Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2024/0021

 

 

2024 04 11 123/ШШ2024/0021

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би А.Золжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан гаргасан А.Золжаргалын өмчлөлийн 18604338051170 нэгж талбарын дугаартай газрыг шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн сан-д бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А.Золжаргалын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А.Золжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан гаргасан А.Золжаргалын өмчлөлийн 18604338051170 нэгж талбарын дугаартай газрыг шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн сан-д бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамирт нэхэмжлэгч А.Золжаргалаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Золжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамираас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт холбогдуулан гаргасан А.Золжаргалын өмчлөлийн 18604338051170 нэгж талбарын дугаартай газрыг шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн сан-д бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шинэчилсэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга болон газрын даамал нарт даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ