| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00317/И |
| Дугаар | 132/ШШ2024/00289 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 132/ШШ2024/00289
| 2024 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 132/ШШ2024/00289 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.*******ончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* аймгийн Б******* сум, 2 дугаар багт оршин суух, Х*******т овогт Д*******гийн ******* /РД:ХЛ*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00317/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Б******* аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар ажилласан. Ийм дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Д.*******ын нэрээр 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Д.*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 12-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Л.Бад, Ж.******* нарын мэдүүлгийн авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ж.Болд нь Б******* аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан болох нь:
- Д.*******ын нэрээр 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баян-Агт сумын 8 жилийн сургуульд биеийн тамирын багшаар томилов, 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ардын цэргийн албанд нас бие гүйцэж татагдсан тул багшийн ажлаас чөлөөлөв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Д.*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар,
-гэрч Ү.Д*******гийн: Д.******* нь Б******* аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1981 онд биеийн тамирын багшаар томилогдон ирж байсан. Д.******* нь манай сургуульд 1982 оны 6 сар хүртэл ажилласан. 6 сард цэрэгт татагдсан гэх мэдүүлэг,
-гэрч Ж.*******гийн: Д.******* нь Баян-Агт сумын 8 жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажилд томилогдсон. Тухайн үед 2 биеийн тамирын багш ажиллаж байсан. Д.******* нь 1 хичээлийн жил ажиллаад 1982 оны 06 дугаар сард цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд уг сургуульд үргэлжлүүлэн ажилласан. Тухайн үед сургуулийн захирлаар Ц.Тогооч гэдэг хүн аижллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х*******т овогт Д*******гийн ******* /РД:ХЛ*******/-ыг Б******* аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ