Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2024/00338

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2024/00338

Б*******н аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Б*******н аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Б*******н аймаг, Б*******н сум, 5 дугаар баг, Б*******н аймгийн Э*******сийн байранд байрлах, Б*******н аймгийн Э*******сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******н аймаг, С******* сум, 2 дугаар баг, Т******* гэх газарт оршин суух, В******* овогт Б*******ын П******* /рд:ГЗ*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,288,024 /нэг сая хоёр зуун наян найман мянга хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б*******н аймгийн Э*******эс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Б.Пунцаагас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,288,024 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1******* тоот дансанд орлгож өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор М. шүүхэд гаргасан тайлбартаа: Б*******н аймгийн Э*******сийн нэхэмжлэлтэй, Б.П*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б*******н аймгийн Э*******эс нь хариуцагч Б.П*******т холбогдуулан 1,288,024 /нэг сая хоёр зуун наян найман мянга хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,288,024 /нэг сая хоёр зуун наян найман мянга хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.П******* нь Төрийн сан банкин дахь 1******* тоот дансанд төлж барагдуулсан болох нь Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б*******н аймгийн Э*******сийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,288,024 /нэг сая хоёр зуун наян найман мянга хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.П******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар, хариуцагч Б.П*******аас 17,731 /арван долоон мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ