| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00322/И |
| Дугаар | 132/ШШ2024/00303 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 132/ШШ2024/00303
| 2024 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 132/ШШ2024/00303 | Б*******н аймаг |
Б*******н аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б*******н аймаг, Б*******н сум, 2 дугаар баг, *******ын 402 тоотод оршин суух, Б******* овогт Н*******гийн А******* /РД:ГЭ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00322/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л*******н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.А******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Б*******н аймгийн Анчдын байнгын бригадад 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл анчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Н.А*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б*******н аймгийн Ангийн аж ахуйн даргын 1996 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай Тэтгэмэж олгож, төсөв батлах тухай тушаалын хуулбар /хэргийн 4-6-р хуудас/,
-фото зураг /хэргийн 12-р хуудас/
-Б*******н аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хуудас/,
-Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1383 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хэргийн 14-р хуудас/,
-Б*******н аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай Н.А*******ийн Б*******н аймгийн Ангийн аж ахуйд 1991-1994 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 33-р хуудас/,
- Н.А*******ийн Ангийн аж ахуйд 1995 онд шимтгэл төлж ажилласан лавлагаа /хэргийн 34-р хуудас/,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 35-36-р хуудас/,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 37-р хуудас/,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 38-р хуудас/,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 35-36-р хуудас/,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 40-р хуудас/,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1995 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай Түр ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 41-42-р хуудас/,
Шүүх санаачлагаараа Б*******н аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 448 дугаартай албан бичгээр Н.А*******ийн ХААТР-11 маягтын хуулбар /хэргийн 30-31-р хуудас/-ыг бүрдүүлсэн.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Т.Д*******, И.Н нарын мэдүүлгийн авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Б*******н аймгийн Ангийн аж ахуйд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл анчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Н.А******* нь Б*******н аймгийн Ангийн аж ахуйд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл анчнаар ажиллаж байсан болох нь:
- Б*******н аймгийн Ангийн аж ахуйн даргын 1996 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай Тэтгэмэж олгож, төсөв батлах тухай тушаалын хуулбар,
-фото зураг,
-Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1383 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Б*******н аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай Н.А*******ийн Б*******н аймгийн Ангийн аж ахуйд 1991-1994 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
- Н.А*******ийн Ангийн аж ахуйд 1995 онд шимтгэл төлж ажилласан лавлагаа,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1994 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Б*******н аймгийн ангийн аж ахуйн даргын 1995 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай Түр ажилд авах тухай тушаалын хуулбар,
-гэрч Т.Д*******гийн: Намайг 1989 онд Б*******н аймгийн Ангийн аж ахуйд нягтлан бодогчоор ажилд ороход уг байгууллагад анчнаар ажиллаж байсан. Бид хоёр уг байгууллагыг хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан. Ангийн аж ахуй 1997 онд хувьчлагдаад татан буугдсан. Уг байгууллагад ажиллаж байсан хүмүүс өөр байгууллагад ажилд орцгоосон. Тухайн үед бичиг хэрэг байгууллагын бүх баримтыг хариуцдаг байсан. Баримтуудаа архивт хүлээлгэн өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. 1997 онд Сандагийн Зундуй гэдэг хүн Ангийн аж ахуйг хувьчлан авч байсан. Гэвч үйл ажиллагаа явуулаагүй. Бүх баримт бичиг тухайн үед тэр хүнд үлдэж байсан. Түүнээс цаашаа юу болсоныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
-гэрч И.Нийн: Н.А******* нь Б*******н аймгийн Ангийн аж ахуйд 1983 онд анчнаар ажилд орсон. Бид хоёр цуг анд явдаг байсан. Хишиг-Өндөр сум, Могод сум, Бүрэгхангай сумд руу явж буга агнадаг байсан. Бугаа Польш руу гаргадаг байсан. Б*******н аймгийн Ангийн аж ахуйд нийт 10-аад анчин байдаг байсан. Б*******н аймгийн Ангийн аж ахуй 1997 онд татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Н*******гийн А******* /РД:ГЭ*******/-ийг Б*******н аймгийн Ангийн аж ахуйд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл анчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б*******н аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ