Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04464

 

2024 оны 09 сарын 20 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04464

Улаанбаатар хот

  

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сэнтрал тауэр төвийн 0 давхрын 000 тоотод байрлах О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, Орхоны 0 дугаар гудамжны 00-Б тоотод оршин суух Баттулга овогтой Оюундарьд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 556.283 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.О манай байгууллагатай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 000000-00000 дугаартай зээлийн эрх нээлгэн Зээлийн гэрээ байгуулж, 5 удаагийн үйлдлээр мөнгө зээлсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 400.000 төгрөг, хүү 152.283 төгрөг, шимтгэл 4.000 төгрөг нийт 556.283 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлага 556.283 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлага 556.283 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

     

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 556.283 төгрөгийг хариуцагч Б.О төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.339 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.669 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8.669 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА