Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00300

 

 

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00300

Б******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, М******* сум, 1 дүгээр багт оршин суух, Ө******* овогт М*******гийн Ар******* /рд:ГЕ7*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Эрдэнэб*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай 132/2024/00368/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхийн оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Ар*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лх******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Ар******* нь Л.Эрдэнэб*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би нөхөр Л.Эрдэнэб*******тай 1996 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэг гэрт орж одоог хүртэл хамт амьдарч байна. Том хүү Э.Цогтсайханыг 1997 онд төрүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тиймээс 1996 оноос 2017 он хүртэл Л.Эрдэнэб*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-М.Ариунсэлэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Л.Эрдэнэб*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Л.Эрдэнэб*******, М.Ар******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Э.Цогтсайханы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Э.Б******* төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг /хэргийн 7-р хуудас/,

-Б******* аймгийн М******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/257 дугаартай албан бичиг /хэргийн 12-р хуудас/,

-Л.Эрдэнэб*******ы малын А дансны хуулбар /хэргийн 13-14-р хуудас/,

-Л.Эрдэнэб*******ы аварга малчны үнэмлэх /хэргийн 29-р хуудас/,

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Л.У, М.Золзаяа нараас мэдүүлгийг авсан байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Ариунсэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч М.Ар******* нь Л.Эрдэнэб*******тай сүүлд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан тул 1996 оноос 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч М.Ар******* нь Л.Эрдэнэб*******тай 1996 оноос 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь

- Л.Эрдэнэб*******, М.Ар******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-Э.Цогтсайханы иргэний үнэмлэхийн хуулбар,

-Э.Б******* төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг,

-Б******* аймгийн М******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/257 дугаартай албан бичиг,

-Л.Эрдэнэб*******ы малын А дансны хуулбар,

-Л.Эрдэнэб*******ы аварга малчны үнэмлэх,

-гэрч Л.Уийн: Л.Эрдэнэб*******, М.Ар******* нар 1996 онд Б******* аймгийн М******* сумын 1 дүгээр багт тусдаа гарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Хамт амьдарч эхэлсэнээс хойш одоог хүртэл мал маллан амьдарч байна. 1998 онд хуримаа хийсэн. Гэрлэлтээ батлуулсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тэмээнээс бусад мал маллан амьдардаг. 300 гаруй толгой малтай. 2024 онд сумын сайн малчин болсон. Ар******* сүү цагаан идээ боловсруулдаг. Харин Эрдэнэб******* 2000 онд хурдан морь уяж байсан гэх мэдүүлэг,

-гэрч М.Зийн: М.Ар******* эгч М******* суманд Мягмардорж гэдэг хүнтэй суусан. Дундаасаа 1 охинтой байсан. Тэр хүнээсээ салаад Эрдэнэб*******тай хамт амьдрах болсон. Ар******* эгч, Эрдэнэб******* ах 2 хуримаа хийж байсан. Тэр үед би жоохон байсан тул оныг нь сайн мэдэхгүй байна. Хамт амьдраад 30-аад жил болж байгаа. Дундаасаа 2 хүүтэй. Том хүү нь 23 настай, Бага хүү нь 14 настай, ээж аавтайгаа хамт амьдардаг. Том хүү нь тусдаа гарсан. Ах, эгч хоёр хамт амьдарч эхэлсэнээсээ хойш одоог хүртэл тасралтгүй М******* сумын 1 дүгээр багт мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ө******* овогт М*******гийн Ар******* /рд:ГЕ7*******/, Памаа овогт Лхамсүрэнгийн Эрдэнэб******* /рд:ГЕ71062511/ нарыг 1996 оноос 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ