Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00302

 

 

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00302

Б******* аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр багт оршин суух, Б******* овогт Ц******* Э******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Э*******ыг сураггүй алга болсоныг тогтоолгох тухай 132/2024/00336/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүхийн оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Э******* нь Ц.Э*******ыг сураггүй алга болсонд тооцуулхаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний төрсөн дүү Ц******* Э******* нь 1971 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б******* аймагт төрсөн. 1987 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж 1989 онд цэрэгт явж, Орхон аймагт цэргийн алба хаасан. Гэр бүл, үр хүүхэдгүй. Цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ сумын Атар багийн Цүүц гэх газарт аав, ээжийн хамт амьдарч байгаад 1999 оны 06 дугаар сарын эхээр Сэлэнгэ голд усанд ороод алга болсон. Одоо хүртэл олдоогүй, сураг чимээгүй байна. Тухайн үед Б******* аймгийн Б******* аймгийн Онцгой байдлын алба бүтэн 1 сар хайж аврах ажил хийсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Ах дүү, нутгийн хүмүүс 3 сар хайсан боловч олдоогүй. Түүнээс хойш одоог хүртэл 25 жилийн хугацаа өнгөрч байна. Тиймээс Ц.Э*******ыг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Ц.Э*******гийн төрөл садангийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Ц.Э*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Б******* аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/,

-Б******* аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 211, 212 дугаартай албан бичиг /хэргийн 11-12-р хуудас/,

-Ц.Э*******гаас Т.Т*******д 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл /хэргийн 24-р хуудас/,

-С.Э*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 25-р хуудас/,

-Т.Э*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 26-р хуудас/,

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Т.Т, Б.Э******* нараас мэдүүлгийг авсан байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Ц.Э******* нь миний дүү Ц.Э******* нь Сэлэнгэ голд ороод алга болсон. Алга болоод 25 жил болсон тул түүнийг сураггүй алга болсоныг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Ц.Э*******ын сураггүй алга болсон нь

-Ц.Э*******гийн төрөл садангийн лавлагаа,

-Б******* аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт,

-Б******* аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 211, 212 дугаартай албан бичиг,

-С.Э*******ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-гэрч Т.Тын: Ц.Э******* бид 2 эгч дүүсийн хүүхдүүд юм. Ц.Э******* нь эхээс арвуулаа. Одоо 6 нь амьд сэрүүн байгаа. Ц.Э*******гийн төрсөн дүү Ц.Э******* 1971 онд Дархан-Уул аймагт төрсөн. Сэлэнгэ сумын Цүүц манхтай гэдэг газар өссөн. Сэлэнгэ сумын дунд сургуульд 8 дугаар ангийг дүүргэсэн. Тэгээд цэрэгт татагдсан. Халагдаж ирээд Сэлэнгэ сумандаа ээж, аав нарын хамт амьдарч байсан. 1996 онд Ц.Э******* Сэлэнгэ мөрний ус руу орж эндсэн. Тухайн үед голын усыг завиар гарч байсан. Тэгээд уснаас гарч ирээгүй. Одоо хүртэл ор сураггүй алга болсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Онцгой байдлын газрын албан хаагчид завиар хайсан. Мөн ах дүү нар нь тэр хавиар 3 сарын хугацаанд хайсан. Гэвч олдоогүй өдийг хүрсэн. Тухайн үед Ц.Э******* 25 настай байсан. Ц.Э******* нь гэртээ эргэж ирээгүй 28 жил болж байна. Тиймээс одоо ирэхгүй болсон тул иргэний бүртгэлээс хасуулах болон хүний ёсоор үдэх гэж шүүхэд хандсан гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Э*******гийн: Ц.Э******* бид нар эхээс арвуулаа. Манай төрсөн Ц.Э******* нь айлын 7 дахь хүүхэд. Дүү маань 1996 онд Сэлэнгэ мөрөнд орж эндсэн. Тухайн үед морьтой Сэлэнгэ мөрөнг гаталсан. Морь нь голын эрэг дээр байсан. Дүү маань 25 настай байсан. Ганцаараа явж байсан гэж ярьдаг. Би тэр үед Орхон аймагт байсан болохоор хэрхэн хайсан талаар сайн мэдэхгүй байна. Миний дүү Ц.Э******* нь одоо хүртэл олдоогүй. 28 жилийн хугацаа өнгөрсөн тул иргэний бүртгэлээс хасуулъя гэж шийдээд шүүхэд хандсан. Онцгой байдлын газраас завиар хайсан. Ах, дүү хамаатан саднууд маань нийлээд 3 сарын хугацаанд Оросын хил хүртэл хайсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т зааснаар Хатигин овогт Ц******* Э******* /рд:ГИ/-ыг сураггүй алга болсонд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ