| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/05125/И |
| Дугаар | 102/ШШ2024/04463 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/04463
| Дугаар 102/ШШ2024/04463 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Централ тауэр төвийн 00 дугаар давхарт байрлах "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Бичил хороололын 0-Б дугаар байрны 00 тоотод оршин суух Човогтой С холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.513.001 төгрөг 38 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ч.С манай банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/0000000000 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, "Huawei nova Y-91" маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлд 1.998.000 төгрөг, хүү 262.501 төгрөг 15 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 52.500 төгрөг 23 мөнгө нийт 1.513.001 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.513.001 төгрөг 38 мөнгийг хариуцагч Ч.С хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 126.083 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.513.001 төгрөгийг хариуцагч Ч.С төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.513.001 төгрөг 38 мөнгийг хариуцагч Ч.С 12 сарын хугацаанд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 126.083 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.359 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20.179 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 20.179 төгрөг 05 мөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА