| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2023/00104/И |
| Дугаар | 132/ШШ2024/00378 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00378
2024 09 25 132/ШШ2024/00378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, О******* баг, *******, *******д хотхоны 1В байр, 9 тоотод оршин суух, У******* овогт Н*******ын А******* /рд:ГЮ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 3 дугаар баг, 3 тоотод оршин суух, Х овогт Грийн М /рд:ГН/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг нийтдээ бэлнээр өгсөн 6,000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,280,000 төгрөг гаргуулах, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 1 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг зэргийн үнэ болох 4,600,000 төгрөгийг гаргуулах, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг мөн миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 тооны адууны үнэ 12,000,000 төгрөг нийт 35,880,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00104/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Г.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, Н.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Г.Мод холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11.270.000 төгрөг, бэлнээр өгсөн 6.000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,280,000 төгрөг гаргуулах, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг, мөн 7 тооны адууг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Н.А******* би 2013 оны сүүлээр Г.Мтой танилцаж хамтран амьдарч улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М төрсөн. Бид хоёрын хувьд гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд Г.М бид нар Булган аймагт амьдарч байсан сүүлдээ би 2017 оны сүүлээр О******* аймаг руу ирж ажилладаг болсноор тус тусдаа амьдрах эхлэл тавигдсан. Би О******* аймагт амьдарч байгаад Г.Мыг Булган аймагт өөр эхнэр хүүхэдтэй болсон гэж 2021 оны 8 дугаар сард сонссон юм, надад тэр хүүхний найз Дамба гэдэг хүн ирээд танай нөхөр М чинь манай найз хүүхэнтэй яваад байна, таныг хуурч танаас зөвхөн мөнгө төгрөг авах зорилготой өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэж хэлснээс хойш би Г.Мыг эхнэртэй болсон гэж мэдсэн. Г.Мод би 2020 оны 01 дүгээр сарын 5-наас 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 95 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Г.М нь надаас 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 22-н хүртэл 6,000,000 төгрөгийг бэлнээр цувуулж авсан ба тухайн үед Г.М ломбарданд мөнгө хэрэгтэй байна би чамд 4 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хэлсэн боловч ганц удаа 240,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-нд хийсэн өөр мөнгө өгөөгүй юм. Ер нь бол Г.М ломбарданд мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө төгрөг их авсан боловч тэр бүрийг би нэхэмжлэхгүй гэж бодож байна. Мөн би Г.Мод 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр машин авмаар байна гээд байхаар нь Б.Оюун-Эрдэнээс 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж аваад өгсөн ба би Б.Оюун-Эрдэнэд хүүнд 2,250,000 төгрөг, үндсэн 15,000,000 төгрөгийг нэмээд нийтдээ 17,500,000 төгрөг төлсөн. Г.Моос би энэ машинаа 2021 оны 11 сард буцаагаад авсан ба тухайн үед машиныг маш их муутгаж, эвдрэл ихтэй болгосон байсан. Г.Моос хүүнд төлсөн 2,250,000 төгрөг гаргуулж авмаар байна. Мөн би Г.Мтой хамтран амьдарч байхдаа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох 2 чонын арьс, 2 үнэгний арьс, тахилын ширээ, тахилын 10 ширхэг мөнгөн аяга, 43 инчийн зурагт, морин хуур, охин Д.ий 3 ширхэг унадаг дугуй, хүү М.Мийн 1 ширхэг дугуй, миний болон 2 хүүхдийн хувцас зэрэг зүйлсээ буцааж авмаар байна. Би эдгээр зүйлсээ авах гэхээр Г.М өгөхгүй гээд байгаа учир шүүхээр гаргуулж авмаар байна.
Мөн миний ламын уншлага номны барьц гэж хүмүүс бэлгэнд өгсөн 4 морь, би өөрөө 3 морь худалдаж авсан нийт 7 морь Г.Мод байгаа түүнийгээ авна. Би ахаас 2015 оны үед сартай дөш тамгатай хар зүстэй даага, охин даага нийт 2 даага авсан ба одоо хар даага нь азарга болсон байгаа, охин даага нь гүү болсон байгаа. Батсайхан гэдэг хүн надад 2015 оны үед мөн халтар зүсний даага өгсөн ба тэр нь одоо азарга болсон байгаа, би өөрийнхөө хүргэн ах болох Төмөрөө ахаас давхар гуурстай хар халтар зүсний морийг 2014 онд авсан ба энэ морийг Г.М хүнд 3 гүүгээр худалдаж сольсон, 2 хүүхдэд бэлгэнд ирсэн 2 морь байгаа Д.ий нэртэй шаргал зүстэй гүү байгаа, М.Мэд хар зүстэй морь байгаа нийтдээ 7 адуугаа буцааж авмаар байна. Эдгээр адуунаас үр төл их гарсан боловч надад үр төлийг нь нэхэмжлэх шаардлагагүй Г.М авна биз би өөрийн нэртэй морьдоо авна.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Н.А******* нь Г.Мтой хамтран амьдарч байхдаа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох 2 чонын арьс, 2 үнэгний арьс, тахилын ширээ, тахилын 10 ширхэг мөнгөн аяга, 43 инчийн зурагт, морин хуур, охин Д.ий 3 ширхэг унадаг дугуй, хүү Мийн 1 ширхэг дугуй, миний болон 2 хүүхдийн хувцас зэрэг зүйлсээ буцааж авах шаардлага гаргаснаас Г.М 43 инчийн зурагт, морин хуур, 2 ширхэг унадаг дугуйг өгсөн. Бусад эд зүйлсийг нь өгөөгүй.
Иймд би дээрх эд зүйлсээ угаалгын машиныг 1 ширхэгийг нь 250,000 төгрөгөөр нийтдээ 500,000 төгрөгөөр, чонын арьсыг тус бүрийг 500,000 төгрөгөөр нийтэд 1,000,000 төгрөг, үнэгний арьсыг тус бүрийг нь 250,000 төгрөг, нийтэд нь 500,000 төгрөг мөнгөн аягыг тус бүрийг нь 200,000 төгрөгөөр нийтэд нь 2,000,000 төгрөг, унадаг дугуйг 300,000 төгрөг нийтэд нь 600,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд нийтдээ 4,600,000 төгрөг болж байна.
Мөн миний ламын уншлага номны барьц гэж хүмүүс бэлгэнд өгсөн 4 морь, би өөрөө 3 морь худалдаж авсан. Нийт 7 морь Г.Мод байгаа. Түүнийгээ авахаар нэхэмжлэл гаргасан ба дөш тамгатай хар зүстэй даага, охин даага нийт 2 даага авсан. Одоо хар даага нь азарга болсон байгаа тул би 2,000,000 төгрөгөөр, охин даага нь гүү болсон тул 1,500,000 төгрөгөөр, Батсайхан гэдэг хүн надад 2015 оны үед мөн халтар зүсний даага өгсөн ба тэр нь одоо азарга болсон байгаа тул 2,000,000 төгрөгөөр, би өөрийнхөө хүргэн ах болох Төмөрөө ахаас давхар гуурстай хар халтар зүсмийн морийг 2014 онд авсан ба энэ морийг Г.М хүнд 3 гүүгээр худалдаж сольсон тул 3,000,000 төгрөгөөр, 2 хүүхдэд бэлгэнд ирсэн 2 морь байгаа. Д.ий нэртэй шаргал зүстэй гүүг 1,500,000 төгрөгөөр, М.Мэд хар зүстэй морийг 2,000,000 төгрөгөөр үнэлж нийтдээ 12,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Би Г.Мод нийтдээ 19,520,000 төгрөг өгсөн ба Г.Мын өгсөн 240,000 төгрөгийг хасахаар надад 19,280,000 төгрөгийг шаардах эрх үүсч байна. Тиймээс
1.Г.Моос 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг, блнээр өгсөн 6,000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,280,000 төгрөгийг гаргуулж өгнөүү.
2.Г.Моос миний хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 1 ширхэг зэргийн үнэ болох 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3.Миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 адууны үнэлгээ болох 12,000,000 төгрөгийг Г.Моос гаргуулж надад өгнө үү. Нийт нэхэмжлэх үнийн дүн 35,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А*******, Г.М нар нь 2013 оны сүүлээр танилцаж хамтран амьдарсан. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М төрсөн. М.А*******, Г.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй. Эхэндээ Мтой Булган аймагт амьдарч байсан. 2017 оны сүүлээр М.А******* нь О******* аймагт ажиллаж амьдрах болсноор тус тусдаа амьдрах эхлэл тавигдсан. Ингээд М.А******* нь О******* аймагт амьдарч байхдаа 2021 оны 8 дугаар сард Г.Мыг Булган аймагт өөр эхнэртэй болсныг сонсож мэдсэн. М.А*******ын хувьд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн гүйлгээгээр нийт 11,200,000 төгрөгийг хариуцагч Г.Мын данс руу шилжүүлсэн, мөн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021.08.22-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 сая төгрөгийг бэлнээр цувуулж өгсөн байсан. Энэ мөнгийг М авахдаа ломбардад мөнгө хэрэгтэй байна, чамд 4%-ийн хүүтэй буцааж өгнө гэж хэлсэн байдаг. Тэгэхдээ М нь 2021.09.22-ны өдөр нэг удаадаа 240,000 төгрөгийг А*******ын данс руу хийсэн. Тухайн М нь мөнгө, төгрөг хэрэгтэй байна зээлээч гэдэг байдлаар 11,200,000 төгрөгийг зээлж авсан. Машин авахад зарцуулсан мөнгө болох 2,250,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Ингээд эхний нэхэмжлэлийн шаардлага болох 19,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж байгаа юм. Хоёрдугаарт мөн машин авмаар байна гээд байхаар нь хувь хүнээс сарын 3%-ийн хүүтэй 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж аваад өгсөн. Ингээд нийтдээ буцааж төлөх дүн нь 17,500,000 төгрөг, зөвхөн зээлийн хүүндээ гэхэд л 2,250,000 төгрөг болж байна. Уг машиныг нэхэмжлэгч А******* нь Моос 2021 оны 10 сард буцааж авсан. Машиныг авахад эвдрэл гэмтэл ихтэй байсан. Мөн А******* нь Мтой хамтран амьдарч байхдаа өөрийн мөнгөөр худалдаж авсан угаалгын машин 2 ширхэг, тахилын эд зүйлс болох 2 ш чонын арьс, 2 ш үнэгний арьс, тахилын ширээ, 10 ш мөнгөн аяга, 43 инчийн зурагт, морин хуур, охины 3 ш унадаг дугуй, хүү Мын 1 ш дугуй, хоёр хүүхдийн хувцас зэргийг буцааж авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. М.А******* нь үзэж хардаж үзмэрч бөгөөд хүмүүсээс бэлгэнд авсан 4 морь, өөрөө худалдаж авсан 3 морь, нийт 7 морьны үнэлгээг Моос гаргуулах хүсэлтэй байна. Үүнээс хоёр морийг нь охин Энгүүн, хүү М нарт хүн бэлгэнд өгсөн байдаг. Морьдын нийт үнэ нь 12 сая төгрөг болж байгаа. Зурагт, морин хуур, хүүхдийн 3 ш унадаг дугуй зэргийг буцааж авсан байгаа. Иймд тахилын зарим эд зүйлс болон 26,860,000 төгрөгийг хариуцагч Моос гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 04 дүгээр сард Н.А*******тай танилцаж, 2014 оны 7 дугаар сараас хамтран амьдарч, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М төрсөн. 2016 оны 5 дугаар сараас хүү М.Мийг 5 сартай байхад Н.А******* нь О******* аймагт эмээгийндээ очиж үзмэрч хийнэ гэж явсан ба хүү бид хоёр тэр цаг үеэс хойш Булган аймгийн 6 дугаар баг. ухаарал 17 дугаар гудамжны 1704 тоот хаягт тусдаа амьдрах болсон ба 2016 оны 5 дугаар сараас хойш 2022 оны 7 дугаар сарыг хүртэл хүний гар харуулахгүйгээр ганцаараа өсгөж байсан. ...Н.А*******ыг мөнгө нэхэх бүрт түүний 5076117364 дугаар дансанд 2016 оноос 2017 оны 12 сар хүртэл 19,273,000.00 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба нэмээд Н.А******* төрсөн ах Н.Эрдэнэтулгадаа 9,000,000 төгрөгийн өртэй, өрөө дармаар байна Солонгос улсад ажиллана 8,000,000.00 төгрөг, найз Туяа нь салон түрээслэн ажиллуулах гэж байгаа 5,000,000 төгрөг хэрэгтэй байна, хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд миний үеэл ах Б.Бгаас 22,000,000.00 төгрөгийг надаар дамжуулж зээлж авсан нийтдээ 41,273,000 төгрөг шилжүүлсэн, үеэл ах Б.Бгийн дугаартай дансанд Б.Бгаас өмнө нь Н.А*******д шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг хүүгийн хамтаар нийт 41,273,000 төгрөгийг Н.А*******ын өмнөөс би төлсөн.
Түүнээс гадна Н.А*******ын эгч Н. нь сүлжээний бизнес хиймээр байна гэж 4,900,000 төгрөг, түүний хамаатан гэх н.Солонго гэх эмэгтэйд орох оронгүй байна гэхээр нь 5 ханатай гэрийг 1,500,000 төгрөгөөр тооцож өгсөн, Н.А*******ын төрсөн ах Н.Эрдэнэтулгад өмнө төлсөн 9,000,000 төгрөгөөс гадна 28 граммтай солонгос монетон /алт/ гинжээ өгч Н.А*******ын өрийг төлж дуусгасан, ээжид нь бүрэн автомат угаалгын машин, Н.А*******д хаштай, алтан нуухтай гал шувуун сийлбэртэй цагаан шүрэн хөөрөг, луун кулонтой 999 сорьцтой алтан гинж хүртэл авч өгч байсан ба хүүгийн минь ээж, хамт амьдарч байснаа бодож өөрийн өгсөн зүйлсийг нэхэж байгаагүй ба бүх зүйлээ тооцвол Н.А******* нь надад өр төлбөртэй болохоос нэхэх ямар ч эрх байхгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
2020 оны 01 дүгээр сарын 5-наас 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгийг Б.Бгаас авсан өрийг төлөхөөр дамжуулж төлж байсан ба тусдаа амьдралтай болсон хүн надад ямар учраас зүгээр мөнгө өгөх учиргүй, нөгөөтэйгүүр миний хувьд ломбарданд юм тавьж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн биш юм. Бэлнээр өгсөн гэх 6,000,000 төгрөгийг би авах нь битгий хэл харж байгаагүй, хүнийг гүтгэх шаардлагагүй бөгөөд 15,000,000 төгрөгийг тухайн үед өр төлбөртөө гэж тооцуулан өгсөн атлаа удалгүй өр зээлтэй байна машинаа авна гээд аваад явсан. Тухайн 15,000,000 төгрөгийг зээлийн хүүг хариуцах хариуцагч би биш бөгөөд надтай Н.А******* ямар нэгэн байдлаар хүү тооцсон зээлийн гэрээ байгуулж байгаагүй тул машин авахад төлсөн хүү гэх 2,250.000 төгрөг надад хамааралгүйгээс гадна тухайн автомашиныг ах Доржоо нь унаж байгаа болно.
Г.Моос миний хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгө аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцсыг гаргуулах тухайд: манай гражид байгаа тахилын ширээ, 43 инчийн зурагт, морин хуур, хүүгийнхээ унадаг дугуйг өгөхөд татгалзах зүйлгүй, бусад эд хэрэглэлийн тухайд би харж байгаагүй, надад байхгүй эд зүйлс учраас хариу тайлбар гаргах боломжгүй байна.
Миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 адууг Г.Моос гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд миний хувьд Н.А*******аас хүлээж авсан, Н.А*******ын гэх морь мал авч байгаагүй, нэхэмжлэгчийн өмнө түүний мал хөрөнгийг маллах, тэжээх, харах, хариуцах үүрэг хүлээгээгүй учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхын сацуу нэхэмжлэлд дурдсан сартай, дөш тамгатай адуу миний адуунд огт байдаггүйгээс гадна Н.А*******ын төрсөн дүү Н.н хүний адуунаас Г.Мын адуу нь хаана байна, аль аль нь вэ заагаадах гэж нутгийн хүмүүстэй уулзаж явж байсныг дуулсан ба үзсэн, харсан адуугаа /гэхдээ тэдгээр адуу нь минийх биш/ сургаар нэхэж болдог эсэхийг шүүх, хууль хариулт өгөх бизээ гэж ойлгож байна гэв.
Хариуцагч Г.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Н.А*******ын нэхэмжлэлтэй Г.Мод холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй хамааралтайгаар доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа
1. Г.Моос 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000.00 төгрөг, бэлнээр 6,000,000.00 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000.00 төгрөг нийтдээ 19,280,000.00 төгрөг гаргуулах.
2. Г.Моос миний хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг,-тахилын мөнгө аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг дугуйны үнэ 4.600.000 төгрөг
3. Миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 адууны үнэ 12.000.000 төгрөгийг Г.Моос гаргуулах гэж тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн зүйлгүй, харин мөнгөн тэлбэрээр хариуцагчаас гаргуулахаар тодруулсан агуулгатай байх тул 2023 оны 02 дугаар :арын 28-ны өдөр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа ба
Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
1.2020 оны 01 дүгээр сарын 05-наас 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000.00 төгрөг шилжүүлсэн гэх мөнгийг н.Бгаас авсан өрийг төлөхөөр дамжуулж төлж байсан ба тусдаа амьдралтай болсон хүн надад ямар учраас зүгээр мөнгө өгөх учиргүй, нөгөөтэйгүүр миний хувьд ломбарданд юм тавьж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн биш юм. Бэлнээр өгсөн гэх 6,000,000.00 төгрөгийг би хэзээ ч авах нь битгий хэл харж байгаагүй, хүнийг гүтгэх шаардлагагүй бөгөөд 15,000,000.00 төгрөгийг тухайн үед өр төлбөртөө гэж тооцуулан өгсөн атлаа удалгүй өр зээлтэй байна машинаа авна гээд аваад явсан, тухайн 15,000,000.00 төгрөгийг зээлийн хүүг хариуцах хариуцагч би биш бөгөөд надтай Н.А******* ямар нэгэн байдлаар хүү тооцсон зээлийн гэрээ байгуулж байгаагүй тул машин авахад төлсөн хүү гэх 2,250,000 төгрөг надад хамааралгүйгээс гадна тухайн автомашиныг төрсөн ах нь унаж байгаа болно.
2.Г.Моос миний хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгө аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцсыг гаргуулах тухайд. Манай гражид байсан хүүхдийн 4 унадаг дугуйнаас 3 унадаг дугуй 43 инчийн зураг, морин хуурыг дүү Түвшинбаяр нь аваад явсан. Тахилын 40*60 хэмжээтэй ширээг дүүд нь аваад яв гэж хэлсэн ч үлдээсэн байсан. Бусад эд хэрэглэлийн тухайд би харж байгаагүй, надад байхгүй эд зүйлс учраас хариу тайлбар гаргах боломжгүй байна.
3.Миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 адууг Г.Моос гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний хувьд Н.А*******аас хүлээж авсан, Н.А*******ын гэх морь мал авч байгаагүй, нэхэмжлэгчийн өмнө түүний мал хөрөнгийг маллах, тэжээх, харах, хариуцах үүрэг хүлээгээгүй учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхын сацуу нэхэмжлэлд дурдсан сартай, дөш тамгатай адуу мөн шарга зүсмийн гүү миний адуунд огт байдаггүйгээс гадна Н.А*******ын төрсөн дүү хүний адуунаас Г.Мын адуу нь хаана байна, аль аль нь вэ заагаадах гэж нутгийн хүмүүстэй уулзаж явж байсныг дуулсан ба үзсэн, харсан адуугаа /гэхдээ тэдгээр адуу нь минийх биш/ сургаар нэхэж болдог эсэхийг шүүх, хууль хариулт өгөх бизээ гэж ойлгож байхын сацуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А******* бид хоёр 2014 онд танилцаж, 2015 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2016 онд М.А******* нь хүү Мийг 5 сартай болоход нь орхиж яваад Эрдэнэт хотод эмээ дээрээ амьдарсан. Тэгээд давчуу, жижиг газар байсан болохоор эмээтэйгээ амьдрахад их хэцүү байна гээд Эрдэнэт байр түрээслэнэ гээд надаас 18 сая төгрөгийг зээлж авсан. Өөрийнхөө төрсөн ахаас надаар дамжуулан 8 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн. Мөн миний үеэл ахаас 21 сая төгрөгийг зээлж авсан. Би А*******ын ахаас зээлж авсан мөнгөний өрийг дарахдаа өөрт байсан монетон гинжээ зарж байж дарсан. Тэдний хамаатны Солонгоо гэх хүүхэн байдаг ба их таван ханатай шалтай монгол гэр надаас аваад явсан. Тэрнийхээ мөнгийг одоо хүртэл өгөөгүй. Тухайн үед болохоор монгол гэрээ зарчих мөнгийг нь удаахгүй өгчихнө гэж хэлсэн. Мөн нодилон 9 сард А*******ын төрсөн эгч нь надаас 5 сая төгрөг хүүтэй зээлж аваад өгөөгүй. Тэгээд мөнгөө нэхэхэд чамаас аваагүй, дүүгээсээ авсан гээд өгөөгүй. Надад 4 сарын хүү төлсөн. М.А*******ын хувьд надад 30 гаруй сая төгрөгийн өглөгтэй юм. Тэр 15 сая төгрөгийн хувьд надад өрөндөө өгсөн мөнгө юм. Түүнээс биш би М.А*******аас зээл аваагүй юм. М.А******* нь надаас хойш 4 дэх нөхөртэйгөө амьдарч байгаа. Одонгоо, Алтанхүү, Чинбилэг гэх нэртэй залуучуудтай гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд дахиад нэг Алтарганы баяраар өндөр залуутай явж байна гэж сонсогдсон. М хүү маань над дээр төрснөөс хойш 7 нас хүртлээ хамт байсан. Энэ хугацаанд М.А******* нь хүүгээ сургууль цэцэрлэгээс нь авч үзээгүй мөртлөө сүүлийн нэг жил аав дээрээ байсан гэж худлаа яриад гүтгээд байна. Надаас нэхэмжлээд байгаа сартай дөш тамгатай адуу гэдэг нь надад ерөөсөө байхгүй. ахаас хоёр даага авсан гэсэн. Үгүй юм. Би нэг унагатай гүү, нэг хар зүсмийн даага авч байсан. Тэгэхдээ би дээрх морьдыг өөрийнхөө мөнгөөр авч байсан. Мөнгө шилжүүлсэн баримтаа хэрэгт гаргаад өгчихсөн байгаа. Мөн тэр шарга зүсмийн гүү гэдэг нь надад огт байхгүй, харин надад шарга зүсмийн азарга л байсан. Бусад адуу малыг нь би ерөөсөө мэдэхгүй байна. М.А******* нь надтай анх нийлэхдээ өөрийн гэсэн нэг ч хөрөнгөгүй, айл амьтнаар хонож өнжөөд явдаг байсан юм билээ. Манай хүүхдийн үсны найрны бичлэг байгаа бөгөөд тэр бичлэгэн дээр ямар ч мөнгөн аяга байгаагүй. Хэрвээ мөнгөн аяга байсан бол бичлэгэн дээр харагдана. Яагаад мөнгөн аяга нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бэлэн 6 сая төгрөг өгсөн гээд байгаа нь худлаа. Надад ерөөсөө бэлэн мөнгө өгөөгүй. Надад сар болгон мөнгө шилжүүлдэг байсан нь зээлж авсан өрөндөө өгч байсан юм. Түүнээс биш надад зээлж байгаа явдал биш. Хэрвээ надад мөнгө зээлүүлсэн бол гүйлгээ хийх болгондоо зээл гэж хийх байсан. Гэтэл гүйлгээ хийх болгондоо А******* гэж нэрээ бичээд хийдэг байсан. Манай ахаас хүртэл мөнгө зээлж авсан ба тэр мөнгөө одоо ч хүртэл төлж дуусгаагүй байгаа. Ахаас минь зээлж авсан мөнгөөрөө урьдчилгаа хийгээд Булган аймагт байр худалдаж авсан байна лээ. Үүнийг би хүүхдийнхээ үсний найрны үеэр л мэдсэн. Тэгээд тэр байраа зарчихсан байна лээ. Мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зурагт, морин хуур, унадаг дугуй зэргийг буцаагаад өгчихсөн. Мөнгөн аяга, үнэг, чонын арьс зэрэг нь огт байгаагүй юм. Тахилын ширээ бол байгаа. Одоо тахилын ширээг буцааж өгөхөд бэлэн байна. Түрүүн миний дурдсан адууны хувьд А*******тай хамт амьдрахаас өмнө бий болсон 2 адуу юм. Тэр адууг би хүнээс худалдан авсан юм. А******* бид хоёр 1 жил 6 сар орчим хугацаанд хамт амьдарсан хүмүүс юм гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Г.Мод өгсөн мөнгөний жагсаалт /хэргийн 3-4-р хуудас/,
-Нэхэмжлэгч Н.А*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-80-р хуудас/,
-Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 81-р хуудас/,
4.Хариуцагч хариу тайлбар болон нотлох баримтаар Г.Мын Хаан банкны депозит дансны хуулга /хэргийн 98-174, 176-183-р хуудас/,
-Б.ын Г.Мод төлбөрийг төлж дуусгасан гэх тодорхойлолт /хэргийн 175-р хуудас/,
-406 дугаартай нотариатчаар батлуулсан Б.Бгийн тайлбар, Б.Бгийн дугаартай дансны хуулга /хэргийн 212-213-р хуудас/,
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган сумын Засаг даргын тамгын газраас Г.Мын 2021, 2022 онуудын мал тооллогын хуулбар /хэргийн 195-201-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Архивын тасгаас Г.Мын малын А данасны лавлагаа гарах боломжгүй тухай албан бичиг, Хаан банк ХК-ийн Булган аймаг дахь салбараас Г.Мын тоот дансны хуулга, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Мын нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийн лавлагаа, Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас Г.Мын 2019-2023 оны малын А дансны лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 48-89-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч болон нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анх шаардах эрхээ тодорхойлсон. 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг, бэлнээр өгсөн 6,000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,520,000 төгрөгийг гаргуулна. Энэ үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 240,000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн үнийн дүн 19,280,000 төгрөг, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 1 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг зэргийн үнэ болох 4,600,000 төгрөг, мөн 7 тооны адууны үнэ болох 12,000,000 төгрөг, нийт 35,880,000 гаргуулна гэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хувийн хөрөнгө болох 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, өмсөж байсан хувцас зэргийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.
3.Хариуцагч нь зурагт, морин хуур, унадаг дугуй зэргийг буцаагаад өгчихсөн. Мөнгөн аяга, үнэг, чонын арьс зэрэг нь огт байгаагүй. Тахилын ширээ байгаа. Одоо тахилын ширээг буцааж өгөхөд бэлэн байна. 2 адууны хувьд Н.А*******тай хамт амьдрахаас өмнө бий болсон хөрөнгө юм. Тэр адууг би хүнээс худалдан авсан миний мал байгаа юм. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгчийн нэрлэн заасан үнийн дүн болох 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, тахилын ширээ 1 ширхэгийг тус тус хариуцагч Г.Моос гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,580,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.а. Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Г.Моос 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 92 удаагийн шилжүүлгээр нийт 11,270,000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр 6,000,000 төгрөг, машин худадан авахад зээлийн хүүнд төлсөн 2,250,000 төгрөг, нийтдээ 19,520,000 төгрөгийг гаргуулна. Энэ үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 240,000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн үнийн дүн 19,280,000 төгрөг болсон гэж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон.
5.б.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа энэхүү хугацаанд Г.Мод 92 удаагийн шилжүүлгээр 11,270,000 төгрөгийг зээлсэн. Гэтэл Г.М өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоно гэж тайлбарласан. Гэвч энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч 92 удаагийн шилжүүлгээр нийт 11,270,000 төгрөгийг хариуцагч Г.Мын Хаан банкны тоот дансанд шилжүүлж зээлсэн талаархи жагсаалтыг хэрэгт гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч тал дээрх хугацаанд Г.Мод 92 удаагийн шилжүүлгээр 11,270,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарласан.
Хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгө буюу хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд талууд мөнгийг ямар хугацаанд хэзээ буцааж өгөх талаар харилцан тохиролцсон талаар үйл баримт тогтоогдоггүй тул Н.А*******, Г.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Зээлдэгч нь хуульд зааснаар өмнөх зээлээ буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байхад зээлдүүлэгч дахин дахин буюу удаа дараа мөнгө зээлүүлсэн гэх тайлбар нь бодит байдалд нийцэхээргүй байна.
7.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Хэдийгээр 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 92 удаагийн шилжүүлгээр нийт 11,270,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.А******* нь өөрийн Хаан банкны тоот данснаас хариуцагч Г.Мын тоот данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Гэвч уг баримтаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нь шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Н.А*******ын хүсэлтийн дагуу өөрийн төрөл садангийн хүн болох Бгаас мөнгө зээлсэн. Уг зээлсэн мөнгөө Н.А******* нь надаар дамжуулан төлж байсан. Би зээлийн төлбөрийг дамжуулан шилжүүлж байсан гэх тайлбарыг гаргасан. Энэ тайлбараа хэрэгт нотлох баримтаар авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотолсон гэж үзсэн учир хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
8.Мөн нэхэмжлэгч нь анх хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.ий унадаг дугуй 1 ширхэг, хүү М.Мийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг мөн миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 тооны адууг гаргуулахаар нэхэмжилж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдийн унадаг дугуйг 1 ширхэг болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэргийг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8а.Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт тахилын ширээ болон 3 дугуйтай хүүхдийн жижиг унадаг дугуйг өгөхөд татгалзах зүйлгүй. Эдгээр эд зүйлс байгаа гэх тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу тахилын ширээ болон 3 дугуйтай хүүхдийн жижиг унадаг дугуйг хариуцагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч хүүхдийн унадаг дугуйг 1 бүрийг нь 300,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээтэй хариуцагч маргаагүй болохыг духдах нь зүйтэй.
8б.7 тооны адууг хариуцагч Г.Моос гаргуулахаар нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нотлох баримтыг ирүүлээгүй байх тул 7 тооны адууг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргаас хариуцагчийн 2021 оноос 2022 оны малын А дансыг гаргуулсан боловч тухайн малын А дансанд 2014 он, 2015 онуудад хариуцагчийн адуунд шинээр адуу нэмэгсэн тухай бүртгэл хийгдээгүй байна.
Иймд хариуцагч Г.Моос тахилын ширээ ширхэг, хүүхдийн 3 дугуйтай жижиг унадаг дугуй зэргийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хувийн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг зэргийн үнэ болох 4,600,000 төгрөг, 7 тооны адууны үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч 337,350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх байснаас 451,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа тахилын ширээний үнийг тодорхойлоогүй. Тахилын ширээний үнэ тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй эд хөрөнгөтэй гэж үзэж Улсын тэмдэгтийн хураамжиийг 70,200 төгрөгөөр тодорхойллоо.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,500 /дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгөөс 337,350 /гурван зуун гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд, үлдээж илүү төлсөн 114,150 /нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, хариуцагч Г.Моос улсын тэмдэгтийн хураамжид 79,550 /далан есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д тус тус олгож, шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Моос 3 дугуйтай хүүхдийн унадаг дугай 1 ширхэг, тахилын ширээ 1 ширхэгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,580,000 /гучин таван сая таван зуун наян мянга/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,500 /дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгөөс илүү төлсөн 114,150 /нэг зуун арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, хариуцагч Г.Моос улсын тэмдэгтийн хураамжид 79,550 /далан есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д тус тус олгож, 337,350 /гурван зуун гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ