| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/00902/И |
| Дугаар | 184/ШШ2024/05408 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/05408
| 2024 оны өдөр | 10 сар 30 р 184/ШШ2024/05408 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: ***
96,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** нь *** гэх эмчээр 2018 оны 8 дугаар сард бариа засал хийлгэж байсан. Тухайн үед ***г утсаар хүнтэй ярихдаа Солонгос улс руу хүн явуулах талаар ярьсан. Би сонирхож Солонгос улс руу явах талаар асуухад ...Солонгос улс руу эмнэлгийн журмаар хүн явуулж байгаа, эмчийн туслахаар залуучуудыг гаргаж байгаа... гэж хэлсэн. Тухайн үед асуухад манай хүү *** явуулж болно гэж байсан. Маргааш нь хүү ***н гадаад паспортыг 5,475,000 төгрөгтэй хамт өгсөн. Мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа уулзахад Солонгос улсад очсон хүмүүс харлаад байгаа учраас эмнэлгийн журмаар явуулах боломжгүй, 1 жилийн хугацаат гэрээгээр Чежү арал руу явуулах боломжтой гэж хэлсэн. Тухайн үед хүүгээ болон өөрийн төрсөн дүү О.Батцогт, хүргэн н.Золбаяр нартай хамт 4 хүн явуулахаар болж 3 хүний урьдчилгаа төлбөр 10,600,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Тэр үед миний бие өөрийн ойрын хүмүүстээ Чежү 1 жилийн гэрээгээр явах талаар хэлэхэд ээжийн төрсөн дүүгийн хүүхэд ***, ***а, хамт наймаа хийдэг хүний хамаатан болох ***,***,**,***,***,*** эмчид хэлж Солонгос явуулахаар болж тэдний өмнөөс бүх мөнгийг **** данс руу шилжүүлж тухайн үедээ зуучлалын гэрээ хийж 90,055,000 төгрөгийг дансаар, 6,345,000 төгрөгийг бэлнээр, нийт 96,400,000 төгрөгийг өгсөн.
Энэ мөнгийг 2018 оны 8 дугаар сарын 28-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд *** эмчид өгсөн бөгөөд миний бие 10 хүнийг аваад Бээжин рүү очсон. Бээжингээс цааш Чежү рүү 8 хүн ниссэн бөгөөд хил нэвтэрч чадахгүй буцаж ирсэн. Хил нэвтэрч чадаагүй шалтгаан нь тосож авах батлан даах хүн байгаагүй гэж хэлсэн. Миний бие нь*** эмчид итгэж 96,400,000 төгрөгийг бэлнээр өгч хохирсон бөгөөд цагдаагаас шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор*** 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2661 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Эрүүгийн журмаар 1 жил гаруй хугацаанд шалгасан. Прокурорын тогтоолд зааснаар өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлэхийг заасан байдаг. ***г эмч цааш өөр хүнд миний мөнгийг өгсөн гэж хэлдэг ч миний бие өөрийн мөнгөө***г эмчид итгэж их хэмжээний мөнгөө өгч хохирсон. ***мөнгө авсандаа маргадаггүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолд хохирол барагдуулсан талаар мөрдөгчийн санал байгаа гэдэг боловч **** бусад хүмүүсийн хохирлыг өгсөн байсан. **г нь Иргэний хуулийн 492.1 дүгээрт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул 96,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сүүлд ирсэн баримтад хохирол буцаан төлсөн тухай жагсаалтад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчтэй холбоотой хүмүүсийн хохирол төлсөн асуудал байхгүй. О***йн өөрийн гараар бичсэн хохирол төлсөн баримтад нэхэмжлэгчийн хохирол төлсөн талаар дурдагдаагүй байна. Нэхэмжлэгчид 96,400,000 төгрөг өгөөд нэг ч төгрөг буцаан аваагүй. 96,400,000 төгрөг шилжүүлж авсантай хариуцагч маргадаггүй. Нэхэмжлэгчээс мөнгийг авчхаад өөр хүмүүст шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хариуцагч *** өөрөө тухайн шилжүүлсэн хүнээсээ нэхэмжлээд явах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 8 хүний онгоцны зардал болох 10,400,000 төгрөгийг хасч, үлдэх 86,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Цагдаагийн байгууллагад гомдол хэн гаргаснаас асуудал эхэлдэг. Уг гомдлыг ***г гаргасан байдаг. Нэхэмжлэгч *** нь ***н утсаар ярьсан яриаг сайн дураар сонсоод би явъя, хүүхдээ явуулъя гэдэг саналыг гаргасан. Тухайн үед *** ...би явуулдаг хүн биш холбож өгч болно... гэж хэлсэн байдаг. Хэрвээ энэ хүн тусгай зөвшөөрөлгүйгээр зуучлал хийдэг байсан гэж үзвэл зуучлалын гэрээнд хариуцагчтай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. *** төлөөд байгаа мөнгийг **** авна гэж бодоод бүх мөнгийг хариуцагчийн дансаар хийсэн.*** дансаар биш холбогдох хүмүүсийн данс руу мөнгийг хийх талаар *** хэлсэн боловч таны данс руу мөнгөө хийнэ гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг нэг бүрчлэн шалгаж дуусаад хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлсэн. Хаах саналтай прокурорт хүргүүлэхэд хохирол нь нийт 233,478,250 төгрөг байсан. Зуучлалын хөлс, явах зардал, хоол унааны мөнгө болох 181,500,000 төгрөгийг ***зарцуулсан гэх тооцоо гарсан. н*** нар 46,550,000 төгрөгийг хүмүүст төлж, *** 41,439,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн дурдсанаар *** төлбөрүүдээ өгсөн гэж байна. Энэ төлбөр нь А.*******ээс гарсан зардал. Хэрэг шалгагдаж эхэлсэнтэй холбогдуулж А.******* өөрөө гомдол гаргаад өөрийн дансаар орсон зардлуудыг гаргая гээд 41,439,000 төгрөгийг өөрөөсөө, **** нараас 46,550,000 төгрөгийг гаргуулсан. Мөрдөгч нь дээрх зардлуудыг хасаж үзэхэд хохирол барагдуулж 35,234,615 төгрөгийн хохирол үлдэгдэлтэй талаар мөрдөгчийн саналаар прокурорт шилжсэн.
Нэхэмжлэгч нь шууд данс руу шилжүүлсэн учраас 96,400,000 төгрөгийг нэхэмжилдэг. Мөнгийг бодитоор зарцуулсан эсэхийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Мөнгөний зарцуулалт А.*******ийн дансаар гараагүй учраас маргадаг. А.******* дансаар орсон мөнгөө *** нарт өгөөд тухайн зуучлалд орсон хүмүүсийг онгоцоор явуулах, буудлаар хонуулах зэрэг зардлуудыг оруулж тооцоогүй. Бодит байдалд энэ зардлууд гарсан гэдгийг мөрдөгч холбогдох баримтуудыг татаж үзсэний үндсэн дээр 35,234,615 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн мөрдөгчийн санал байгаа. Мөрдөгчийн саналд туссан 35,234,615 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэгт хариуцагчийн дансны хуулга авагдсан байгаа. Энэ хуулганд нэхэмжлэгчээс хариуцагчид орсон орлогыг н*** шилжүүлж байсан. н*** нар зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, энэ хүмүүсээр дамжих эсэх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан бөгөөд үүнийг зөвшөөрсөн учраас Солонгос улс руу хамт явж байгаа үйл баримт байдаг. Энэ асуудалтай холбогдож гарсан зардлыг А.******* аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 35,234,615 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2661 дугаар тогтоолын хуулбар, А.*******, О.******* нарын Хаан банкны дансны хуулга, *** нарын депозит дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд*** ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 29/3784 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Хаан банкны дансны хуулга, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зуучлалын гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2661 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоол, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, мөнгөн дүнгийн гар бичмэл баримтууд, Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 06/1820 дугаар албан бичиг, *** ХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 29/1702 дугаар албан бичиг, **** нарын дансны хуулга, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн санал, хохирлын тооцоолол, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн*** дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан 96,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа 10,400,000 төгрөгөөр багасгаж 86,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь БНСУ-ын виз гаргаж өгнө хэмээн мөнгийг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул буцаан гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч 96,400,000 төгрөгийг дансаар хүлээн авсан тухайд маргахгүй, нэхэмжлэлээс 35,234,615 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин үлдэх хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөнөөс онгоцны тийз, буудал, хоолны зардалд зарцуулсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.******* нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн хамаарал бүхий ***,**,**,**,*,**,**, нарын нийт 11 хүнд БНСУ-ын виз гаргуулах зорилгоор *** дахь хариуцагч А.*******ийн *** тоот дансанд 96,400,000 төгрөгийг шилжүүлэн өгчээ. /I хх-ийн 101-123/
Нэхэмжлэгч О.******* нь А.******* эмчээр эмчилгээ хийлгэж байсан, Солонгосын виз найдвартай гаргадаг хүн байгаа гэсэн үгэнд нь итгэж мөнгөө өгсөн гэж тайлбарлах бөгөөд *** нарыг танихгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас **** нар нэр бүхий 33 иргэнээс БНСУ-д гэрээгээр ажиллахад болон тус улсын виз гаргаж өгөхөд зуучилна гэж 280,700,000 төгрөг залилсан гэх үйлдэлд эрүүгийн 190500066 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. /III хх-ийн 157/
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2661 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн, тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /III хх-ийн 158/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** нар 46,550,000 төгрөгийн, хариуцагч ***41,439,000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ.
Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч **** болон дээр дурдсан нэр бүхий 11 хүнд төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэгт авагдсан мөрдөгчийн санал, хохирол төлбөрийн тооцоолол, 190500066 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан баримтуудаар нотлогдсон. /III хх-ийн 119-129/
Хэрэг бүртгэлтийн хэрэгт Зуучлалын гэрээ гэх баримт авагдсан ба гэрээнд нэг талаас*** ХХК, нөгөө талаас *** нар байгуулсан, Талст төв гэсэн тамга дарагдсан, нэхэмжлэгч О.*******, хариуцагч А.******* нар гарын үсгээ зуржээ. /I хх-ийн 124/
Гэрээний агуулга, хэлбэрээс дүгнэхэд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний шинжийг агуулаагүй, зуучлагч, зуучлуулагч болон төлөөлөх эрхтэй этгээд хэн болох нь тодорхойгүй, харин ямар зорилгоор мөнгө авсан, төлсөн болохоо нотолсон баримт гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч А.******* нь БНСУ-ын хөдөлмөр зуучлалын төв болон *** ХК,*** төвийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг болохоо баримтаар нотлоогүй, хэлцлийн агуулгын тухайд маргаагүй болно.
Хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид 87,989,000 төгрөг буцаан төлсөн, БНХАУ-ын Бээжин хот, БНСУ-ын Чэжү арал руу авч явсан онгоцны тийз, буудал, хоол зэрэгт 99,715,385 төгрөг зарцуулсан, төлбөрийн үлдэгдэл 35,234,615 төгрөг гэж маргаж байгаа нь үндэслэл муутай, бодит байдалд нийцэхгүй байна.
Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналдаа хариуцагч А.******* нийт 33 хүнээс 233,478,250 төгрөг авч, үүнээс 181,500,000 төгрөгийг Т.Болор-Эрдэнэ, **** нарт шилжүүлсэн, тэд энэ мөнгөнөөс 46,550,000 төгрөгийг төлж, 99,715,385 төгрөгийн зардал гаргаж, төлөгдөөгүй нь 35,234,615 төгрөг байгаа тухайд дурджээ.
Өөрөөр хэлбэл энэхүү үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь хариуцагч А.*******ээс /*** У***нарт шилжүүлсэн мөнгөний зардлын тооцоо болно.
Хариуцагч нь гаргасан бүх зардлыг хасч тооцохоор маргасан боловч нэхэмжлэгч нь мөнгөө Солонгос улс руу аялаад ирэх зорилгоор өгөөгүй, хариуцагч А.******* нь өөрт нь огт байхгүй эрхийг буюу Солонгос улсад гэрээгээр ажиллах хүч зуучилдаг, виз гаргах боломжтой мэтээр ойлгуулж, төөрөгдүүлэн мөнгө авсан тул буцаан гаргуулна гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай. тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.
Энэхүү хэлцлийн улмаас хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхээр тохиролцсон, Солонгос улсад ажиллах хүч зуучлах, тус улсын виз гаргах үүргийг биелүүлэх боломжгүй байтлаа мөнгийг шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь БНСУ-руу явсан нэр бүхий 8 хүн онгоцны тийзийн үнэ /1 хүн 1,300,000 төгрөг/ гэж тооцон шаардлагаа 10,400,000 төгрөгөөр багасгасан ч хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт, зуучлалын гэрээ гэх баримт, зохигчийн тайлбараар онгоцны тийзийн үнэ 1,600,000 төгрөг байсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч А.*******ээс 83,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож нэхэмжлэлээс онгоцны тийзийн үнийн зөрүү 2,400,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.*******ээс 83,600,000 /наян гурван сая зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож нэхэмжлэлээс 2,400,000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөгийн шаардлагыг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 575,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ