Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2024/00330

 

 

 

 

 

2024 08 13

132/ШШ2024/00330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, *******, ******* ТӨҮГ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, *******,*******,******* тоотод байрлах, *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цэц мөнх ХХК-д ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1.987.502.990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 142/2020/00031/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******,,,

Хариуцагчийн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

Прокурор Ц.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Цэц мөнх ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 дугаартай гэрээг байгуулсан юм. Гэрээний 5.2.1 дэх заалтад Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх гэсэн үүргээ нийлүүлэгч тал болох Цэц мөнх ХХК зөрчсөн. Уг гэрээнд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан бөгөөд гэрээний 4.2, 4.3-т тус тус заасны дагуу Цэц мөнх ХХК-д гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэрээний дагуу тухайн ажлыг гүйцэтгэх явц болон гэрээний хугацаа дууссаны дараа Цэц мөнх ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар тус үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, Цэц мөнх ХХК-ийн нийлүүлсэн Ган бөмбөлөг цувих шугам суурилуулах ажил нь чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг дүгнэх шийдвэр гаргасан, мөн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээг дүгнэх ажлын хэсэг Цэц мөнх ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж 2/304-18 дугаартай гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ТБ-117-12/1052 тоот албан бичгээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдлийг Цэц мөнх ХХК-д хүргүүлсэн.

-ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ТБ-105/12/1284 дугаартай албан шаардлага, -ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТБ-39-12/1578 дугаартай албан бичгүүдээр Ган бөөрөнцгийн цехэд суурилагдсан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буулгаж, буцаан авч талбай чөлөөлөх шаардлагыг Цэц мөнх ХХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх албан бичгүүдэд хариу ирүүлээгүй, тоног төхөөрөмжөө буцаан аваагүй. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд аргагүйн эрхэнд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 148 дугаартай шийдвэр гаргаж Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан цувих шугамыг буулгах ажлын хэсэг байгуулж энэ ажлыг өөрсдийн 100 хувийн зардлаар буулгасан.

нь 2018 оны 07 сарын 06-ны өдөр Цэц мөнх ХХК-тай Ган бөөрөнцгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 дугаартай гэрээг байгуулж, тус компанийн суурилуулсан шугамаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. Энэ хугацаанд олон удаагийн эвдрэл гэмтлүүд гарч, шугам суурилагдсан хүчин чадалдаа хүрч ажиллаагүй. Иймд Цэц мөнх ХХК-ийн ган бөмбөлөг цувих шугам нь техникийн шаардлага хангахгүй, үйлдвэрлэл зогсох нөхцөл байдал үүссэн тул тус үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж үзэн 2/304-18 тоот гэрээг дүгнэх шийдвэр гаргасан, мөн энэхүү гэрээг дүгнэх ажлын хэсэг 2019 оны 05 арын 10-ны өдөр хуралдаж Цэц мөнх ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. нь Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан шугамын ган бөөрөнцгийн дутуу үйлдвэрлэлт болон бүрэн зогсож дараагийн шугам худалдан авах хүртэл /2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл/ үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдээс 40 мм, 80 мм, 100 мм-ын диаметртэй ган бөөрөнцгийг худалдан авсан. Хэрэв Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж үйлдвэрлэл явуулсан бол Баяжуулах үйлдвэр Ган бөөрөнцгийн цехээс 13901 тонн ган бөөрөнцөг авч хэрэглэхээр төлөвлөсөн боловч 6,289 тонн ган бөөрөнцөг авч 7861 тонн ган бөөрөнцгийг гаднаас худалдан авсан. Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж байсан бол 7861 тонн ган бөөрөнцгийг 22 200 298 000 төгрөгөөр үйлдвэрлэх байсныг 23 308 188 000 төгрөгөөр худалдан авч 1 108 318 000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийн алдагдал хүлээсэн.

Иймд Цэц мөнх ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээр -т учирсан хохирол болох 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөг, нийт 1,857,742,550 /нэг тэрбум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нь Цэц мөнх ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ганбөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Цэц Мөнх ХХК ганбөмбөлөг цувих иж бүрэн шугамыг суурилуулсан боловч чанарын шаардлага хангахгүй, хүчин чадалдаа хүрч ажиллаагүй тул учирсан хохирол 883.738.865 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Ган бөмбөлөг цувих шугамыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн эвдрэл гарч эхэлсэн. Гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авах бараа, угсарч сууриллуулах ажил хоёрын аль өндөр үнийн дүнтэйгээр нь буюу Худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн угсарч, сууриллуулаад, тохируулга сургалт хийгээд хүлээлгэж өгөх түлхүүр гардуулах гэрээ юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх заалтын нийлүүлэлтийн нөхцөлтэй талууд харилцан тохиролцсон.Хэрэгт авагдсан 6 дугаар агуулах дээр хүлээлцсэн гэх актыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан угсарч, суурилуулж, туршилт, тохируулга хийсний дараа эцсийн байдлаар хүлээж авах учиртай. 2019 оны 1 сараас эхлэн эвдрэл гэмтлүүд гарсан учраас 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр -ийн Техникийн зөвлөл хуралдсан. Уг хурлаар шугам нь чанарын шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй байна гэж дүгнэж, гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дагуу -аас 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр албан бичгээр гэрээг цуцалсан. Нэхэмжлэлийн 883.738.865 төгрөгийн шаардлагаасаа 129.760.440 төгрөгийн суурийн ажлыг манай үйлдвэр хийсэн учраас татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749.424.550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 2 шаардлагаар нэмэгдүүлж гаргасан.

1.-ийн Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 8 сарын 12-ны өдрийн 12/84 дугаартай шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 12/1578 дугаартай албан бичгүүдээр ган бөөрөнцгийн цехэд суурилагдсан иж бүрэн шугамыг буулгаж, буцаан авч хохирол төлүүлэх шаардлагыг Цэц Мөнх ХХК-д хүргүүлсэн. Гэвч тухайн компани тоног төхөөрөмжөө буцааж аваагүй. Ганбөмбөлгийн цех бол Эрдэнэт үйлдвэрийг ган бөмбөлгөөр хангаж байдаг үндсэн цех боловч үйл ажиллагаа нь зогссон байсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа зогсох ёсгүй. Цэц Мөнх ХХК-д тоног төхөөрөмжийг буцаан авахыг даалгуулах шаардлага гаргасан.

2.Цэц мөнх ХХК-ний гэрээний дагуу нийлүүлсэн шугамаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал ган бөмбөг үйлдвэрлэсэн. Энэ хугацаа бол туршилтын хугацаа байсан. Гэрээнд угсарч суурилуулж, сургалтаа зохион байгуулж, хэвийн ажиллагаанд оруулж, хүлээлгэж өгөх байсан. нь Техникийн зөвлөлтэй, зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хуралдсан. Энэ хурлаар Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан шугам чанарын шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй гэж үзсэн. алдагдалд орж эхэлсэн. Алдагдлын тооцоог хариуцсан бүтцийн нэгжүүдээс гаргаснаар 1.108.318.000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж, үйлдвэрлэл явуулсан бол баяжуулах үйлдвэр ган бөмбөлөгийн цехээс 13,901 тонн ган бөөрөнцөг авч хэрэглэхээр төлөвлөсөн боловч 6289 тонн ган бөмбөлөг авч, 7861 тонн ган бөмбөлгийг гаднаас худалдаж авсан. Гаднаас авсан ган бөмбөлгийг тус цех үйлдвэрлэсэн бол 22.200.298.000 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэх байсныг гаднаас 23.308.880.000 төгрөгөөр худалдан авч, зөрүү 1.108.318.000 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Цэц мөнх ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

1.-аас 2018 онд ган бөмбөлөгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх цахим тендер зарлаж, уг тендэрт 5 компани оролцсоноос -ын тендерийн үнэлгээний хороо Цэцмөнх ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл ирүүлсний дагуу талуудын хооронд маргаан бүхий 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т нийлүүлэгч нь ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан үнэ, тоо ширхгийн дагуу худалдаж, захиалагч тал худалдан авна гэж гол нөхцлийг талууд тохиролцсоны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гэрээний зүйлийн үнийг 1.070.606.500 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон. Хариуцагч Цэц мөнх ХХК-аас ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг нийлүүлэх явцад -ийн Ган бөмбөлгийн цехийн даргаар ахлуулсан баг Бүгд Найрамдах Хятад Ард улсын тухайн үйлдвэр дээр очиж, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ийн ган бөмбөлгийн цехэд тохирох боломжтой эсэх, техникийн нөхцөлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь танилцсан. Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг үйлдвэрлээд дууссаны дараа Цэц Мөнх ХХК Замын-Үүд рүү тээвэрлэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийг хийн оруулж ирсэн. Цувих шугамыг Замын-Үүдээс Эрдэнэт чиглэл рүү тээвэрлээд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6 дугаар төв агуулахад ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэж, хүлээлгэж өгсөн. Олон улсын худалдааны инкотермс 2010 гэсэн нөхцлийг талууд гэрээгээрээ тохиролцсон. Олон улсын барааны инкотермс 2010 гэсэн нөхцөл дотор барааг үйлдвэрлэж, тээвэрлэлтэд ачиж, агуулахад буулгаж хүлээлгэн өгснөөр эд хөрөнгийг хүлээж авсанд тооцно гэдэг олон улсын нөхцөл байдаг. Энэ нөхцлийн дагуу хариуцагч Гөн бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасны дагуу эд хөрөнгийг хүлээн авсан гэж хариуцагч үзэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т Бараа нь чанар болон зохих ёстой стандартын шаардлага хангахгүй, тоо хэмжээ дутсан, нэр төрөл өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдал илэрвэл нийлүүлэгчид 14 хоногийн дотор мэдэгдэж, шаардлага хүргүүлнэ гэж заасан. Энэ нь гэрээгээр -д олгосон эрх юм. Чанарын шаардлага хангахгүй, хүчин чадал хүрэхгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой гэж үзэж байгаа бол гэрээний дагуу мэдэгдэх эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ган бөмбөлгийн цувих шугамыг угсарч, тохируулга хийж, туршилтын хугацаанд үйлдвэрлэл явуулсан. 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн гэрээ цуцлах тухай албан бичигт Цэц Мөнх ХХК-ийн нийлүүлсэн ган бөмбөлгийн цувих шугамыг угсарч, үйлдвэрлэл явуулахад төлөвлөж байснаасаа 49%-ийн гүйцэтгэлтэй ажилласан гэж дурьдсан. Үнэхээр биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгө байсан бол хүлээж аваад, угсарч суурилуулаад, тохируулгыг нь хийгээд, ганбөмбөлөг үйлдвэрлээд ашиг олсон байгаа нь нотлогдож байхад шилжүүлсэн урьдчилгаа болон хохирол гаргуулах агуулгатай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

3.Талуудын хооронд байгулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн шаардаж байгаа хариуцагч Цэцмөнх ХХК үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу 749.000.000 төгрөг буцаан авах шаардах эрх хэрэгжинэ. Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслээд 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн мэдэгдлээр гэрээг цуцалсан.

Үүнээс үзэхэд гэрээг цуцлах хүртэл талуудын үүрэг нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас 749 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах гэдэг нь хууль зүйн өөр ойлголт, өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг.

2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт үйлдвэрлэсэн 2140 ган бөөрөнцөгөөр 6,5 тэрбум төгрөгийн ашиг олсон харагдаж байгаа мөртлөө эвдрэл гэмтэл гарсан, шугамыг буцаан ав гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2019 оны 1 дүгээр улирал хүртэл нийт 4479 тонн ган бөөрөнцгийг үйлдвэрлэхээр төлөвлөсөн хэдий ч 48%-тай ажиллаж 2339 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж чадаагүй гэж тайлбалаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үйлдвэрлэл явагдаж тодорхой хэмжээний ашиг олсон нь хэргийн баримтуудаар нотлогдож байна.

Нөгөө талаар гэмтэл үүсэн шалтгаан нь -т өөрт нь байгаа, 1990 оноос хойш ашигласан, халаалтын зуухаа солиогүй байсантай холбоотой гэж үзэж байна. Хуучин халаалтын зуух дээр шинэ цувих шугам угсрахад алдаа гарж эхэлсэн байна. Халаалтын зуухаа сольсон учраас одоо үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа гэж ойлгож байна. Цувих шугам доголдолтой байсан уу, халаалтын зуух нь асуудалтай байсан уу гэдгийг нэхэмжлэгч тал тодорхой тайлбарлах ёстой. Хүлээж авах туршилтын хугацаа буюу үйлдвэрлэл явуулахтай холбоотойгоор зориуд чанарын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлийг гаргаж ирж, энэ үндэслэлээ нотолж чадаагүй байна. Үүнээс үүдэн гэрээг цуцалсан байдаг. Гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, тайлбарласан бол гэрээ цуцлах, гэрээнээс татгалзахаас үүдэн хохирол болон гэм хорын асуудал болох байсан.

Гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзана гэдэг нь урьдчилсан нөхцөл байхыг шаарддаг. Хуулинд нөгөө талдаа мэдэгдсэн байхыг шаардаад байгаа юм. Урьдчилсан нөхцөл гэдэг Иргэний хуулийн 205 дугаар зүйл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар тодорхой хугацаа өгсөн үр дүн гарахгүй байна гэж үзэж, талууд гэрээг цуцлах гэрээнээс татгалзах боломжийг хуульчилсан. 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Техникийн зөвлөл хуралдаж, түүний тэмдэглэлийг үндэслээд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэрээ цуцлах тухай гэсэн албан бичиг гаргасан байдаг. Гэтэл гэрээ цуцална гэдгээ өмнө мэдэгдсэн байх урьдчилсан нөхцөл бодит байдал дээр хэрэгжээгүй.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа энэ үндэслэлээр дүгнэлт хийсэн байдаг. Урьдчилсан нөхцөл яаж хангагдсан юм, хэрхэн Цэц Мөнх ХХК-д мэдэгдсэн, нэхэмжлэгч тал нь яаж нотолж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж үзэж, давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсэн. Гэрээ цуцалсан гэж хэлээд байгаа боловч яаж урьдчилж мэдэгдсэн юм, урьдчилсан нөхцөлөө яаж хангасан юм бэ гэдгээ өнөөдөр нотолж өгөөгүй ба хэрэгт баримт нь байхгүй учраас 749 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Иргэний хуулийн 247.1 болон 248.2-т заасны дагуу эд хөрөнгийг хүлээгээд авсан ба тодорхой үйлдэл хийсэн. Гэрээний зүйлийг 6 дугаар төв агуулах дээр хүлээж авсан, тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулсан, гарсан ган бөөрөнцгөөрөө тодорхой баяжмал гаргаж авч, ашиг олсон нөхцөл байдал байгаа учраас эд хөрөнгийг хүлээгээд авсан гэж үзэж байгаа тул шугамыг буцаан авахыг даалгах шаардлага үндэслэлгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс болоод үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нэмэгдэл зардал, олгох ёстой байсан ашиг орлогыг хохиролд тооцно гэж заасан. Гэрээний үүргийн аль 1 тал нь зохих ёсоор биелүүлээгүй гэж 1.108.318.000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байгаа бол тус гэрээ нь хүчин төгөлдөр болно. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалтай нийцэхгүй буюу үндэслэлгүй байна. Хуулиар эд хөрөнгийг хүлээгээд авчихсан нөхцөл байдал хэргийн баримтад харагдаж байна. Хуульд нийцүүлэн гэрээ хийсэн. 6 дугаар төв агуулах дээр буугаад л акт үйлдэнгүүт эд хөрөнгийг хүлээгээд авсан гэж үзнэ. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ хүлээгээд авчихаар олон улсын инкотермс нөхцөл болон иргэний хуулиар эд хөрөнгийг хүлээж авснаас хойш бий болж байгаа аливаа эрсдэлийг өөрөө хариуцна. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээний үүргээ 2018 оны 12 дугаар сарын 18-ны зохих ёсоор бүрэн биелүүлсэн тул үлдэгдэл санхүүжилт 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан авахыг шаардаж байна. Манай компани нь дээрх ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг БНХАУ-аас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ худалдан авсан бөгөөд уг иж бүрэн шугамын үнийг бусдаас зээл авах замаар бүрэн төлж барагдуулсан тул бусдын өмнөөс манай компани хохирох ёсгүй юм. Гэрээний дагуу 2 удаагийн гүйлгээгээр гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749.424.550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг манай компани авсан бөгөөд үлдэгдэл 30 хувь болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл захиалагч биелүүлэхгүй гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар: "... 3 дахь төлбөр болох гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө... гэж тохиролцсон бөгөөд бараа буюу гэрээнд заасан цувих шугамыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн.

Мөн худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх, нийлүүлэгч талд төлбөрийг шилжүүлэх үүргийг захиалагч тал биелүүлээгүй.

Хэдийгээр гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байгаа боловч азрын зүгээс гэрээг цуцалсан гэж үзэж байгаа тул бид алданги шаардахгүй байгаа болно.

Нөгөө талаар танай байгууллагаас ирүүлсэн гэрээг цуцлах талаарх мэдэгдэлд ...Ган бөөрөнцгийн цех нь 2019 оны 1 дүгээр улиралд 4479 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн хэдий ч цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор 2140 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж 48 хувийн гүйцэтгэлтэй ажиллан 2339 тонн ган бөөрөнцөг дутуу үйлдвэрлэсэн... гэж тайлбарласнаар бидний нийлүүлсэн иж бүрэн шугамыг ашиглаж байгаа нь нотлогдсон, мөн өнөөдрийг хүртэл нийлүүлсэн иж бүрэн шугам танай талд байгаа учраас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг манай компани хуульд заасан журмын дагуу шаардах эрхтэй.

Иймд Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлснийг тогтоож хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазраас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан манай компанид олгож, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний 3.1 дэх заалтад нийлүүлэгч нь барааг энэхүү гэрээнд заасан DDР-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн агуулах нөхцөлөөр нийлүүлнэ. Захиалагч мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс шалгаж авах ба угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно гэж заасан. Энэ заалтын дагуу Цэц мөнх ХХК нь тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгыг хийж бүрэн ажиллагаанд оруулж хүлээлгэж өгөх ба цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг 6 дугаар агуулахад буулгаснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Цэц мөнх ХХК-ийн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй, маш олон удаа эвдэрч цехийн үйл ажиллагаа зогсож байсан тул -аас энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн аваагүй ба үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй, харин өмнө шилжүүлсэн бүх төлбөрийг Иргэний хуулийн 254.1-т зааснаар буцаан шаардах эрхтэй.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжийг Эрдэнэт үйлдвэрт суурилуулж ашиглалтад хүлээлгэн өгөх учиртай.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр цувих шугамыг угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч акт үйлдэнэ гэж заасан. Үүний дагуу туршилт тохируулгын ажлыг эхлүүлж шугамыг ажиллуулж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох юм. Мөн тухайн үед Цэц мөнх ХХК-ийн угсарсан цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотой талуудыг байлцуулан хийсэн олон удаагийн хурлын тэмдэглэл, хоорондоо харилцсан албан бичгүүд байдаг. Эдгээр тэмдэглэлээс үзэхэд Цэц мөнх ХХК нь цувих шугам, амраах зуухыг суурилуулснаас хойш техникийн бичиг баримтыг гаргаж өгдөггүй, цувих шугамыг суурилуулсан хойно ч гэсэн гэрээний 1.2, 3.1, 5.2.5 дахь заалт болох барааг нийлүүлэхдээ бүрдүүлэх баримт бичиг болох ачааны дагалдах бичиг, чанарын гэрчилгээг шаардаж байж хагас дутуу ирүүлсэн байдаг. Үүнээс харахад Цэц мөнх ХХК нь ган бөөрөнцөг цувих шугам нийлүүлэх санхүүгийн болон ажлын туршлагатай компани байсан эсэх нь эргэлзээтэй төдийгүй гэрээний үүргээ эхнээсээ зөрчсөн байдаг.

Иймд Цэц мөнх ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Прокурор Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ:

Прокурор нь төр болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлтээр болон өөрийнхөө санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. нь 100% төрийн өмчит үйлдвэрийн газар юм. нь 100% төрийн байгууллага гэдэг статуст хамаараад явж байгаа учраас гарсан хохирол, мөнгө нь төсвөөс гарч, төрд хохирол учирч байгаа гэж үзэж уг хүсэлтийг хүлээн авч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож байна.

нь эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тендер зарлаж, үүнд Цэц мөнх ХХК шалгарч, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Захиалагч, нийлүүлэгч байгууллага нь гэрээний бүх нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүний дагуу худалдах, худалдан авах гэрээний зүйлээ нийлүүлсэн. Захиалагч эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилготой худалдан авсан шугам нь хүчин чадалдаа хүрч ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дунджаар 40-50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж тул биет байдлын доголдолтой, мөн бараа нийлүүлсэн гэх үндэслэлтэй. Тендер шалгаруулалтын материалд Сучон гэдэг компаниар ирүүлсэн боловч Дангба гэдэг компаниас нийлүүлсэн. Хэд хэдэн удаагийн техникийн зөвлөлийн хуралдаануудад дагалдах бичиг баримт нь ирээгүй гэдэг асуудлууд гарсан. Дагалдах бичиг баримтыг шаардуулж байсан нь тэмдэглэлд тусгагсдан байдаг, эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн гэх үзнэ. Гэрээтэй холбоотой тээвэр ложистикийн албаны 6 дугаар агуулахад тухайн гэрээний зүйлээ хүлээлгэж өгснөөр гэрээ дуусгавар болно гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл гэрээний тусгай нөхцөлөөр хүлээн зөвшөөрөөд үүнийхээ дагуу угсралт суурилуулалт, тохируулга, сургалтыг зохион байгуулна гэдэг үүргээ биелүүлсэн байна. Угсралт суурилуулалт, тохируулга нь хийгдээд хэд хэдэн удаа хамтарч ажиллаж, Хятад улсаас мэргэжилтнүүд авч ирж, сургалтаа зохион байгуулж, болохоос нь болохгүйг нь хамтарч ажилласан байна. Хүчин чадалдаа хүрч ажиллахгүй байсан нь хамтарч ажиллах хугацаанд тодорхойлогдсон гэж үзэж байна.

Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахтай холбоотой асуудлын хувьд хэдийгээр гэрээ цуцлахтай холбоотой шаардах эрх ялгаагүй хүчин төгөлдөр үүснэ. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлүүдэд гэрээнээс татгалзах гэрээг цуцлах аль ч үед хэрэглэх боломжтой байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний тал үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол олгогдох шаардах эрхтэй тул -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Цэц мөнх ХХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Ган бөмбөлөгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх 2/304-18 дугаартай гэрээг цуцалсан гэх үндэслэлээр бөмбөлөгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1.987.502.990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Цэц мөнх ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2304-18 дугаартай гэрээнд заасан ган бөмбөлөгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугам нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.987.502.990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулах хэсгийг 129.760.440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөр багасгаж, 1.857.742.550 /нэг тэр бум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

Тиймээс нэхэмжлэгч -ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох Ган бөмбөлөгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх 2/304-18 дугаартай гэрээг цуцалсан гэх үндэслэлээр бөмбөлөгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1.857.742.550 /нэг тэр бум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Цэц мөнх ХХК-ийн 2304-18 дугаартай гэрээнд заасан ган бөмбөлөгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугам нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

1.1. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Цэц мөнх ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлөгийн цех-д ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах тухай 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. /1 хх 6-13, 45-49/

 

1.2.Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь хариуцагч Цэц мөнх ХХК-д гэрээнд тусгасны дагуу урьдчилгаа төлбөрт 749.424.550 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 10-нд, 2018 оны 12 дугаар сарын 03-нд гэсэн 2 удаагийн шилжүүлгээр, хариуцагч Цэц мөнх ХХК нь гэрээнд заасан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлжээ. /6 хх 19-24, 1хх 96/

Гэрээ байгуулсан хийгээд гэрээний үнэ, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацааг сунгасан эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид 749.424.550 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн талаархи үйл баримтуудтай талууд маргаагүй.

Харин талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, гэрээний зүйл болох ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам чанарын шаардлага хангасан эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй эсэх талаар маргав.

1.3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хэрэгт цугларсан Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амраалтын зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай акт, Эрдэнэт үйлдвэр ААТҮГ-ын техникийн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Т.Нармандах, С.Сумъяабазар, Ж.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Э.Тэмүүжин, Б.Чинбат нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар худалдагч тал болох Цэц мөнх ХХК нь худалдан авагчид ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, худалдан авагч тал болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь тухайн шугамыг хүлээн авч үйлдвэрлэл явуулж байсан болох нь тогтоогдож байна. /1 хх 96, 20,28-30, 2 хх-55-86, 178-184, 3 хх 21-24/

1.4.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

нь Цэц мөнх ХХК гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, барааг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, нийлүүлсэн шугам нь чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцалсан гэж,

хариуцагч Цэц мөнх ХХК нь 2018 оны 11 дүгээр 16-ны өдөр гэрээнд заасан цувих иж бүрэн шугамыг үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн. Барааг хүлээн авах үед биет байдлын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй гэж үзэн талууд акт үйлдэн барааг харилцан хүлээн авсан тул чанар стандартын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэх агуулгаар тус тус мэтгэлцэв.

 

1.5. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээний нэг талын хүсэл зоригоор нөгөө талд буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал зөвхөн гэрээнд зааснаар, эсхүл /гэрээнд заагаагүй бол/ хуульд заасан үндэслэлээр л гэрээнээс татгалзах эрхийг эдлэнэ. Тухайлбал: Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах харилцааг зохицуулсан мөн хуулийн 249, 254, 256 дугаар зүйлүүдэд гэрээний талуудын аль нэг нь гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний үүргийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн, эсхүл худалдсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус хуульчилжээ.

Мөн Иргэний хуулийн ерөнхий ангийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг, 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварын талаар, 221, 225 дугаар зүйлүүдэд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах үндэслэлүүдийг заасан.

Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй хэдий ч хариуцагч талаас гэрээний зүйлийг нийлүүлэх, суурилуулж, туршилт хийх гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хүлээн авч ган бөмбөлөг үйлдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүсэхгүй.

1.6.Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн эрх зүйн хэлцэл бөгөөд гэрээ байгуулагдсанаар эд зүйлийн харьяалал хараахан өөрчлөгдөхгүй, харин гэрээний талуудад үүрэг үүсгэж байдаг.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч талын /зохих журмын дагуу/ тавьсан шаардлагаар түүний эзэмшилд гэрээний зүйл болох цувих шугамыг шилжүүлэн өгөх үүрэг худалдагч талд үүснэ. Талууд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг хүлээн авах нөхцлийг Худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх хэсэгт Нийлүүлэгч нь барааг энэхүү гэрээнд заасан DDP-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Агуулах/Инкотермс 2010/ нөхцөлөөр нийлүүлнэ гэж тохирсноор худалдан авагч талын барааг хүлээн авах үндсэн шаардлага тодорхойлогдож байна.

Олон улсын гэрээний DDP -Нийлүүлэлтийн төлбөр төлөгдсөн/нэрлэсэн хүрэх газар/ гэх нөхцөл нь худалдагч нь барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдлийг хариуцах бөгөөд барааны гаалийн бүрдүүлэлт, татвар хураамжийг төлөх үүргийг хүлээдэг. Нийлүүлэх нэрлэсэн газар гэдэг нь худалдан авагчийн нутаг дэвсгэр бөгөөд -ын агуулах 6 дугаар төвд хүлээн авсан акт, гаалийн бүрдүүлэлт хийсэн, татвар хураамж төлсөн баримтуудаар /1 хх 92-98/ энэхүү үндсэн шаардлага хангагдаж Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

1.7. Мөн гэрээний 3.1 дэх заалт дахь ...Захиалагч мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс шалгаж авах ба угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийж хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно гэх нэмэлт нөхцөл нь гэрээний 1.2-т заасан Нийлүүлэгч нь энэхүү гэрээний 5-р зүйлийн нөхцөлийн дагуу Барааны угсралт ба тохируулгыг гүйцэтгэнэ гэх ажил гүйцэтгэх гэрээний зүйлтэй холбоотой тодорхойлогдож, гэрээний 5.2.7 дахь хэсэгт заасан нийлүүлэгчийн хүлээх үүргээр нарийвчлан тусгагджээ.

Талууд энэхүү нэмэлт нөхцлийн талаар маргаж байгаа ч гэрээний зорилго, гэрээ байгуулагдах болсон үндэслэл зэргийн онцлогтой холбоотойгоор Тендерийн баримт бичгийн Долдугаар бүлэгт Гэрээний тусгай нөхцөл 2. Шалгалт, туршилт. Барааг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс шалгаж авах ба угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийж хүлээлгэн өгнө гэх зохицуулалт тусгагдсан байна.

1.8.Мөн худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Барааны чанар нь захиалагчийн тавьж буй стандартын шаардлагад нийцсэн, тоног төхөөрөмжийн эдийн дугаарт тохирсон чанарын гэрчилгээгээр баталгаажсан байна гэж заасан бөгөөд Үнэлгээний хорооны Тендерийн баримт бичгийн зургаадугаар бүлгийн ГЕН-ийн 13-т Чанарын баталгаа, баталгаат засвар 13.1. Гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа нь шинэ, урьд өмнө ашиглагдаагүй, гэмтэл согоггүй бөгөөд хамгийн сүүлийн буюу өнөөгийн загварын, техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн орчин үеийн шинэлэг ололтуудыг агуулсан байна /1 хх 201х/ гэж захиалагчийн тавьж буй чанарын шаардлагыг тодорхойлжээ.

Гэтэл Цэц мөнх ХХК-аас ...гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийг хүлээн зөвшөөрч байна... гэж гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2018-А/34 дугаартай албан бичгийг Тендерийн үнэлгээний хороонд ирүүлж, улмаар худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. /1 хх 180х, 203х/, /Цэц мөнх ХХК-ийн тендерийн 7х/

Иймд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэх үндэслэл болсон Тендерийн баримт бичигт дурдагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд тусгагдаж, худалдагчаас хүлээн зөвшөөрсөн дээрх нөхцлүүдэд тулгуурлан дүгнэлт хийсэн болно.

1.9.Гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т бараа гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг ажлын гэрээ гэж тооцно, 5.1.11-т ажил гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж тооцно гэж нэр томьёоны тодорхойлолтыг хуульчилсан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна, 40.2-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэжээ.

1.10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ган бөмбөлөг цувих шугам иж бүрдэл, тоо хэмжээ, шаардагдах дагалдах хэрэгслийн хувьд доголдолгүйгээр захиалагчид шилжсэн хэдий ч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахад гарсан эвдрэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргээс шалтгаалан чанарын доголдол үүссэн гэж гэрээг цуцлах шийдвэрийг техникийн зөвлөлийн хурлаас гаргасныг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадалд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь тендерийн баримт бичигт тусгаж ирүүлсэн үйлдвэрийн нэр зөрүүтэй, өөр үйлдвэрээс нийлүүлснээс болсон гэх тайлбартай холбогдуулан хариуцагчаас Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг Тендерийн баримт бичигт дурдсан Су чуань компанийн охин компаниас нийлүүлсэн гэх хариу тайлбарыг гаргаж байгаа ч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй.

Хариуцагч тендерт ирүүлсэн саналд тусгаснаасаа өөр үйлдвэрийн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээр хэсэг дэх ...нийлүүлсэн тоног төхөөрөмж нь ажиллах ёстой өдрийн 60,3 хувьд нь тодорхой хэмжээгээр ажилласан боловч нэг ч өдөр захиалагчийн шаардсан хүчин чадлыг гаргаж чадаагүй байна, хоёрдугаар хэсэг дэх ... Су чуань үйлдвэрийн цувих шугам нийлүүлэхээр үйлдвэрлэгчийн итгэмжлэл ирүүлжээ. Харин -ийн ган бөөрөнцгийн цехийн гадна задлагдсан байгаа ган бөөрөнцөг цувих машин болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдэд Су чуань үйлдвэрийн гэсэн таних тэмдэг байхгүй, цувих машины хажууд Dong Bang гэсэн бичиг, бусад дагалдах шошгууд өөр өөр үйлдвэрийн тоног төхөөрөмж байгаа нь шинжээчийн авсан зураг Хавсралт 2 ил харагдаж байна. Мөн тендерийн бичиг баримтад /3-1 файлын 3.Нийлүүлэлтийн хамрах хүрээ, Техник тохиргоо, Техникийн үзүүлэлт, Үнэ хүснэгтийн 2.1.1. мөр/ цувих машины үндсэн хөдөлгүүр нь Лю ань цахилгаан хөдөлгүүр групп ХХК-ий JACK брэндийн 400 кв-ын 50 герцийн 380 вольтын хөдөлгүүр байна гэсэн байгаа боловч цехийн гадаа буй хөдөлгүүр нь Jaingsu Dazong electric motor LTD-ийн 500 кв-ын 50 герцийн 380 вольтын хөдөлгүүр нийлүүлж тендерийн бичиг баримтад дурдсанаасаа өөрөөр нийлүүлжээ/6 хх 89х/ гэх хэсгүүдээр тогтоогдож байна.

Мөн ган бөмбөлөгийн цехэд 2018 оны Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Цэц Мөнх ХХК-ийн ажлын талаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд хийгдсэн 6 удаагийн хурлын тэмдэглэлд ган бөмбөлөг цувих шугамыг угсрах, ажиллуулахад шаардагдах техник, технологийн баримт бичгийг захиалагчаас шаардан, гаргаж өгөх хугацаа тогтоож шийдвэрлэж байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгөхөө илэрхийлсэн үйл баримтууд авагджээ. /6хх 118-136/

1.11. Гэрээний талууд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагчаас нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг ажиллуулах туршилт тохируулга хийх ажлыг явуулсан байх ба Техникийн зөвлөл 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж гэрээг дүгнэх шийдвэр гаргасан.

Гэрээг дүгнэх ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж хариуцагч Цэц мөнх ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, гэрээ цуцлах мэдэгдэл, тооцоо нийлсэн актыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр үйлдэхийг холбогдох хэлтсүүдэд хариуцуулж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу -аас 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн ТБ-117-12/1052 дугаар албан бичгээр гэрээ цуцлах болсныг хариуцагчид мэдэгджээ.

Хариуцагч Цэц мөнх ХХК-ийн захирал Д.Отгонбаатар гэрээ дүгнэх хуралд оролцож үг хэлсэн нь хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/011 дугаар албан бичгээр ган бөмбөлөг цувих шугамыг шинээр суурилуулах цахилгаан зуухтай холбож ажиллуулах асуудлыг хүлээн авч шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн а/012 дугаар албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэлд хариу өгсөн баримтууд хэрэгт авагдсан нь хариуцагч Цэц мөнх ХХК-ийн иж бүрэн цувих шугамын туршилтаар ажиллуулах явцад чанарын доголдол гарч байсныг мэдээгүй, гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн аваагүй гэх тайлбар няцаагдаж байна.

1.12. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т Хэрэв нийлүүлэгдэж байгаа бараа нь чанар болон зохих стандартын шаардлага хангахгүй, тоо хэмжээ дутсан, нэр төрөл өөрчлөгдсөн зэрэг байдал илэрвэл Нийлүүлэгчид /факс, цахим шуудан г.м/ хуанлийн 14 хоногийн дотор мэдэгдлээр шаардлага хүргүүлнэ гэжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж хуульчилсан.

Маргааны үйл баримтаас харахад талууд гэрээний зүйлийн тоо хэмжээний талаар маргаагүй, чанар болон стандартын шаардлага хангахгүй, нэр төрөл өөрчлөгдсөн гэдэг дээр маргаж байгаа бөгөөд Үйлдвэрлэгчийн нэр өөр байсан гэдэг дээр нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлж, энэ эрхээ алдсан байна.

1.13. Харин чанарын буюу хүчин чадалдаа хүрч ажиллахгүй байна гэх үндэслэлээр гэрээний 11.7-д заасан гомдлын шаардлага гаргах эрхтэй. Учир нь Үйлдвэрлэгчийн нэр өөрчлөгдсөн мэдээллийг -ын ажлын хэсэг БНХАУ-д албан томилолтоор очиж ажиллах үедээ мэдсэн, иж бүрэн цувих шугамыг 6 дугаар агуулах дээр хүлээн авсан, агуулахаас цех рүү татаж суурилуулсан үйл явцын дунд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг мэдэх боломжтой байсан ч энэ талаар гэрээнд заасан хугацааны дотор нийлүүлэгчид шаардлага гаргаагүй байна.

Харин гэрээний 8.3 дахь заалтын чанар болон зохих стандартын шаардлага хангахгүй гэсэн үзүүлэлтийг үнэлэх шалгуурыг Тендерийн үнэлгээний хорооны бичиг баримтын хоёрдугаар хэсэг дэх Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын техникийн тодорхойлолт /1 хх 198х/-оор тодорхойлжээ.

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан дүгнэлтийн 3 дахь хэсэгт Үнэлгээний хорооны баримт бичгийн Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлттэй ижил байгаа хэдий ч эвдрэл гэмтлээс болоод бүрэн хүчин чадлаар ажиллаагүй байна... /6 хх 90х/ гэж дурдсан нь хариуцагчийн нийлүүлсэн иж бүрэн цувих шугамын хүчин чадал чанарын үзүүлэлт нь Захиалагчийн үнэлгээний хорооны Тендерийн бичиг баримтын Техникийн тодорхойлолтод тусгагдсан үзүүлэлтэд тохирч байгааг нотолж байна.

1.14. Талуудын харилцан тохиролцож байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6, 11.7 дахь хэсэгт Бараа нь стандартын шаардлагад нийцсэн хэдий ч ашиглалтын явцад гологдол илэрч чанарын шаардлага хангахгүй нь тогтоогдвол гэрээг цуцалж, ...учирсан хохирлыг барагдуулна, 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Нийлүүлэгч тал гэрээгээр нийлүүлсэн барааг угсарч ашиглалтад хүлээлгэж өгсөнөөс хойш тооцон 12 сарын баталгаа гаргана гэж заасны дагуу худалдан авагч -т баталгаат хугацааны дотор чанарын доголдолтой холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхийг олгосон нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт нийцжээ.

1.15. Нэхэмжлэгчээс Цэц мөнх ХХК-ийн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын доголдолтой ажилласан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Баяжуулах үйлдвэрийг хэвийн тасалдалгүй ажиллах нөөцөөр хангахын тулд дотоод, гадаадын аж ахуйн нэгжээс 40 мм, 80 мм, 100 мм-тэй ган бөөрөнцөг худалдан авсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов./3 хх 112-250, 4хх 1-67х/

Ган бөөрөнцгийн цех /Цэц мөнх ХХК-ийн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам/ дээрх хугацаанд хэвийн ажилласан бол Баяжуулах үйлдвэрт шаардагдах 13901 тн ган бөөрөнцгийг нийлүүлэх байсан хэдий ч доголдлын улмаас 6289 тн ган бөөрөнцгийг нийлүүлж, зөрүү болох 7861 тн ган бөөрөнцгийг нэхэмжлэгч 23,308,188,000 төгрөгөөр гаднаас худалдан авч Баяжуулах үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар холбогдох нотлох баримтаар нотлогдож байна. /3хх 111/

Ган бөөрөнцгийн цех 7861 тн ган бөөрөнцгийг 22,199,870,000 төгрөгөөр Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх байсан боловч ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын доголдлын улмаас тухайн өртгөөс 1,108,318,000 төгрөгийн илүү зардал гаргаж, энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

1.16. Хариуцагч Иргэний хуулийн 247 дугаар зүйлд заасны дагуу гэрээний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж маргаж байгаа ч зохигчид ган бөмбөлөг иж бүрэн цувих шугамын туршилт, тохируулгын ажил гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хэдий ч түүнийг үйлдвэрлэлд хэвийн, тасралтгүй ажиллуулах замаар ашиглах нэгэн санаа зорилготой байсан болох нь шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...манай технологий ажилтнууд хятад мэргэжилтнүүдтэй 108 хоног 24 цагаар тасралтгүй ажилласан. Эрдэнэт үйлдвэрт хоногт шаардагдах ган бөмбөлөгийн хэрэглээг хангаж чадахгүйд хүрэх учраас бид хоёр талаасаа хичээж ажилласан... гэх тайлбар, 4 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар хуудаст авагдсан бичгийн нотлох баримтаар гадаадын мэргэжилтнийг ажиллуулж байсан үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал: Цэц мөнх ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад нийлүүлсэн бүтээгдэхүүнд нь чанарын доголдол гарсны улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсныг үгүйсгэсэнгүй. /1 хх 55-60х/

1.17. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч эвдрэлийн гол шалтгаан ган бөмбөлгийн цехийн халаах зуух технологийн горимд хүрч халахгүй, цувих шугам руу бэлдэцийг нэгээр жигд оруулахгүй байсан. Бэлдэц чанарын шаардлага хангахгүй байсан. Эвдрэлийн бусад шалтгааныг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018-А/131 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэх агуулгаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхбаяр ...халаалтын зуух хэвийн ажиллагаатай байсан, хариуцагчийн шаардлагын дагуу Дархан төмөрлөгийн үйлдвэрээс авах бэлдэцээ тэгшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Тэгсэн ч эвдрэл зогсоогүй, үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсөөгүй гэж мэтгэлцэв. /6хх 116-121/

Харин ган бөмбөлөг иж бүрэн цувих шугам 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллах хугацаанд эхний эвдрэл 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн актаар нотлогдож, нийтдээ 7 удаагийн засвар үйлчилгээ хийсэн, гэрээ дүгнэх хурал дээр хариуцагч Цэц мөнх ХХК-ийн захирлаас ган бөмбөлөг цувих шугамын эвдрэлд үйлдвэрийн халаах зуухнаас шалтгаалж байгааг илэрхийлж байснаа холбогдох баримтаар нотлоогүй, зөвхөн гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг гаргуулах талаар санал гаргаж байсан нь хариуцагчийн төлөөлөгчийн гарын үсэг зурсан Гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ган бөөрөнцөг цувих шугам худалдах, худалдан авах гэрээг Beijing jirem internatio trade Co.LTD-тэй байгуулсан нь зориудаар манай компанийг алдагдалд оруулж гэрээний тэгш байдлын зарчмыг зөрчиж байна гэх агуулгаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам солих ажил нь тус цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой хөрөнгө оруулалт..., зуух нүүрс хийжүүлэх технологиор ажилладаг хүний эрүүл мэндэд хортой, тэсэрч дэлбэрэх аюултай үйлдвэр улсын чанартай замаас 50-аас багагүй км зайтай байх ёстой гэсэн аюулгүй ажиллагааны шаардлагуудад нийцүүлэх зорилгоор нүүрснээс хий гаргадаг технологи ашиглахаа больж, цахилгаан төхөөрөмж рүү шилжсэн. Ингэхдээ -ын дулааны цахилгаан станцид өргөтгөл хийсэн гэх тайлбаруудыг гаргав.

Хариуцагчаас нийлүүлсэн ган бөөрөнцөг цувих иж бүрэн шугам нь Баяжуулах үйлдвэрийн хэвийн ажиллахад шаардагдах бүтээгдэхүүнээр хангах үүргийг бүрэн гүйцэтгэж чадахгүй байсны улмаас нэхэмжлэгчээс нэмэлт зардал гарсан нь тогтоогдсон талаар өмнө хэсэгт тусгасан.

 

Иймд Цэц мөнх ХХК-д холбогдох 1.857.742.550 /нэг тэр бум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах болон ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах тухай -ын нэхэмжлэлээс урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирол болох 1,108,318,000 /нэгтэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

2.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Маргаан бүхий ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг хариуцагч нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн нь ... Цэц мөнх ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж байсан бол 7861 тонн ган бөөрөнцгийг 22.200.298.000 төгрөгөөр үйлдвэрлэх байсныг 23.308.188.000 төгрөгөөр худалдан авч 1.108.318.000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийн алдагдал хүлээсэн гэх нэхэмжлэгч талын мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амраалтын зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай акт/1хх 96х/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

2.2.Талуудын хооронд иргэний эрх зүйн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Худалдах, худалдан авах 2/304-18 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4....гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө... гэж, 4.5.-т Эцсийн төлбөрийг баталгаат засварын хугацаа дуусахад төлөх ба... гэж гэрээгээр тус тус тохирсон байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 214,121,300 төгрөгийг шаардах эрхтэй, харин 10 хувийг баталгаат хугацаа дуусахад төлнө гэж тохирсон тул гэрээгээр тохирсон нөхцөл байдал бий болоогүй, баталгаат хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалсан тул шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэв.

Учир нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 дугаартай гэрээгээр талуудад хоёр бүлэг үүрэг үүсэж байгаа бөгөөд нэгдүгээрт ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх, үнийг төлөх, хоёрдугаарт уг шугамыг угсарч, суурилуулах, сургалт, тохируулга хийх ажлыг хамтарч хийх үүргийг гэрээгээр талууд хүлээсэн. Хариуцагч гэрээнд заасан Ган бөмбөлөг цувих шугам нийлүүлэх үүргээ хэрэгжүүлсэн боловч төлбөрийг гэрээнд заасан нөхцлийн дагуу хариуцагчид төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

 

Иймд Цэц мөнх ХХК-ийн нэхэмжлэлтэй -т холбогдох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын судлуулсан нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах талаар зохигчдоос санал гараагүй байх тул уг дүгнэлтийн 1, 2 дугаар хэсгийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс гаргасан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгч ач холбогдолгүй тул үнэлээгүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганд Прокурор оролцож санал, дүгнэлт гаргасан нь Прокурорын тухай хуульд заасан ерөнхий чиг үүргийн хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар оролцсон болно. Прокурорын гаргасан санал дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 4,553,875 төгрөг, иж бүрэн шугам өөрийн зардлаар буулган авахыг даалгах нэмэгдүүлсэн шаардлагад 70,200 төгрөг, хохирол гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагад 5,699,540 төгрөг, бүгд 10,323,615 төгрөгийг, хариуцагч Цэц мөнх ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 1,763,860 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 10,323,615 төгрөгийг Төрийн санд бүхэлд нь хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 1,108,318,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 5699540 төгрөгийг Цэц мөнх ХХК-аас гаргуулж, -т, харин хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,763,860 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 214,121,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 1,228,556 төгрөгийг нэхэмжлэгч -аас гаргуулж Цэц мөнх ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 248 дугаар зүйлийнг 248.1, 248.2-д заасныг баримтлан -ын гаргасан 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага, Цэц мөнх ХХК-ийн гаргасан Гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдлээс 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Цэц мөнх ХХК-д гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 214,121,300 /хоёр зуун арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг -аас гаргуулж Цэц мөнх ХХК-д, Цэц мөнх ХХК-аас 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж -т тус тус олгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.323.615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч Цэц мөнх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч -аас 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж, хариуцагч Цэц мөнх ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА