| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00159/И |
| Дугаар | 132/ШШ2024/00200 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2024/00200
| 2024 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 132/ШШ2024/00200 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Г******* сум, 4 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух Б******* овогт Ц*******ын П******* /рд:АС*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Г******* сум, 4 дүгээр багт оршин суух, Б******* овогт Б*******ийн Мд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Б.Мд зодуулсны улмаас хамрын зүүн сэртэн ясны хугарал үүсэж хамрын таславчийн S хэлбэрийн мурийлт үүссэн, духны баруун дээд хэсэгт болон хамрын зүүн хэсэгт шарх үүсэж оёдол тавиулж тод сорви үүссэн. Тухайн үед эмнэлгээр явж КТГ бусад шинжилгээ хийлгэж оёдол тавиулсан одоогоор хамрын таславчийн мурийлт тэгшлүүлэх, хамрын ясны хугарал хадуулах 2 удаагийн хагалгаанд орох заалттай, мөн сорви арилгах лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай тул тус эмчилгээнүүдийг хийлгэхэд 3,000,000 төгрөг хэрэгтэй байна. Иймд буруутай этгээд болох Б.Мэс гэм хорын хохирол нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М миний бие нь П*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 3 сая төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П******* нь хариуцагч Б.Мд холбогдуулан гэм хорын хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.П*******гийн нэхэмжлэлтэй, Б.Мд гэм хорын хохирол 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ