Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00301

 

 

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00301

Б******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Д******* 102 дугаар байр, 14 тоотод оршин суух, Ү******* овогт Б******* Э*******ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ч******* хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00323/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лх******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э******* нь Б.Ч******* хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би эхнэр Б.Ч******* 1983 онд танилцаж, 1984 оноос гэр бүл болон амьдарч эхэлсэн. 1988 онд охин Эрдэнэчимэгийг төрүүлсэн боловч 1995 онд өвчний улмаас нас барсан. Бид хоёр 40 жил хамт амьдрахдаа 4 хүүхэд өсгөж, хүмүүжүүлж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Миний хань Б.Чимгээ нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тиймээс намайг Б.Ч******* хамтын амьдралтай байгаа болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б.Чимгээгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б.Чимгээгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 13-р хуудас/,

-Б.Э*******ийн малын А дансны хуулбар /хэргийн 13-15-р хуудас/,

-фото зураг /хэргийн 16-р хуудас/,

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б.*******, Д.Б нараас мэдүүлгийг авсан байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Э******* нь Б.Ч******* гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй тул 1984 оноос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Б.Э******* нь Б.Ч******* 1984 оноос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь

-Б.Чимгээгийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Б.Чимгээгийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай албан бичиг,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

-Б.Э*******ийн малын А дансны хуулбар,

-фото зураг,

-гэрч Б.*******гийн: Б.Э******* нь Б.Чимгээ нар нь 1984 онд Зүүнтүрүүнд гэр бүл болж, мал маллан амьдарч эхэлсэн. Дундаасаа 1 охинтой байсан. Охин нь 1995 онд 5 настайдаа өвчний учраас нас барсан. Б.Чимгээ нь Б.Э******* ахтай суухдаа 4 хүүхэдтэй байсан. Бүгд хамт амьдарч байгаад хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан. Би тухайн үед 30 гаруй настай байсан. Эднийд их очдог байсан. Б.Э******* нь Б.Чимгээ нар нь хамт амьдраад 40 гаруй жил болсон. Гэрлэлтээ батлуулаагүй. Мөн дээрээс нь хамтын тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэвэр өвлөгдөх боломжтой болсон. Тиймээс шүүхэд хандсан. Б.Чимгээ нь 2024 оны 05 дугаар сард өвчний улмаас нас барсан гэх мэдүүлэг,

-гэрч Д.Бийн: Б.Э*******, Б.Чимгээ нар нь 1980 оны эхээр гэр бүл болсон. Би тухайн үед 6 дугаар ангид сурч байсан. Б.Э******* ахынд очиж үнээ саадаг байсан. Б.Э*******, Б.Чимгээ нар нь Зүүнтүрүүнд мал малладаг байсан. Дундаасаа 1 хүүхэдтэй. Охин нь мориноос унаж нас барсан. Б.Чимгээ нь 4 хүүхэдтэй. Бугат сумаас ирж Б.Э******* ахтай сууж байсан. 4 хүүхэд нь хамт амьдарч байгаад тусдаа гарцгаасан. Б.Э******* Б.Чимгээ нар нь тэтгэвэрт гараад Б******* суманд ач, зээ нараа харж амьдарч байсан. 2024 оны 05 дугаар сард өвчний улмаас нас барсан. гэв. Б.Э*******, Б.Чимгээ нар нь хамт амьдраад 40 гаруй жил болсон. Б.Э******* нь өндөр насны тэтгэврээ нэмүүлэх гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй тул боломжгүй гэсэн. Тиймээс шүүхэд хандсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ү******* овогт Б******* Э******* /рд:ГЮ55101912/, Найдан овогт Балжирын Чимгээ /рд:ГЮ50063065/ нарыг 1984 оноос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ