Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00314

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00314

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Б******* аймгийн Э*******ийн байранд байрлах, Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 2 дугаар багт оршин суух, М******* овогт П*******ын А******* /ГН*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,117,100 /дөрвөн сая нэг зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай ******* индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч П.А*******гээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,117,100 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд орлгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, П.А*******д холбогдох 4,117,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор М.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, П.А*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч П.А*******д холбогдох 4,117,100 /дөрвөн сая нэг зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.А******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.А*******д холбогдох 4,117,100 /дөрвөн сая нэг зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар, хариуцагч П.А*******гээс 40,412 /дөчин мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ