| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00348/И |
| Дугаар | 132/ШШ2024/00313 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 132/ШШ2024/00313
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 132/ШШ2024/00313 | Б******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Б******* аймгийн Э*******ийн байранд байрлах, Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 6 дугаар баг, А хэсгийн 7 дугаар гудамж, 718 тоотод оршин суух, Х*******д овогт Н*******ийн Э******* /рд:ГВ*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 224,000 /хоёр зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Н.Э*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 224,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд орлгож өгнө үү гэжээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурор М.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, Н.Э*******од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Н.Э*******од холбогдуулан 224,000 /хоёр зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага боло 224,000 /хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Н.Э******* нь Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан болох нь Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 224,000 /хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Н.Э******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ