Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2024/00203

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2024/00203

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У*******р хот, С*******р дүүрэг, 1 дүгээр хороо, П*******н гудамж, *******, 13 давхар, 1305 тоотод байрлах И******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, О******* сум, 2 дугаар баг, Х******* оршин суух, Мын Д /рд:ГЖ/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,228,375.95 /хоёр сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун далан таван төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Д нь манай компанитай 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1.33501690 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч М.Дын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Роскеt аппликейшнаас:

2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 7100206683 дугаартай зээлийн дансны дугаартай, 700,000.00 /долоон зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5040212478 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 7100207803 дугаартай зээлийн дансны дугаартай, 700,000.00 /долоон зуун мянган төгрөг/төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5040212478 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 7100204583 дугаартай зээлийн дансны дугаартай, 500,000.00 /таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5040212478 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.                      2023 оны 11 дүгээр сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь :

-                        Үндсэн зээл: 700,000.00 /долоон зуун мянган төгрөг /

-                        Шимтгэл: 7,000.00 /долоон мянган төгрөг/

-                        Үндсэн хүү: 107,704.11 /нэг зуун долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө /

-                  Нэмэгдүүлсэн хүү: 3,481.18 /гурван мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг арван найман мөнгө /

-                  Нийт: 818,185.29 /найман зуун арван найман мянга нэг зуун наян таван төгрөг хорин есөн мөнгө /

2.                   2023 оны 11 дүгээр сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь :

-                     Үндсэн зээл: 700,000.00 /долоон зуун мянган төгрөг /

-                     Шимтгэл: 7,000.00 /долоон мянган төгрөг/

-                     Үндсэн хүү: 107,704.11 /нэг зуун долоон мянга долоон зуун дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө /

-                  Нэмэгдүүлсэн хүү: 3,481.18 /гурван мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг арван найман мөнгө /

-                  Нийт: 818,185.29 /найман зуун арван найман мянга нэг зуун наян таван төгрөг хорин есөн мөнгө /

3.                   2023 оны 11 дүгээр сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь :

-                     Үндсэн зээл: 500,000.000 /таван зуун мянган төгрөг/

-                     Шимтгэл: 5,000.00 /таван мянган төгрөг/

-                     Үндсэн хүү: 77,523.29 /далан долоон мянга таван зуун хорин гурван төгрөг хорин есөн мөнгө /

-                  Нэмэгдүүлсэн хүү: 1,982.08 /нэг мянга есөн зуун наян хоёр төгрөг найман мөнгө/

-                  Нийт: 584,505.37 /таван зуун наян дөрвөн мянга таван зуун таван төгрөг гучин долоон мөнгө /

4.                   Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч М.Даас нийт 2,228,375.95 /хоёр сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун далан таван төгрөг ерэн таван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М овогтой Д нь И******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,228,375.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И******* ББСБ ХХК нь хариуцагч М.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,228,375.95 /хоёр сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун далан таван төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Д нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,228,375.95 /хоёр сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун далан таван төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Д нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,604 /тавин мянга зургаан зуун дөрөв/ төгрөгөөс 25,302 /хорин таван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 25,302 /хорин таван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг, хариуцагч М.Даас 25,302 /хорин таван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ