| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00417/И |
| Дугаар | 132/ШШ2024/00368 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2024/00368
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 13*******/*******0*******4/00417/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 198******* оны 6 дугаар сарын *******6-ны өдөр барилгын хүрмэн блокийн цехэд нормчноор ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 15-нд цэргийн албанд татагдсан. 1986 оны 06 дугаар сарын *******6-нд цэргийн алба хааж ирээд 1986 оны 07 дугаар сарын 01-нд барилга угсралтын конторын нэгдсэн хоёрдугаар бригадад мужаанаар ажилд ороод 1989 оны 1******* дугаар сарыг дуустал нийт 4 жил 6 сар ажилласан. Барилга угсралтын конторт ажилд анх орсон, гарсан тушаал байхгүй байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
*******. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн *******-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэврийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
- Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
- Булган аймгийн барилга угсралтын конторын даргын тушаалын хуулбар /хэргийн 6,7,8-р хуудас/
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Г.Жаргалсайхан, О.Эрдэнэсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
*******. Нэхэмжлэгч нь Булган аймгийн барилга угсралтын конторт 198******* оны 6 дугаар сарын *******6-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчин, 1986 о ны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн архивын тасгийн *******0*******4 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр ирүүлсэн цалингийн цэсний лавлагаа, Барилга угсралтын конторын даргын 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай тушаал хуулбар, 1988 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийн 180 дугаартай тушаалын хуулбар, гэрч Г.Жаргалсайхан, Д.Эрдэнэтогтох нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3.*******. Нэхэмжлэгч 1983 оны 06 дугаар сарын *******6-наас 1986 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр хүртэл цэргийн алба хаажээ.
3.3. Барилга угсралтын конторын даргын 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай тушаалын *******-т Урьд тус байгууллагад ажиллаж байгаад ардын цэргийн албанд татагдаж энэ жил ардын цэргийн алба хаагаад ирсэн Даваасүрэн овогтой Ганбат,...нэгдсэн хоёрдугаар бригадад нормчноор... ажиллуулж... гэсэн заалт байгаа нь цэргийн албанд татагдахаас өмнө барилга угсралтын конторт ажиллаж байсныг нотолжээ.
4. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Барилга угсралтын конторт 198******* оны 6 дугаар сарын *******6-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчин, 1986 о ны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д зааснаар Барт овогт Даваасүрэнгийн Ганбат /РД: ГИ64111913/-г Булган аймгийн Барилга угсралтын конторт 198******* оны 6 дугаар сарын *******6-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нормчин, 1986 о ны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА