| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/*05035/И |
| Дугаар | 102/ШШ2024/04466 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/04466
| Дугаар 102/ШШ2024/04466 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, МН төвийн 00 дугаар давхрын 0000 тоотод байрлах Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дугаар хороо, Амарсанаагийн гудамжны 00 дугаар байрны 0 тоотод оршин суух Э овогтой С холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 471.343 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Э.С манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн аппликейшид хүсэлт гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 00000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
Зээлдэгч цахим зээлийн нэг удаагийн гэрээгээр хэдэн ч удаа зээлжих эрхтэй байдаг бөгөөд хамгийн багадаа 50.000 төгрөгийг авах боломжтой
Ингээд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 60.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 90.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, өдрийн 0.29 хувийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 150.000 төгрөг, хүү 269.961 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.382 төгрөг нийт 471.343 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Хариуцагч Э.С нэхэмжлэлийн шаардлага 471.343 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 471.343 төгрөгийг хариуцагч Э.С төлсөн гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 471.343 төгрөгийг хариуцагч Э.С төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.991 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7.995 төгрөг 05 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 7.995 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА