| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00365/И |
| Дугаар | 132/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 132/ШШ2024/00299
| 2024 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 132/ШШ2024/00299 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Х******* сум, 4 дүгээр багт оршин суух, Т******* овогт Ц*******ийн Т*******л /рд:ГМ*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00365/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Т*******л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Т*******л нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Б******* аймгийн Х******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 он, 1985-1991 оныг дуустал барилгачнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Ц.Т*******лын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ц.Т*******лын Х******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 5 дугаар хуудас/,
- Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Ц.Т*******лын нэрээр 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх /хэргийн 7-р хуудас/,
-Ц.Т*******лын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-Ц.Т*******лын нэрээр нээсэн цэргийн алба хаасан үнэмлэхийн хуулбар /хэргийн 9-10-р хуудас/,
-Ц.Т*******лын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 11 дүгээр хуудас/,
-Т.Э*******, Т.С, Т., Т.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 12-13-р хуудас/,
-Ц.Т*******лын нэрээр 20214 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 14-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр О.О, Д.Са нарын мэдүүлгийн авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Т*******лын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ц.Т*******л нь Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь:
- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ц.Т*******лын Х******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
- Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Ц.Т*******лын нэрээр 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нээсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх,
-Ц.Т*******лын нэрээр нээсэн 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нормчноор томилон ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгууллага зохион байгуулалтын өөрчлөлтөөр хувьцаат компани болсон тул ажлаас нь чөлөөлөв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Ц.Т*******лын нэрээр нээсэн цэргийн алба хаасан үнэмлэхийн хуулбар,
-гэрч О.Оийн: Ц.Т*******л нь Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 онд туслах ажилтнаар ажилд орсон. 1983-1985 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нормчноор ажилласан. 1991 онд Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдсан. Тэрнээс цааш хаана ажиллаж байсныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
-гэрч Д.Сагийн: Ц.Т*******л нь Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 онд туслах ажилтнаар ажилд орсон. 1983-1985 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэл дундын үйлдвэр татан буугдах хүртэл ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр 1990 онд татан буугдсан. Суурин дээр нь компани байгуулагдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Ц*******ийн Т*******л /рд:ГМ*******/-ыг Б******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ