| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00352/И |
| Дугаар | 132/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 132/ШШ2024/00401
| 2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 132/ШШ2024/00401 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч П.Хишигдаваа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Б******* аймгийн Э*******ийн байранд байрлах, Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Х******* сум, 1 дүгээр багийн 1******* тоотод оршин суух, Ж******* овогт С*******гийн Б******* /рд:ГН*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,731,000 /хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.,
Хариуцагч С.Б*******,
Прокурор М.С,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч С.Б*******од холбогдуулан 2,731,000 /хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
С.Б******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед Б******* аймгийн Х******* сум 1 дүгээр багт оршин суух иргэн Х.Бийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Бийн нүүр, дух руу нь гараараа цохих, зүүн нүд рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдан зодож хохирогч Х.Бийн биед зүүн нүдний салстын урагдалт, болор хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, дух, цээж, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас хохирогч Х.Бийн зүүн нүд хараагүй болж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн дугаартай гэмт хэрэгт,
Б******* аймгийн Прокурорын газраас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С.Бямбацогтод холбогдох хэргийг хянан хэлэлцээд 166 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Б******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, Х******* сумын эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд ойрын дуудлага, амбулаторын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц, гэрээр эмчлэх, мэс засал зэрэг үйлчилгээнд нийт 2,731,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.,
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Иймд С.Б*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2.731,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч С.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б******* аймгийн Х******* сумын 1 дүгээр баг, 1******* тоотод аршин суух иргэн С.Б******* миний бие 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн буруугаас болж иргэн Х.Бийн зүүн нүдэнд гэмтэл учруулж Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 166 дугаар тогтоолоор 10,000,000 төгрөгийн шийтгэл авч мөн иргэн Х.Баадайд 15,000,000 төгрөгийн хохирлыг бог, бод мал болон мөнгөн хэлбэрээр төлж хохирол барагдуулсан. Мөн Улаанбаатараас Х******* сум руу эмчилгээнд явахад замын зардал 400,000 төгрөг, Улаанбаатарт эмчилгээ шинжилгээ хийхэд нь гарсан зардал 986,000 төгрөгийг тус тус өгч байсан. С.Б******* миний бие нас өндөр, тэтгэвэр тэтгэмж байхгүй, малчны зээлтэй мөн шүүхэд 270,000 төгрөгийг сар бүр төлдөг учир Б******* аймгийн Э*******ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10/87 албан бичиг дэх хохирлыг барагдуулах боломж үнэхээр байхгүй байгаа тул иргэн С.Б******* миний нөхцөл байдлыг харгалзан үзэж уг хохирлоос чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э*******ээс хариуцагч С.Б*******ын материалыг дахин хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 177,000 төгрөгийг анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасаж 2,554,000 төгрөг болгон нэхэмжилж байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гарч эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан иргэдийн судалгаа /хэргийн 4-р хууудас/,
-баталгаажуулах хуудас /хэргийн 5-6-р хуудас/,
-Б******* аймгийн Х******* сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, нэхэмжлэх /хэргийн 7-р хуудас/,
-Б******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/290 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/,
-баталгаажуулах хуудас /хэргийн 9-р хуудас/,
-Б******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 05 сарын амбулаторийн өндөр өртөгтэй ОШ-ний жагсаалт /хэргийн 10-р хуудас/,
-баталгаажуулах хуудас /хэргийн 11-р хуудас/,
-Б******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 05 сарын амбулаторийн оношилгоо шинжилгээний багц үзлэгийн жагсаалт /хэргийн 12-р хуудас/,
-баталгаажуулах хуудас /хэргийн 13-16-р хуудас/,
-Б******* аймгийн Х******* сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай албан бичиг, нэхэмжлэх /хэргийн 17-р хуудас/,
-Б******* аймгийн Х******* сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 31-ний өдрийн хооронд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд хамруулсан даатгуулагчийн нэхэмжлэлийн жагсаалт /хэргийн 18-р хуудас/,
-Б******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 266 дугаартай албан бичиг /хэргийн 19-р хуудас/,
-Б******* аймгийн Э*******ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10/131 дугаартай албан бичиг /хэргийн 51-53-р хуудас/,
4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Хариуцагч С.Б*******ын хариу тайлбар /хэргийн 28-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч С.Б*******од холбогдуулан 2,731,000 /хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчаас Х.Бийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд ойрын дуудлага, амбулаторын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц, гэрээр эмчлэх, мэс засал зэрэг үйлчилгээнд нийт 2,731,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Уг мөнгийг гаргуулна гэж, шүүх хэлэлцүүлгийн шатанд нээхмжлэлийн шаардлагаа 177,000 төгрөгөөр багасгаж 2,554,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч С.Б******* нь татгалзлын үндэслэлээ ...Х.Баадайд 15,000,000 төгрөгийн хохирлыг бог, бод мал болон мөнгөн хэлбэрээр төлж хохирол барагдуулсан. Мөн Улаанбаатараас Х******* сум руу эмчилгээнд явахад замын зардал 400,000 төгрөг, Улаанбаатарт эмчилгээ шинжилгээ хийхэд нь гарсан зардал 986,000 төгрөгийг тус тус өгч байсан. С.Б******* миний бие нас өндөр, тэтгэвэр тэтгэмж байхгүй, малчны зээлтэй мөн шүүхэд 270,000 төгрөгийг сар бүр төлдөг гэж маргажээ.
4.Прокурор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэргийн улмаас хохирогч Баадайд хүнд гэмтэл учирсан хүнд гэмтэл учирсан байгаа. 2,554,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Тийм учраас хариуцагч С.Б*******оос нэхэмжилсэн мөнгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох саналтай байна. гэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 04 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед Б******* аймгийн Х******* сум 1 дүгээр багт оршин суух иргэн Х.Бийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Бийн нүүр, дух руу нь гараараа цохих, зүүн нүд рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдан зодож хохирогч Х.Бийн биед зүүн нүдний салстын урагдал, болор хавчуулагдалт, зүүн нүдний хараагүйдэл, дух, цээж, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас хохирогч Х.Бийн зүүн нүд хараагүй болж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн дугаартай гэмт хэрэгт,
Б******* аймгийн Прокурорын газраас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С.Б*******од холбогдох хэргийг хянан хэлэлцээд 166 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Б******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, Х******* сумын эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд ойрын дуудлага, амбулаторын үзлэг, оношилгоо, шинжилгээний багц, гэрээр эмчлэх, мэс засал зэрэг үйлчилгээнд нийт 2,731,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа 177,000 төгрөгөөр багасгаж 2,554,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилсэн.
Гэвч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолсон бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч С.Б*******од холбогдох 2,731,000 /хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ХИШИГДАВАА
Б.МӨНХТУЯА