Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 163

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б нарт ял оногдуулахыг тэнсэж тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар  хянан хүмүүжүүлсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б нарыг энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхбаясгалан, Л.Оюунгэрэл, Н.Мөнхтунгалаг даалгасугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулахыг  Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

       6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Өсвөр насны шүүгдэгч Э.Б, Д.Б, М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хохирогч нарын эд зүйл буцаан олгогдсон, тэд  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР