгүй хуулиар шийтгэгдэх эрхтэй ба миний 4 сар 26 хоногтой хүүхэд маань ээжийнхээ асаргаанд өсөж, бойжих эрхтэй ба миний өмнөх ялтай байдлыг харгалзан дахин давтан гэж дүгнэн хүндээр зүйлчилсэн. Үр хүүхдийг минь харж үзэн миний эрх зүйн байдлыг дээрдүүлэн зүйлчилж өгөхийг хүсэж байна. Мөн гэм хорын хохирлоо төлнө. Миний холбогдсон хэргийг нэгтгэлгүй яаравчлан шийдвэрлэснээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн хэлтэст байх хэргүүдэд дахин яллаж хувийн байдлыг дордуулах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хэргийг маань нэмж нэгтгэж нэг тогтоолоор шийдвэрлэж өгнө үү. Цаг хугацаа өнгөрөх бүрт би өөрийн алдаж эндсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байна. Өнөөдөр би дахин гэр бүлтэй болж үр хүүхэдтэйгээ хамтдаа амьдралаа шинээр эхлүүлж амьдрах үедээ хүнд зүйлчлэлээр зүйлчлэгдэж, олон жилийн ялаар шийтгүүлсэндээ маш их гэмшиж харамсаж, ичиж байна. Надад оногдуулсан зүйлчлэл, ялын хугацааг минь хянаж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгч Д.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалтай нийцээгүй, ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Д.С нь улсын яллагчаас яллаж, шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн асуудлаар маргаангүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн түүний хувьд 29 настай, 2022 оны 4 дүгээр сард амаржиж хүүтэй болсон ба түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь бага насны хүүхдийн эцэг, эхийнхээ хайрыг боломжийн хэрээр хүртэх эрхийг удаан хугацаанд хязгаарлах нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй" гэж заасныг үндэслэн, миний үйлчлүүлэгчийн бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.С нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Д.С нь залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, харьцангуй удаан хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлээр үйлдэж, олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон. Хэдийгээр оёдлын цехэд ажилладаг байсан ч үүнийг хамааруулахгүйгээр амьдралынхаа эх үүсвэр болгосон нь тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурорын зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзсэн. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзсэн. Шүүгдэгч өмнө энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, ял шийтгүүлж байсан ч уг үйлдэлдээ гэмшиж, дүгнэлт хийгээгүй, нийгэмшээгүй, ухаарсан байдал огт харагдаагүй. Харин эсрэгээрээ дахин энэ үйлдлийн аргаараа буюу амар хялбар аргаар мөнгө олж, амьжиргаагаа залгуулж, бусдад хохирол учруулсан байна. Түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.С нь өөр газар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар, Дорнод аймаг, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий 41 иргэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн хурлаас ярьж байна” гэж итгүүлэн улмаар “Ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч:

  1. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-аас 214.200 төгрөгийг,
  2. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Ц-оос 293.800 төгрөгийг,
  3. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Ө-аас 284.100 төгрөгийг,
  4. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Э-аас 296.900 төгрөгийг,
  5. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.А-оос 201.000 төгрөгийг,
  6. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Г-ээс 110.400 төгрөгийг,
  7. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Б-ээс 284.200 төгрөгийг,
  8. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Э-аас 119.400 төгрөгийг,
  9. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Э-ээс 209.100 төгрөгийг,
  10. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Т-оос 116.700 төгрөгийг,
  11. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Т.Н-ээс 218.000 төгрөгийг,
  12. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Д.Д-аас 454.600 төгрөгийг,
  13. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.С-оос 329.900 төгрөгийг,
  14. 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Б-аас 110.400 төгрөгийг,
  15. 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Н-аас 248.200 төгрөгийг,
  16. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э.О-ээс 128.400 төгрөгийг,
  17. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.З-ээс 256.800 төгрөгийг,
  18. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Б-ээс 128.400 төгрөгийг,
  19. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Д-аас 100.400 төгрөгийг,
  20. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Б-ээс 436.900 төгрөгийг,
  21. 2021 оны 3 дугаар сарын 24, 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Г-аас 440.200 төгрөгийг,
  22. 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Т-оос 208.400 төгрөгийг,
  23. 2021 оны 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Ц-аас 2.314.900 төгрөгийг,
  24. 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.О-аас 100.400 төгрөгийг,
  25. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.И-с 1.673.000 төгрөгийг,
  26. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Ш-аас 893.000 төгрөгийг,
  27. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Р.С-оос 745.600 төгрөгийг,
  28. 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд хохирогч Б.Б-оос 1.798.600 төгрөгийг,
  29. 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч М.М-өөс 2.189.700 төгрөгийг,
  30. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Ө-ээс 438.400 төгрөгийг,
  31. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Д-аас 796.800 төгрөгийг,
  32. 2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Н-ээс 4.116.600 төгрөгийг,
  33. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Х-аас 2.649.800 төгрөгийг,
  34. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ч.Г-өөс 2.690.900 төгрөгийг,
  35. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Д-ээс 2.876.500 төгрөгийг,
  36. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.О-аас 1.461.000 төгрөгийг,
  37. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Б-оос 2.650.300 төгрөгийг,
  38. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч М.С-ээс 1.800.000 төгрөгийг,
  39. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Ц-ээс 1.122.400 төгрөгийг,
  40. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар байрны 8 тоотод оршин суух хохирогч Ц.Г-с 2.118.200 төгрөгийг,
  41. 2021 оны 8 дугаар сарын 02, 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э...” эмнэлгийн байрнаас хохирогч Г.А-аас 6.940.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхойлсон шагналын хураамж болгон шүүгдэгч Д.С руу мөнгө шилжүүлж, залилуулсан талаар мэдүүлсэн:

хохирогч Б.И /1хх 12/, хохирогч Н.З /1хх 120/, хохирогч Н.С /1хх 130/, хохирогч Л.Э /1хх 141/, Б.Н /1хх 151/, хохирогч Б.Ш /1хх 162/, хохирогч Г.А /1хх 171/, хохирогч Д.Д /1хх 182/, хохирогч Ц.Б /1хх 191/, хохирогч Г.Г /1хх 200/, хохирогч Э.О /1хх 210/, хохирогч Д.Ө /1хх 220/, хохирогч Б.Б /1хх 236, 5хх 57/, хохирогч Ч.Г /2хх 40-41, 5хх 54/, хохирогч Б.Н /2хх 84, 5хх 62/, хохирогч Э.Б /2хх 139/, хохирогч Д.Т /2хх 150/, хохирогч Л.Б /2хх 161/, хохирогч М.С /2хх 175-176/, хохирогч Б.Б /2хх 205-206, 5хх 3-4/, хохирогч Г.Д /3хх 38-39/, хохирогч Ц.Г /3хх 105-106/, хохирогч Л.Х /3хх 226-227/, хохирогч С.Ө /4хх 11-12/, хохирогч Б.Н /4хх 25-26/, хохирогч Б.Э /4хх 49-50/, хохирогч Т.Н /4хх 67-68/, хохирогч С.Э /4хх 83-84/, хохирогч Г.Д /4хх 101-102/, хохирогч С.Ц /4хх 118-119/, хохирогч Т.Ц /4хх 135-136/, хохирогч Г.Г /4хх 147/, хохирогч Б.О /4хх 164/, хохирогч Б.Т /4хх 182/, хохирогч Р.С /4хх 200/, хохирогч Б.Ц /4хх 215/, хохирогч М.М /4хх 232-233/, хохирогч Н.Д /5хх 22/, хохирогч Д.О /5хх 76-77/, хохирогч Д.Б /5хх 187-188/, хохирогч Г.А /5хх 205-206/ нарын мэдүүлгүүдээр хохирогч нар нь Д.С-д мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөний тоо, хэмжээний талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь:

гэрч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Захиргааны гүйцэтгэл, төрийн шагналын асуудал хариуцсан ажилтан Ч.Б-ийн: “...2021 оны  7 дугаар сард ажил дээрээ байж байхад манай өрөөний утас руу хувийн эмнэлгээс залгаад “Шагнал олгоно” гээд манай байгууллага руу ярьсан бөгөөд “Энэ ямар учиртай вэ” гэж асуухаар нь “Та надад гар утасны дугаарыг нь өгөөч” гэхэд миний нэрийг ашиглаж байсан Д.С гэх хүний гар утасны дугаар мөн байхаар нь “Залилан хийдэг хүн “шагнал олгоно” гэж ярьсан байна. Тийм асуудал байхгүй шүү” гэж хэлсэн. ...Би Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төрийн шагналын асуудал хариуцсан ажилтан бөгөөд төрийн шагнал олгохдоо төрийн дээд цол, одон, медаль олгох тухай хууль, дагалдах журам, бүрдүүлэх материал зэргийн хүрээнд ажилладаг ба манай байгууллага Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гаргаж, шагнагдах иргэд, аж ахуйн нэгжүүдийн материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилдаг. ...Шагнагдаж буй хуулийн этгээд болон иргэдээс улсын тэмдэгтийн хураамж болон бусад шимтгэлийг гаргуулан авдаггүй ба энэ талаар зохицуулсан хууль болох эрх зүйн акт байдаг. ...” /3хх 41-43/,

гэрч К.А-ийн: “...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа очиход захирал Д.О бүх ажилтнуудыг дуудаад “Би ажилтнуудаа шагнал, урамшуулалд тодруулах гэсэн биш танихгүй хүнд 1.400.000 төгрөг залилуулчихлаа. Харин та нар цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх байх, битгий буруугаар ойлгоорой” гэсэн. ...” /5хх 80-81/,

шүүгдэгч Д.С-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...А-ийн дансыг хоёр удаа ашигласан. ...П-ын эзэмшлийн данснаас хоёр удаа мөнгө авсан. ... Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...” /7хх 34-37/ гэсэн мэдүүлгүүд,

“Хаан” банкны дансны хуулга /1хх 13, 62-66, 131, 222, 2хх 25-29, 49-41, 209, 248, 3хх 51-52, 133-137, 236, 4хх 150, 5хх 106, 148, 223-225/, “Хас” банкны дансны хуулга /2хх 177/,  “Капитрон” банкны дансны хуулга /3хх 233/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх 59, 200-201/, шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн Скайтел ХХК дахь 90хххххх дугаарын гар утасны лавлагаа /2хх 211-246/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогчид, шүүгдэгч Д.С-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С-гийн үйлдсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг хангалттай нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Шүүгдэгч Д.С нь хохирогчдоос мөнгө шилжүүлэн авахдаа өөрийгөө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шагнал, урамшуулал хариуцсан ажилтны албан тушаалд ажилладаг” мэтээр ойлгуулж, “...Ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэрэг төрийн одон медальд хамруулна. ...” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн практикт тогтсон ойлголт болно.

Шүүгдэгч Д.С-гийн хувьд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нэр бүхий 41 иргэнээс нийт 44.566.500 төгрөгийг залилан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэвч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо зөрүүтэй байдлаар буюу “залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай”-д тооцсон байх бөгөөд давж заалдах шатны шүүх залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн ба ийнхүү өөрчлөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нараас “анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэх”-ээр давж заалдах гомдол гаргасан байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.С-гийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь 6 сартай болон 7 настай хоёр бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 6 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг гаргуулж, нэр бүхий 41 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн тухай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дурдсан байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн дээрх зүйл, хэсгийг баримтлаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Д.С давж заалдах гомдолдоо “Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газруудад өөр хэрэгт холбогдсон тул нэгтгэж шийдвэрлэж өгнө үү” гэж дурджээ.

Шүүгдэгч нь өөр хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “Шүүгдэгч Д.С нь өөр газар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар авагдаагүй” гэж тайлбарласан болно.

Иймд шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нарын гаргасан “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Б овогт Д-ийн С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтын “...Д.С-г 7 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “...Должинсүрэнгийн С-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

6 дахь заалтын “Д.С-аас...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-гийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 83 /наян гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д. МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ