Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00298

 

 

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00298

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: У******* хот, Х******* дүүрэг, 16 дугаар хороо, Б******* тоотод оршин суух, С******* овогт Р*******ийн Э******* /рд:ГМ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00335/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лх******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Р.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн сүү тосны зовудад 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Хишиг-Өндөр сумын эмнэлэгт 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Хишиг-Өндөр уул ХХК-д 1992 онд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай Р.Э*******ийн Хишиг-Өндөр сумын Хишиг-Өндөр-Уул ХК-д 1992, 1995, 1996 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 2-р хуудас/,

-Булган аймаг Хишиг-Өндөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай захирамжийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн даргын 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн даргын 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт /хрэгийн 7-р хуудас/,

-Р.Э*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Р.Э*******ийн нэрээр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 12-р хуудас/,

-Г.Ганчимэг, Г.Ганцэцэг нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 13-14-р хуудас/,

-Р.Э*******ийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 15-р хуудас/,

-Г.Д*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 16-р хуудас/,

Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 446 дугаартай албан бичгээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 43-р хуудас/-г бүрдүүлсэн.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.П, Т.Д, Д.О, Д.Г нарын мэдүүлгийн авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Р.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал байхгүй тул Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн сүү тосны заводад 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл заводын ажилчнаар, Хишиг-Өндөр сумын хүн эмнэлэгт 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Хишиг-Өндөр уул ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Р.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн сүү тосны заводад 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл заводын ажилчнаар, Хишиг-Өндөр сумын хүн эмнэлэгт 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Хишиг-Өндөр уул ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай Р.Э*******ийн Хишиг-Өндөр сумын Хишиг-Өндөр-Уул ХК-д 1992, 1995, 1996 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Булган аймаг Хишиг-Өндөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай асрагч Р.Э*******т 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагар тэтгэмжтэй чөлөө олгох тухай захирамжийн хуулбар,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн даргын 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай Р.Э******* нь хүн эмнэлэгт шилжихийг хүссэн тул ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн даргын 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай Р.Э*******ийг 07 дугаар сарын 05-ны өдрөөс заводын ажилтнаар ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Р.Э*******ийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч Д.Пгийн: Р.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987 онд сүү машиндагчаар ажилд орсон. 1990 он хүртэл тасралтгүй ажилласан. Бид хоёр 1 тасагт ээлжээр ажилладаг байсан. Сүүний зовудад 4 сүү машиндагч, 4 тос цохигч, 5-6 хүн ээдэмцэр, 5-6 хүн ааруул хийдэг байсан. 1990-1991 он хүртэл 1 жилийн хугацаанд Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Тэгээд 1992 онд буцаад нэгдэлдээ ажилласан. Түүнээс цааш ажилласан байдлыг нь мэдэхгүй байна. Нэгдлийн суурин дээр Хишиг-Өндөр уул ХХК байгуулагдсан. Заводад ажиллаж байсан хүмүүс уг компани луу шилжин ажиллаж байсан. Р.Э******* Хишиг-Өндөр уул ХХК-д ажиллаж байсан. Хэдэн он хүртэл ажилласныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

-гэрч Т.Дын: Р.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд 1987 онд сүү машиндагчаар ажилд орсон. 1990-1991 онд сум дундын эмнэлэгт ажилд орсон. 1992 онд Хишиг-Өндөр уул ХХК-д сүү машиндагчаар үргэлжлүүлэн ажилласан. Нэгдэл 1992 он татан буугдаж Хишиг-Өндөр уул ХХК байгуулагдсан. Нэгдэл татан буугдсаны дараа нэгдлийн ажилчид уг компанид шилжин ажилласан гэх мэдүүлэг,

-гэрч Д.Оийн: Р.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлэгт 1990-1991 онд асрагчаар ажиллаж байсан. Сумын эмнэлэгт жил гаруйн хугацаанд ажиллаад Хишиг-Өндөр уул ХХК-д ажиллахаар шилжсэн гэх мэдүүлэг,

-гэрч Д.Ггийн: Р.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлэгт 1990-1991 онд асрагчаар ажиллаж байсан. 1911 онд жирэмсэн, асаржсаны амралтаа авсан. Тэрнээс хойш сумын эмнэлэгт ажиллаагүй. Хишиг-Өндөр уул ХХК руу шилжин ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С******* овогт Р*******ийн Э******* /рд:ГМ*******/-ийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ллийн сүү тосны заводад 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл заводын ажилчнаар, Хишиг-Өндөр сумын хүн эмнэлэгт 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар, Хишиг-Өндөр уул ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ