Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00236

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00236

аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймаг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******,

Нэхэмжлэгч: аймаг, *******,*******,*******, *******8 тоотод оршин суух, И нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, *******, 6 дугаар баг, 33 дугаар байр 06 тоотод оршин суух, ,

Хариуцагч: аймаг, *******, 6 дугаар баг, 33 дугаар байр 06 тоотод оршин суух, нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 136,702,490 /нэг зуун гучин зургаан сая долоон зуун хоёр мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00457/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Гантулга, Д.Алтантуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал,

Хариуцагч Ш.Жавзандулам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Л.Гантулга, Д.Алтантуяа нар нь хариуцагч Л.Батболд, Ш.Жавзандулам нарт холбогдуулан 136,702,490 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Батболдтой хамтарч ажилладаг болсон. 284 м.кв үйлчилгээний талбайд ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрийг өөр хүний нэр дээр ажиллуулдаг байсныг 12 сарын 01-ний өдөр Гантулга бид хоёр худалдаж авсан. Түрээс огт төлөхгүйгээр тохирсон. -ын тайлан тооцоог Гантулга бид хоёр хийдэг байсан. Түгээлтэд гарах зүйлийг хариуцдаг тул өөрийн мөнгөөр авсан бараагаа дэлгүүрт зардаг байсан. Түүнээс хойш буюу 2020 оны 8 дугаар сараас Батболд ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг тохиролцоонд хүрээгүй гэх шалтгаанаар борлуулахаа больсон. Үйлчилгээний объектод бараа хадгалдаг байсан тул манайх дэлгүүрээ ажиллуулж байсан. Батболд 2021 онд 45 сая төгрөг авсан. Батболд өөрөө эхэлж дэлгүүрээ зарах санал тавиад би тэр саналыг нь хүлээн зөвшөөрсөн. ХХК-ийн бүтээгдэхүүн бараа буулгах, сум руу түгээлт хийхэд эхлээд би мөнгийг нь гаргадаг байсан. Учир нь ХХК-аас дараа нь мөнгө дансанд нь ордог байсан. Батболд тухайн үедээ ХХК-аас орсон тэр мөнгө байхгүй болсон гэж хэлээд шатахуун, ажилчдын зардал, ачаа буулгахтай холбоотой зардал, гар аргаар буулгахтай холбоотой ажлыг хүнтэй тохирч хийлгээд зардлыг нь би гаргадаг байсан. Би дэлгүүрийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Батболд, Болдоо, Одхүү нарт зээл өгдөг байсан. Тэгж байгаад Болдбаатар нас барсан. Одхүү ахын тооцоо хар дэвтэр дээр байсан ба Одхүү ахтай сонгуулийн үеэр тооцоогоо дуусгасан. Болдбаатарын гэр бүлд цалин өгөхгүй байна гэдэг шалтгаанаар дэлгүүрээс бараа авдаг байсан. Хар дэвтэр дээр баталгаажуулаад тооцоог нь хөтөлж явуулдаг байсан. Зарна гэж тохиролцохоосоо өмнө нийт тооцоо 14 сая төгрөг байхад Батболд ахаас тооцоогоо өг гэж нэхэж байсан. Тэгэхэд мөнгөтэй болоод өгнө гэсэн тайлбар өгдөг байсан. Худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаанд 70,700,000 төгрөг шилжүүлсэн. Бараа авсан зардал, ажилчдын хөлс 18,2 сая төгрөг, бэлэн авсан мөнгө болон ажилчдын хэрэгцээний зардал 29,8 сая төгрөг, хувь хүнээс авсан хүүтэй мөнгөний төлбөр 7,3 сая төгрөг, хаан банкны зээл 3,760,000 төгрөг төлсөн. Өмнөх тооцоон дээрээ нэмээрэй гээд бусдад төлөх төлбөрөө төлүүлж байсан. Сүүлд гэрээ хийснээс хойш дэлгүүрт засвар хийсэн. Тухайн дэлгүүр жижигхэн байсан тул зээл судлуулахаар олигтой зээл гарахгүй байсан учраас дэлгүүрт засвар хийж томсгож байж орлогоороо 200 сая төгрөгийн зээл судлуулах боломж гарах гээд байсан тул дэлгүүрээ том болговол орлого нэмэгдэнэ, зээлд хамрагдана гээд засвар хийж томруулах талаараа амаар тохиролцсон. Тэр хугацаанд Батболд ахын гэр бүлийн асуудал үүсч Жавзандулам бид хоёртой ирж уулзсан. Ирэхэд нь Батболд ахаас авлага байгаа гэдгээ хэлсэн. Ар гэрт хэцүү байгаа тул хувь нийлүүлээд дэлгүүрт суугаад явъя гэхээр нь дэлгүүрээ томруулсан тул тэр нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн. Хамтарч ажиллуулж яваад 8 сард Батболд ахтай хотод очиж уулзсан. Банкны зээл авахын тулд дэлгүүрээ томсгоод 6 сар үйл ажиллагаа явуулсан байсан тул хаан банкинд зээл авахаар хандсан. Орлого нэмэгдсэн тул одоо зээлээ авах боломжтой болсон гэдгээ Батболд ахад 4-лээ байхдаа хэлсэн. Тэгээд бид зээл аваад шилжүүлэх үү гэсэн чинь Жавзандулам өөрөө энэ дэлгүүрээ ажиллуулна гэсэн. Цаашаа үр хүүхдэд маань хэрэгтэй, бид хоёр зарахгүй гэсэн. Батболд ахыг зарахгүй гэхээр нь тэгвэл бид хоёр больж болно, манайх гаръя, та бид хоёрын өгсөн мөнгийг буцаагаад өгчих гэсэн чинь өгөх мөнгө байхгүй гэсэн. Бид шууд тэнд оруулсан хөрөнгө оруулалтаа хаяад явж чадахгүй байсан тул 2023 оны 4 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхээр бүх зүйлийг үлдээгээд дэлгүүрээс гарсан. Дэлгүүр томсгохтой холбоотой хаалга хийлгэсэн. Өмнө нь жижиг гүйдэг хаалга байсан. Үйлчилгээний байгууллага байсан тул хаалгаа шилээр хийлгэсэн. Шилэн хаалга хийлгэхэд гарсан зардал 6,4 сая төгрөг, дэлгүүрээ ажиллуулахаа болих үед Жавзандуламтай холбоотой зээл 440,000 төгрөгийг нэмээд 136,702,490 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2.  Хариуцагч Ш.Жавзандулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Батболд бид хоёр бичиг баримтын хувьд эхнэр нь боловч хамт амьдраагүй бараг 3 жил болж байна. Одоогоор салсан байдалтай байгаа. Анх 2017, 2018 оноос ХХК-ийн гэрээт борлуулагч, тээвэр хийж ажиллаж эхэлж байсан ба тухайн үед би ажилтай 4 хүүхэдтэй учир нөхрийнхөө ажилд тухай бүр оролцож чаддаггүй байсан. Ковид гарч бид нарын ажил бүгд зогссон. Тухайн үед хамт тээвэрт явдаг байсан үеэл ах Г.Болдбаатар, ачигч хийдэг байсан ах нар нь автомашины осолд орж нас барсан. Тэгээд нөхөр маань ганцаараа тээвэрт явдаг болж, удалгүй зогссон. 2020 оноос бидний харилцаа хөндийрч ойлголцохгүй болсон. 2021 онд Л.Гантулга, Д.Алтантуяа нар агуулахыг худалдаж авахаар болсон гэж хэлж байсан. Манай нөхрийн төрсөн дүү учраас 2019 оноос түрээс авалгүй хамтарч ажиллаж байсан. Авна гэсэн цаг хугацаандаа авалгүй 2 жил болсон. Энэ хооронд банкин дахь зээлийн хүү маш ихээр нэмэгдсэн. Л.Гантулга, Д.Алтантуяа нартай хамтарч ажиллахаар болж ашгийнх нь 30 хувийг авахаар тохиролцож ажлынхаа хажуугаар худалдагч хийж эхэлсэн. Манай нөхрийн тухайн үед хэлснээр бол 45,000,000 төгрөг өгсөн, төрийн банкинд талийгч ахын нэр дээр авсан зээлийг төлж ачааны машинаа суллаж авсан гэж надад хэлж байсан. Энэ үед дүүдээ та нар агуулахыг авах үедээ аваагүй, нэг ч түрээс төлөөгүй, татвар дээр 10 сая орчим төгрөгийн өртэй болгож, энэ хоорондох банкны хүү 70 сая орчим төгрөг болсон, 2 жилийн түрээс хамгийн багаар бодоход 24,000,000 төгрөг энэ алдагдлуудыг маань тооцож өгнө үү гээд зарахгүй гэж хэлсэн. Үүнээс шалтгаалан маргаан үүссэн. Тухайн үед хүнсний дэлгүүрт ямар ч тооллого хийхгүй алдагдалд орж, Д.Алтантуяа гарна гэсэн хүсэлтийн дагуу өөрт ногдох бараагаа тоолж аваад түлхүүрээ авч ганцаараа ажиллуулж эхэлсэн. 2023 оны 8 сараас бид тус тусдаа амьдрах болсон. Энэ бүх мөнгө миний дансаар ороогүй би аваагүй болно. Л.Батболд Төрийн банкин дахь зээлийг хаахаар 45,000,000 төгрөг, машин зарна гээд авсан 13,000,000 төгрөг, машины зээл 3,000,000 төгрөг эдгээрийг хэлсэн. Бусад авсан гээд байгаа өр төлбөрийг авсан үгүйг би огт мэдэхгүй байна. Одоогоор би салсан байгаа. Яг баттай тайлбарыг Л.Батболд өгөх болно гэжээ.

3. Хариуцагч Л.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 1-нд өөрийн компанийн 8 нэрийн дэлгүүрийг Л.Гантулга болон Д.Алтантуяа нарт түрээслэхээр болсон түрээслэж байх хугацаандаа худалдаж авахаар харилцан тохиролцож худалдаж авах хүртлээ манай компанийн нярав агуулахын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар тохиролцож бидний харилцаа эхэлсэн. Гэвч энэ хугацаанд ковид-19 вирус гарч миний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Энэ хугацаанд өөрийн нэр дээрх зээл, татвар, төлж чадахгүй хэмжээнд очиж яаралтай наад үл хөдлөхүүдээ авбал ав авахгүй бол хүнд зарж өр ширээ дуусгамаар байна гэж удаа дараа Л.Гантулга, Д.Алтантуяа нарт хэлж худалдаж худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийсэн хугацаанаас хойш бодогдсон зээл, зээлийн хүүг нэмж худалдаж авна гэсэн боловч худалдан авалт хийгдээгүй хугацаа явсаар зээл, зээлийн хүүний төлбөр, татварын өр бусад хүмүүсийн өр төлбөр улам нэмэгдэж манай компанийг дааж давашгүй өрөнд оруулсан байна. Энэ хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөр татварын өр, үл хөдлөхийн түрээс гээд ямар нэгэн төлбөр Л.Батболдод төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Хариуцагч Л.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 70 сая төгрөгөөс 58 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжилсэн бараа, ажилчдын хөлс, түлшний зардал, хувийн хэрэгцээний 18,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийг түрээсгүйгээр ашигладаг байсан. Үйл ажиллагаа явуулахдаа гарах зардлыг хариуцна гэж тохирсон байх. Тийм учраас түрээсгүй ажиллуулж байгаа. Бусад зардлаа өөрсдөө хариуцна гэж үзэж байгаа тул төлөхийг зөвшөөрөхгүй байна. 7,300,000 төгрөг хувь хүнээс авсан мөнгө гэсэн. Тэр талаарх гэрээ байхгүй байна. Гэрээгүй бол хувь хүн хоорондоо мөнгө зээлэхгүй. Бичгээр хийсэн гэрээ байхгүй байна. Хувь хүнээс авсан зээлийн хувьд гэрээгүй тул ажилчдын болон өөрийн авсан бараа, бэлэн мөнгө 29,888,140 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Тэр бол өөрсдийнх нь гаргасан зардал. Мөн банкны зээл 3,760,000 төлөхийг зөвшөөрөхгүй. Түрээсгүйгээр ажиллуулаад банкны зээл төлж байгаарай гэсэн тохироо хийсэн байсан. Үнэ хөлсний талаар яригдаагүй тул банкны зээл төлөөрэй гэсэн тохироо хийсэн байна лээ. Тийм учир төлөх төлбөрөө төлсөн гэж үзэж байна. Тухайн дэлгүүрийг өөрийн болгож аваагүй, төлбөрөө төлөөд гэрээ, гэрчилгээгээ солиулаагүй байж сайн дураараа засвар хийсэн. Эзнээс нь зөвшөөрөл аваагүй. Эрсдэлийг өөрсдөө хариуцна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хугацаа заагаагүй. Хэзээ төлж дуусаад, гэрээ хэзээ биелэгдэж дуусах талаар байхгүй байна. 21 сая төгрөгийг хэзээ өгөх талаар байхгүй байна. Хугацаа заасан боловч хугацааг бичээгүй. Тийм учраас 58 сая төгрөгийг өгнө гэв.

3.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/,

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4 дүгээр тал/,

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1613 дугаартай захирамж /хх-ийн 6-7 дугаар тал/,

Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 8, 10-******* дүгээр тал/,

Үл хөдлөх өмчлөх эрхийн 000621547 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 12 дугаар тал/,

Фейкбүүк чатны хуулбарууд /хх-ийн 13-21 дүгээр тал/,

ХААН банкны шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 22-40 дүгээр тал/,

Бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 41-49 дүгээр тал/,

Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 68-71, 80, 124 дүгээр тал/,

нэхэмжлэгч Д.Алтантуяагийн хүсэлтээр гэрч М.Баасандоржоос мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Гантулга, Д.Алтантуяа нар нь хариуцагч Л.Батболд, Ш.Жавзандулам нарт холбогдуулан 136,702,490 /нэг зуун гучин зургаан сая долоон зуун хоёр мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулна гэжээ.

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ: Хариуцагч Л.Батболдтой худалдах-худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн урьдчилгаа болон төлбөрөөс хасуулж тооцохоор 136,702,490 төгрөг шилжүүлсэн байсан. Гэтэл хариуцагч Л.Батболд нь бидэнд худалдахаар тохирсон үл хөрөнгийг буцааж авсан. Дараа нь өөр хүнд зарсан тул 136,702,490 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан гэж гэж тайлбарласан.

4.Хариуцагч Л.Батболд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа: Л.Гантулга, Д.Алтантуяа нар нь манай дэлгүүрийг түрээслэж байх хугацаандаа худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ хийсэн хугацаанаас хойш төлбөрөө бүрэн төлөөгүй. Л.Гантулга, Д.Алтантуяа нар хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа ямар нэгэн түрээс, татвар төлөөгүй. Би цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж их хэмжээний төлбөрийн асуудалтай болсон учраас үл хөдлөх хөрөнгөө тэдэнд зарахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Хариуцагч Ш.Жавзандулам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа: Л.Гантулга нь манай нөхрийн төрсөн дүү учраас 2019 оноос түрээс авалгүй хамтарч ажиллаж байсан. 2021 онд Л.Гантулга, Д.Алтантуяа нар хүнсний дэлгүүр /агуулах/-ийг худалдаж авахаар болсон гэж хэлж байсан. Би нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй тул эд нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний талаар тухайн үед нь мэдээгүй. Нэхэмжлэгч нар надтай энэ талаар ярилцаагүй. Энэ талаарх асуудлыг Л.Батболд мэдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас Л.Батболд , нөгөө талаас Д.Алтантуяа нар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, худалдагч тал нь аймгийн *******ын 6 дугаар баг, Залуус ******* дүгээр гудамж, *******06 тоот,*******9 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү- 0405003277 дугаартай, 000621547 тоот гэрчилгээ бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч тал нь тохирсон үнийг төлөхөөр харилцан тохирч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх 8/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

6.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч нар 106,374,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /хх 22-40, 89-92/

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан авагч тал төлбөрийг бүрэн төлж дуусгаагүйн улмаас худалдагч талд санхүүгийн хүндрэл үүссэн. Үүний улмаас худалдагч тал гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан талаар зохигч тайлбарласан.

Дээрх үндэслэлээр худалдагч тал гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч нараас шилжүүлсэн 106,374,000 төгрөгийг хариуцагч Л.Батболдоос гаргуулах үндэслэлтэй.

Харин бэлэн авсан мөнгө, ажилчдын болон өөрийн авсан бэлэн бараа, түгээлт борлуулалттай холбоотой ажилчдын хөлс 29,888,140 төгрөг, хариуцагч Ш.Жавзандуламын хамаатнууд болон танилууддаа өгсөн барааны төлбөр 440,350 төгрөг, нийт 30,328,490 төгрөг гаргуулах шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд хариуцагч Ш.Жавзандулам оролцоогүй. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч Ш.Жавзандуламд холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Л.Батболдоос 106,374,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Ш.Жавзандуламд холбогдох хэсэг болон нэхэмжлэлийн шаардлагаас 30,328,490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын 30,328,490 төгрөгт холбогдох хэсгийг нотлох зорилгоор бүртгэлийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн боловч дээрх баримт нь нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар дээрх баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. /хх 41-44/

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Батболдоос 106,374,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гантулга, Д.Алтантуяа нарт олгож, хариуцагч Ш.Жавзандуламд холбогдох хэсэг болон нэхэмжлэлийн шаардлагаас 30,328,490 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 931,8******* төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Батболдоос 689,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гантулга, Д.Алтантуяа нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ