| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2023/00423/И |
| Дугаар | 132/ШШ2024/00377 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2024/00377
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 132/ШШ2024/00377 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч П.Хишигдаваа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* аймаг, Д******* сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байр, 142 тоотод оршин суух, Б******* овогт Б*******гийн И******* /рд:МЙ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, Г******* овогт Гын Б /рд:ГЮ/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий /И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Со,
Хариуцагч Г.Б /цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц, Ж.А,
Иргэдийн төлөөлөгч: О.ь,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Идэржавхлан нь хариуцагч Г.Бт холбогдуулан 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 01 цаг 10 минутын үед 08-32 УНВ улсын дугаартай кровн маркийн машин жолоодож явж байх үедээ С*******гэ аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг Д******* аймгаас О аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 68-69 дэх километрт Идэржавхлангийн эзэмшлийн 3 тооны хээлтэй гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд эдгээр нь 50 хувийн эрлийз ба Араб үүлдрийн цэвэр азарганд хураалгаж байсан бөгөөд С*******гэ аймгийн О сумын ЭН мал эмнэлгийн тодорхойлолтоор хээлтэй байсан нь батлагдсан дараах гүүнүүд байсан.
Хүрэн зүсмийн хавчиг соёолон гүү нь 2 удаа төллөсөн, тухайн үед хээлтэй байсан,
10 настай хул гүү нь 5 удаа төллөсөн, хээлтэй байсан,
8 настай хүрэн гүү нь 4 удаа төллөсөн, хээлтэй байсан.
Ашид билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ тогтоох байгууллагаар дээрх гүүнүүдэд холбогдох үнэлгээг хийлгэхэд тус бүр нь 7,500,000 төгрөгийн үнэтэй, нийт 22,500,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон. Г.Б нь дээрх төлбөрийг төлөөгүй учир бүрэн төлөхийг шаардаж нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.Б нь хүсэлт гаргасны дагуу Б******* аймгийн сум дундын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тольдох оюуны өмч ХХК-аар 3 гүүний дахин үнэлгээг хийх ажлыг гүйцэтгүүлсэн байна. Тус компани нь ажлын хөлсөө нэхэмжлэхэд нь би төлбөрийг шилжүүлсэн. Энэ нь миний хүсэлтээр биш Г.Бийн хүсэлтээр дахин үнэлгээний ажил хийлгэсэн учраас ажлын хөлсийг Баар төлүүлэх хүсэлтэй байна.
Тольдох оюуны өмч ХХК нь гүүнүүдэд холбогдох үнэлгээг дахин ажлын хөлс болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэхэд би тушаасан болно.
Г.Б нь дээрх төлбөрийг төлөөгүй учир бүрэн төлөхийг шаардаж нэхэмжилж байна. Г.Баас дээрх хээлтэй 3 гүүний хохирлын төлбөр болох нийт 22,500,000 төгрөг, дахин үнэлгээний ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Б нь Б.Согийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн үед миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2018 оны 239 дугаартай тогтоолоор баталсан дүрмийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан байхад адуунууд нь сул чөлөөтэй явж байсан.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт бий. Мал бүхий иргэн үүргээ биелүүлээгүйгээс надад мөн хохирол учирсан байдаг.
Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний бие машинд учирсан хохирлоо нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван тооны гүүг мөргөсөн. Зөрчлийн тухай хуульд зааснаар засмал замын эргэн тойронд буюу 50 метрээс дотогш хариулгагүй мал явж болохгүй гэсэн байдаг юм билээ. ...Би хурд хэтрүүлээгүй, дүрмийнхээ дагуу явж байсан. Тэгээд явж байтал олон тооны адуу огцом гарч ирсэн. Би зогсоох арга хэмжээг хангалттай авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.ь дүгнэлтдээ: Төв суурин газартай ойр байх нь буруу. Шөнийн 1 цагийн үед адуу бэлчээрт байх ёстой. Адууны эрлийз эсэх нь эргэлзээтэй. Үнийн дүгнэлт буруу. Нэхэмжлэл гаргах ёсгүй гэв.
4.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б.Идэржавхлангаас Б.Сод олгосон итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,
-Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 7-р хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 8-9-р хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 10-15-р хуудас/,
-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-р хуудас/,
-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №0028244 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас /хэргийн 17-р хуудас/,
5.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Хариуцагч Г.Бийн хариу тайлбар /хэргийн 28-р хуудас/,
6.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр С*******гэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс зөрчлийн 2233000005 дугаартай хэргийн хуулбар /хэргийн 35-90-р хуудас/,
-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 3 тооны адуу эрлийз адуу мөн эсэх, зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор Т ХХК-ийг томилсон ба уг ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 106-132-р хуудас/,
-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газар, Ш, тээврийн сургуулийг тус тус шинжээчээр томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13/946 дугаартай албан бичиг, Ш, тээврийн сургуулийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/55 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай албан бичиг /хэргийн 149-151-р хуудас/,
-хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ш, техникийн шинжээч А.Э, Н.М, Д.Б нарыг шинжээчээр томилсон ба 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн техникийн шинжээч Н.М, Д.Б, А.Э нарын дүгнэлт /хэргийн 167-169-р хуудас/-ийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б.Идэржавхлан нь хариуцагч Г.Баас гэм хорын хохиролд 24,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 01 цаг 10 минутын үед 0832 УНВ кровн маркийн автомашин жолоодон явж байх үедээ С*******гэ аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг Д******* аймгаас О аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв замын 68-69 дэх километрт Б.Идэржавхлангийн эзэмшлийн 3 тооны хээлтэй гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан. 3 гүү 50 хувийн эрлийз ба Араб үүлдрийн цэвэр азарганд хураалгаж байсан. Энэ нь С*******гэ аймгийн О сумын ЭН мал эмнэлгийн тодорхойлолтоор хээлтэй байсан нь батлагдсан. Тиймээс 3 гүүний хохирлын төлбөр 22,500,000 төгрөг, адууны үнэлгээ тогтоох ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
2.Хариуцагч Г.Б нь татгалзлын үндэслэлээ ...Тухайн үед миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2018 оны 239 дугаартай тогтоолоор баталсан дүрмийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан. Гэтэл адуунууд нь сул чөлөөтэй явж байсан.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт бий. Мал бүхий иргэн үүргээ биелүүлээгүйгээс надад мөн хохирол учирсан байдаг. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний бие машинд учирсан хохирлоо нэхэмжлэх болно гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн 01 цаг 10 минутын үед С*******гэ аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг Д******* аймгаас О аймгийн чиглэлийн төв хатуу хучилттай асфальтан замын 68-69 дэх километрт жолооч Г овогтой Б нь тоёота кровн маркын 08-32 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 3 тооны гүү мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Харин хариуцагч нь мал бүхий иргэн үүргээ биелүүлээгүйгээс адуу хатуу хучилттай зам дээр сул чөлөөтэй бэлчиж байснаас болж зам тээврийн осол гарсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч 3 тооны хээлтэй гүүг 22,500,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн журмаар шинжээч томилж маргаан бүхий 3 тооны адуу эрлийз адуу мөн эсэх, адууны зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Т ХХК-ийг шинжээчээр томилсон.
Т ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 3 тооны эрлийз гүүний зах зээлийн үнийг 23,100,000 /хорин гурван сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 106-131-р тал/
Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр зам тээврийн ослын шалтгаан үндэслэл, малчин болон жолооч Г.Б нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Ш, техникийн шинжээч А.Э, Н.М, Д.Б нарыг томилсон.
Техникийн шинжээч Н.М, Д.Б, А.Э нарын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр малчин Б.Идэржавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 з-р заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Жолооч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. Малчин Б.Идэржавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 з-р заалт буюу Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд ...хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх ... үүргийг хүлээнэ гэснийг зөрчсөн. Улаанбаатар-Д******* чиглэлийн хатуу хучилттай авто зам нь улсын чанартай авто замд хамаарагдана гэжээ. /хх-ийн 167-169-р тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.
Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 27.2 дугаар заалтын з хэсэгт хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргийг малчин Б.Идэржавхлан зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбар, зөрчлийн хэргийн материалаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл дээрх зам тээврийн ослын улмаас Б.Идэржавхлангийн 3 тооны гүү мөргөсөн үйл баримтад Г.Бийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч талд хариуцагч Г.Баас гэм хорын хохирол шаардах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.Баас гэм хорын хохиролд 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Иргэдийн төлөөлөгч нь шөнийн цагаар адуу төв суурин газартай ойр байх нь буруу. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах ёсгүй гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзсэн болно.
5.Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,400 /гурван зуун есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Баас гэм хорын хохиролд 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Идэржавхлангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,400 /гурван зуун есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДАВАА
Б.МӨНХТУЯА