Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00387

 

 

 

 

 

 

2024 10 01

132/ШШ2024/00387

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, С*******, *******, ******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00334/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1982-1985 оны 8 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гурванбулаг сумд барилгын байнгын бригадад нормчноор 2 жил, 3 сар тасралтгүй ажилласан. 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө компанид 5 жил 7 сар тасралгүй ажилласан. 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумд Баянбэрх ХК-д үтрэмийн сахиулаар 2 сар ажилласан. Иймд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-*******ын 095046 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай цалингийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

 

-Булган аймгийн Гурванбулаг сумын Баян бэрх хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай дугаарай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,

- Булган аймгийн Барилгын өргөө компанийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/,

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Л.Батмөнх, Г.Шүрэнцэцэг нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч *******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3. Хүсэлт гаргагч нь ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гурванбулаг сумд барилгын байнгын бригадад нормчноор, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө ХК-д туслах ажилтнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Баянбэрх ХК-д үтрэмийн сахиулаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гурванбулаг сумын барилгын байнгын бригадад нормчноор, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө ХК-д туслах ажилтнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Баянбэрх ХК-д үтрэмийн сахиулаар ажиллаж байсан болох нь:

- *******ын 095046 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай цалингийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Гурванбулаг сумын Баян бэрх хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай дугаарай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,

-Булган аймгийн Барилгын өргөө компанийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-гэрч Л.Батмөнх: ******* нь 1988-1994 оны хооронд Булган аймгийн Барилга угсралтын конторт туслах ажилтнаар ажилласан. 1991 оноос Булган аймгийн Барилга угсралтын когтор Өргөө ХК-д болж нэрээ өөрчилсөн гэх мэдүүлэг,

-гэрч Г.Шүрэнцэцэг: ******* нь 1988-1994 оны хооронд Булган аймгийн Барилга угсралтын конторт туслах ажилтнаар ажилласан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******-г Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гурванбулаг сумын барилгын байнгын бригадад нормчноор, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Булган аймгийн Өргөө ХК-д туслах ажилтнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Баянбэрх ХК-д үтрэмийн сахиул тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ