Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/03917

 

 

 

 

 

 

 

 

2024 10 18181/Ш Ш2024/03917

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ё /РД:б/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ё нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар №ЗГ/RCC181102014-1 тоот Кредит карт эзэмших гэрээ, Дугаар №ЗБ-RCC181102014-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 5,000,000.00 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд 2%, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд 3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Хатансэлэнгэ овогтой Хатанзул нь бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн, 14-р хороо, Хайлаастын 10-р гудамж, 138 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Хатансэлэнгэ овогтой Хатанзул /РД: б/-г эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү, гэжээ.

3. Нэхэмжлэгч ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл,Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, Кредит карт эзэмших хүсэлт кредит карт эзэмших гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 14-р хорооны засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэх зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч ё нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж тодорхойлжээ.

 

Х.Хатанзул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь ё-тай 2018 оны 11 сарын 05-ны өдөр байгуулсан №ЗГ/RCC181102014 тоот Кредит карт эзэмших гэрээ, №ЗБ-RCC181102014 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ болон бусад баримтуудаар тогтоогджээ.

 

6. Түүнчлэн нэхэмжлэгч ё нь Х.Хатанзулд холбогдуулан гэрээний үүргийг шаардсан, гэрээ байгуулах үеийн Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайлаастийн 10-р гудамж, 138 тоот гэсэн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус дүүргийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул эрэн сурвалжлах шаардлагатай болсон гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ё-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ё /РД:б/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ё /РД:б/-г , /Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хайластийн 10-р гудамж, 138 тоот/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс /ХБ74032615/, Ж.Ариунтуяа/ХБ71061401/ /утасны дугаар:88005378, 99094600/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ё-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД