| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2139000770078 |
| Дугаар | 2022/ДШМ/74 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/74
2022 оны 11 сарын 18-ны өдөр 2022/ДШМ/74 Хэрлэн сум
Н.Л-, Д.Б-, Ю.С-,
П.Х- нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Н.Л-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Хохирогч Л.М-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Н.Л-ын гаргасан давж заалдах гомдлоор Н.Л-, Д.Б-, Ю.С-, П.Х- нарт холбогдох холбогдох эрүүгийн 2139000770078 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Л-, Д.Б-, Ю.С-, П.Х- нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 30-наас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Б.Б-ийн эзэмшлийн адуун сүргээс хүрээтэй, зуузай тамгатай, халтар зүсмийн морь, цагаан зүсмийн морь нийт 2 буюу олон тооны малыг машин механизм буюу “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Б.Б-д 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Л-, Д.Б- нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х.У-ын эзэмшлийн адуун сүргээс "хонгор халзан" зүсмийн морийг машин механизм буюу “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.У-т 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрийн хооронд Х.Л-гийн хонь хариулуулахаар итгэмжлэн хариуцуулсан хөндөлтэй чандмань тамгатай, зөв талын ташаан дээрээ сартай "X" үсгэн хайчин тамгатай хонгор халзан зүсмийн 1 тооны адууг завшиж, Х.Л-д 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим О.П-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 3600 төгрөгийн үнэ бүхий цоожийг эвдлэн ганцаараа нэвтэрч, гэрээс 290.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн "Hisense" маркийн зурагт, 36.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн цэцгэн хээтэй орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, О.П-т нийт 329.600 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 хос годон гутал хулгайлж, Г.С-д 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Ө-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 5 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 ширхэг орчин цагийн дунд гарын мөнгөн аяга хулгайлж, Б.Ө-д 162.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө оршин суух Л.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар ганцаараа нэвтэрч 2 шуудай 15 кг үхрийн борцыг хулгайлж, Л.М-д 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Г.А-ийн гэрийн гадна уяатай байсан "А" үсгэн хайчин бундан тамгатай цагаан бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж, Г.А-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Х- нь Хэнтий аймгийн хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж битүүмжилсэн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээж, прокурорын тогтоолд гарын үсэг зурсан атлаа тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Б.С-р дамжуулан Улаанбаатар хотод автомашины ченж А.Б-т 13.50.000 төгрөгөөр худалдан борлуулж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Н.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
- шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг зааснаар,
- шүүгдэгч Ю.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар,
- шүүгдэгч П.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,
- шүүгдэгч Н.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ю.С, П.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан”, мөн шүүгдэгч П.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- шүүгдэгч Н.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Ю.С-, П.Х- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Л-ын нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-т оногдуулсан 5 жил 6 сар, шүүгдэгч Н.Д.Б-д оногдуулсан 2 жил 6 сар, шүүгдэгч Ю.С-, П.Х- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-, Ю.С-, П.Х- нарт тус бүр оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд шүүгдэгч Ю.С-, П.Х- нарыг өөрийн оршин суух газар болох ............-с гарч явахыг хориглох, шүүгдэгч Д.Б-ыг өөрийн оршин суух газар болох ...........с гарч явахыг хориглох үүргийг шүүгдэгч нарт тус тус хүлээлгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-д Өршөөл үзүүлэх тухай хуулиар сольж оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ю.С-, П.Х- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүргийг, шүүгдэгч Ю.С-, П.Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Ю.С-, П.Х- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-аас 462.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, 950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Л-д, 475.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.У-т, 900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-д, 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.М-д олгох, шүүгдэгч Д.Б-аас 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.А-т тус тус олгож, шүүгдэгч Ю.С-, П.Х- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваан шүүгдэгч Н.Л-, Д.Б-, Ю.С-, П.Х- нараас тус бүр 3.825.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Л-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.900.000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Н.Л-, Д.Б- нараас тус бүр 2.450.000 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах дараах үндэслэлүүд байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б- нь Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тусгай ажил хийх ялаар шийтгүүлсэн ба уг ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/20651 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Тогтоолын тодорхойлох нь хэсэгт: “... Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Х-ийн тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж битүүмжилсэн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээж, прокурорын тогтоолд гарын үсэг зурсан атлаа тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Б.С-р дамжуулан Улаанбаатар хотод автомашины ченж А.Б-т 13.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, үрэгдүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх" гэмт хэрэг нь “...хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас... " гэж тодорхойлсон, өөрөөр хэлбэл яллагдагч П.Х- нь тухайн битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан хаагч биш байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ" гэж заасны дагуу яллагдагч П.Х-д өөрт нь хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байна.
Иймд Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв...” гэжээ.
Яллагдагч П.Х-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор хяналтын прокурор Ж.Батбаатар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилж, П.Х-д тогтоолыг танилцуулан уг тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэж, бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийг сануулж тогтоолд гарын үсэг зуруулсан байна.
Яллагдагч П.Х- 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд гарын үсэг зурж танилцсанаар тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээж, бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөх эрхгүй болох юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хуульд заасан хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулна" гэжээ.
Яллагдагч П.Х-ийн хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээж, эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглохыг мэдэж прокурорын тогтоолд гарын үсэг зурсан атлаа уг тээврийн хэрэгслээ бусдад худалдан борлуулж, үрэгдүүлсэн, эзэмшигчийн нэрийг шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх" гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх" гэмт хэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол хучин төгөлдөр болсны дараа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх биелүүлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дур үзүүлсэн гэрээ байгуулсан үйлдэл, эс үйлдэхгүйг гэм буруутайд тооцохоор хуульчилсан байна.
Яллагдагч Хүрэл-Эрдэнийн битүүмжилсэн тээврийн хэрэгсэл болox тээврийн хэрэгслийг автомашины ченж А.Б-т зарж борлуулан, эзэмшигчийн нэрийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.
Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн ял оногдуулах, шүүгдэгч П.Х-ийн битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн зарсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Хохирогч Г.С-ын гэрээс 1 тооны годон алдсан талаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч Г.С- “..гэрт хулгай орсон. Намхан эрэгтэй хүн тооно дээр сууж гутал авч байхыг хөрш харсан...” талаар, хохирогч О “...хүрэн савхин куртиктэй, хар өнгийн хромон гуталтай намхан бор эрэгтэй хүн байсан...” талаар, насанд хүрээгүй гэрч Ж “..2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ гарахад хүрэн өнгийн савхин куртиктэй хромон гуталтай, намхан нуруутай, бор царайтай эрэгтэй хүн байсан...” талаар, гэрч Х “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сангийн аж ахуйн Н.Л- гэх залуу согтуу халамцуу орж ирээд цаа бугийн годон гутал 500.000 зарна, ганц юм уух гэсэн юм гэж байсан...” талаар тус тус мэдүүлсэн.
Мөн Б.Ө-гийн гэрт хулгай орж дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан гэх хэрэгт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Ө-, гэрч Г.С-, Ц нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан.
Л.М-гийн гэрээс 15 кг борц алдагдсан үйл баримт хохирогч Л.М-, гэрч Баярмаагийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан. Эдгээр гэрчүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Л- гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Н.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгөх, бусад хүмүүсийг хэрэгтээ хамтран оролцуулан, төөрөгдөлд оруулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Л-т холбогдох 3 үйлдлийг хэвээр үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан үрэгдүүлсэн гэмт хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зайлсхийх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийг мөн хуулийн 21.10 дугаар зүйл болгон өөрчилж, мөн шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Н.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Борц хулгайд алдагдсан гэх хэрэгт Б гэдэг хүн намайг энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл Баярмаа нь би ийм мэдүүлэг цагдаагийн газарт огт өгөөгүй гэж тайлбарладаг. Би борцны хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө мөрдөгч З намайг ямаа самнуулахаар айл руу явуулсан. Ямаа самнуулсан Гэндэнээс мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Энэ хэрэгт анх П.Х- шалгагдаж байсан. Гэтэл намайг 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн 5 дугаар баг, Л.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар ганцаараа нэвтэрч 2 шуудай 15 кг үхрийн борцыг хулгайлж Л.М-д 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Ө-гын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 ширхэг орчин цагийн дунд гарын мөнгөн аяга хулгайлж Б.Ө-д 162.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг намайг үйлдсэн гэж нотолж байгаа нэг ч гэр байхгүй.
- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 хос годон гутал хулгайлж Г.С-д 900.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэмт хэргийг намайг үйлдсэн болохыг Хувьзаяа гэх хүн гэрчилдэг. Миний хувьд гэрч Х-н хэлж мэдүүлээд байгаа шиг годон гутал зарна гээд явж байсан асуудал огт байхгүй. Би Хувьзаяатай нүүрэлдүүлэн байцаалт өгмөөр байна.
Г-ийн машины багажинд мал ажилласан хутга, сүх байхад эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Мөрдөгч ирээд Г ах та байсан юм уу гээд шалгаагүй. Дээрх хэргүүдэд надад үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна. Би эдгээр гэмт хэргийг үйлдээгүй.
Шүүгдэгч Х-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж надад 3.825.000 төгрөгийн төлбөр оногдуулсан асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгч П.Х тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын явцад битүүмжлэгдсэн байхад нь дур мэдэн зарж борлуулсан, мөн гэмт хэрэг үйлдэхдээ дээрх машинаа өөрөө ашигласан байхад төлбөрийг нь хүн тус бүрт хуваан төлөхөөр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.900.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж надад 2.450.000 төгрөгийн төлбөр оногдуулсныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Л-ын өмгөөлөгчөөр оролцож байна.
Шүүгдэгч Н.Л- нь 7 гэмт хэрэгт шалгагдсан, үүнээс 3 үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.
Хохирогч С “..хүний годон гутал байсан” талаар мэдүүлсэн /2 хавтаст хэргийн 221-222 хуудас/ байхад С хохирогчоор тогтоосон, хэний гутал болох талаар мэдүүлэг авагдаагүй, жинхэнэ хохирогчийг тогтоогоогүй. Гэрч Г.С-ын мэдүүлэгт хөрш айлын өвөөгөөс асуухад гэж мэдүүлсэн байхад хөрш айлын өвөөг гэрчээр асуугаагүй. Насанд хүрээгүй гэрч Ж мэдүүлэгт “...өвөө гаднаас орж ирэхдээ хүрэн савхин куртиктэй хүн гутал авч явж байна гэж хэлсэн. Тэрийг нь би гарч харсан гэж мэдүүлсэн байхад хулгай хийж байгаа хүнийг харсан Ю гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй. Мөн миний үйлчлүүлэгчийг хулгай хийсэн гэж үзэж байгаа бол гэрч нараар таньж олуулах ажиллагаа хийх байсан.
Б.Ө-г хохироосон хэрэгт Б.Ө- болон түүний нөхрийн мэдүүлэг байдаг. Хурууны хээг шинжилгээнд авсан боловч шинжилгээнд тохирохгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Хохирогч Б.Ө-гийн мэдүүлэгт манай хажуу талын айлын хүн гэрийн тооныг онгорхой байхад буцааж рамыг хийсэн гэж дурдсан. Тэгэхээр гэрийн тооноор хэн, хэзээ орсон нь тодорхойгүй. Б.Ө- 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс ирээд манайд хулгай орсон гэдгийг мэдсэн. Түүнээс өмнө хэн ч дуудлага өгөөгүй байдаг.
Хувьзаяа болон Б нарын мэдүүлгийг Н.Л- үгүйсгэдэг. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх хэргийн талаар нотлох үүрэггүй ч гэсэн түүний мэдүүлэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Цагдаа, Прокурорын байгууллага нь яллах болон цагаатгах талын аль алийг нь нотлох үүрэгтэй.
Мөн Л.М-гийн 15 кг борцыг хулгайлснаа Н.Л- хүлээн зөвшөөрдөггүй, энэ талаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тэмдэглэлд Н.Л- би энэ үйлдлийг хийгээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц, О нарыг гэрчээр асууж өгнө үү, борцоо алдсан гэж байгаа энэ өдөр би хөдөө айлд ямаа самнаж байсан. Ямаа самнуулсан гэрч байгаа, гэрчээр асууж өгнө үү гэж Ц, О нарыг авчрахад мөрдөгч асуугаагүй.
Н.Л- нь Г-г шалгуулах талаар хүсэлт гаргасан /5 хавтаст хэргийн 161, 175 хуудас/. Прокурорын хэлсэнчлэн төөрөгдөлд оруулсан асуудал огт байхгүй Н.Л- хүсэлт гаргасан. Хэргийг шалгах нь мөрдөгч, прокурорын үүрэг юм. Н.Л- нь 2022 оны 03 сарын 09-ний өдөр Г өмгөөлөгчийг байлцуулж байгаад мэдүүлэг өгөхдөө Г надтай хамт хулгай хийсэн талаар мэдүүлсэн. Энэ хэрэг нь олон мөрдөгч дамжсан. Н.Л- хэлэхдээ Г өмгөөлөгчтэй хамгийн анх өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байна гэж ярьдаг. Энэ талаараа өмнө нь хэлэхэд Г болон мөрдөгч П нараас мэдүүлэг авсан. П нь Г-н найз, сайн таньдаг хүн байсан. П Г-г олж ирнэ гэж явахдаа Г-г хараад өө ах та байсан юм уу гэж гар барилцаж байсан гэж Н.Л- хэлсэн. Тиймээс Г хийсэн хэргээ хүлээхгүй, ял завших асуудал гарч байна. Мөн мөрдөгч П-с мэдүүлэг аваад З мөрдөгчөөс мэдүүлэг аваагүй орхигдуулсан. Мөн Г өмгөөлөгчөөс Н.Л-т хууль зүйн туслалцаа үзүүлэн мэдүүлэг өгөхөд байлцсан талаар асуух бүрэн боломжтой байсан. Гэтэл эдгээр ажиллагааг хийгээгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Н.Л- нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг хорих ангийн даргаараа цохолт хийлгүүлэн явуулсан боловч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх хүлээн авахгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс хэргийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж гарсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хохирогч Л.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Л-аар хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Н.Л-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.Л-, Д.Б-, П.Х-, Ю.С- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Л-, Д.Б-, Ю.С-, П.Х- нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Б.Б-ийн эзэмшлийн адуун сүргээс хүрээтэй, зуузай тамгатай, халтар зүсмийн морь, цагаан зүсмийн морь нийт 2 буюу олон тооны малыг машин механизм буюу тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Б.Б-д 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 20 хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1 хавтаст хэргийн 23-26 хуудас/,
- Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтаст хэргийн 28 хуудас/,
- Хохирогч Б.Б-ийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүрэн азаргатай адуугаа бүртгэж үзэхэд хүрээтэй зуузайтай тамгатай халтар морь, хондлой дээрээ цоохор цагаан хоёр маань байхгүй байсан. Би хоёр морио зах зээлийн ханшаар нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 33-34 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч З.Б-н өгсөн: “...тээврийн хэрэгслийг барьцаалж С нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 8.500.000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь одоогоор 7.200.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа. 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлөлтөө эргэн төлөөгүй. Тээврийн хэрэгслээ буцааж авч өр төлбөрөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 42-43 хуудас/,
- Гэрч В.Э-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдөр зүс танихгүй хүмүүс манайд ирээд Төв аймгаас оторт явж байна, замдаа адуу маань ядраад 2 адуу барих гэсэн юм, танай хашаанд адуугаа хашиж байгаад барья гэхээр нь зөвшөөрч адууг нь бариулсан. Тэр адуунаас хээр морь, буруу талын нүд нь цэхэр гэмээр цагаан гэхээр 2 тооны морь бариад нэг залуу нь тэр морийг нь эмээллэж унаад нөгөө морио хөтлөөд явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 46-47 хуудас/,
- Гэрч Б.С-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн орчим С эгч манай дэлгүүрт орж ирээд ..."хөдөө явах машин байна уу, засмал замаар 70 орчим километр яваад “Дуутын даваа” гэх газар очно" гэхээр нь би "манай нөхөртэй, манай машинтай яваад ирэх юм уу" гэсэн чинь С эгч зөвшөөрөөд маргааш өглөө нь явахаар тохирсон. ...маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд явсан. ..Орой нь манай хашаанд нэг адуу оруулж ирээд уясан байсан, нөхрөөсөө асуутал "С эгч дэлгүүрийн өрөндөө энэ адууг өгсөн, дараа нь илүү гарсан мөнгийг нь авна гэж байна лээ” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө манай нөхөр П.Х- Эвт худалдааны төв дээрээс мал ажилладаг нэг хүн дагуулж ирээд тухайн адууг ажиллуулаад махыг нь борлуулсан. Адуу борлуулсан мөнгөнөөс нь 730.000 төгрөгийг би өөрийнхөө 5954076864 гэсэн данс руу шилжүүлж аваад 497.000 төгрөгийг машиныхаа зээлийн төлөлтөд өгсөн.. С- эгч манай дэлгүүрт 310.000 орчим төгрөгийн өртэй байсан. ...манайх 63-38 УБХ улсын дугаартай, хөх өнгийн “Филтер” маркийн машинаа 2020 оны 06 дугаар сард 14.500.000 төгрөгөөр авсан. 6.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд, үлдсэн мөнгийг нь Улаанбаатар хотод байдаг “А” нэртэй ББСБ-т машинаа барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 54-56 хуудас/,
- Гэрч Э.Э-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С-, Х.Л- гэх ахтай ирээд нэг тооны адууны мах өгсөн, гарал үүслийн бичиг аваад ирье гээд урьдчилгаа 50.000 төгрөг бэлнээр авсан. ...30 орчим минутын дараа Х.Л- ахын нэр дээр нэг адууны бичиг гаргуулаад авчирч өгөхөөр нь үлдэгдэл мөнгө болох 1.039.000 төгрөгийг 5954120770 тоот Ю.С- гэх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 58-59 хуудас/,
- Гэрч Д.Да-н өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...хүрээтэй зуузай тамгатай цагаан шарга зүсмийн нэг тооны адууг Л- бид хоёр ажилласан. ...ажлын хөлс 30,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 67-68 хуудас/,
- Гэрч С.Х.Л-гийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...”О” дэлгүүрийн хашаанд байсан хүрээтэй зуузай тамгатай цагаан шарга зүсмийн адууг Давааням бид хоёр ажилласан. ...ажлын хөлсөнд 30.000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/
- Гэрч Д.О-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би 1 тооны 159 килограммтай адууны махыг арьстай нь 890.000 төгрөгөөр худалдаж авсан байна. Мөнгийг нь П.Х- гэх хүний өөрийнхөө данснаас шилжүүлсэн байна. Тэр хүмүүс ........тээврийн хэрэгслээр ирсэн, гар утасны дугаар нь .............” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 75-76 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022//ШД/47 дугаартай “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1.850.000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 87-89 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШД-276 дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 15.300.000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 95-96 хуудас/ зэрэг
Шүүгдэгч Н.Л-, Д.Б- нар нь бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х.У-ын эзэмшлийн адуун сүргээс "хонгор халзан" зүсмийн морийг машин механизм буюу “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.У-т 950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 66 хуудас/,
- Хохирогч Х.У-ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр адуугаа хурааж бүртгэхэд хөлтэй саран тамгатай хонгор халзан зүсмийн морь маань байхгүй байсан. ...би алдагдсан адуугаа зах зээлийн үнэ ханшаар нь үнэлнэ....” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 72-73 хуудас/,
- Гэрч Д.Га-н өгсөн: “...Би таксинд явж байгаад Н.Л- гэх залуутай танилцсан, ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Л-, Д, С-аа нартай 60.000 төгрөгөөр хөлс тохирч Жаргалтхаан сумын “Дуутын даваа” гэх газар руу явсан. ...”Дуутын даваа” дээр гараад нь Н.Л- яваад хонгор халзан морийг нь эмээллэж унаад, бор адууг нь хөтлөөд ирсэн. ...Н.Л- нь морио унаж 10 орчим км явж байгаад Д гэдэгтээ унуулсан, цаашаа явж байтал морь явахгүй байна гээд Чандганы талд том блокон хашаатай айлд гуйж үлдээгээд, бор адууг нь засмал замын урд байдаг айлын гадаа гуйж ажиллаад махыг нь миний машинд ачаад аймагт ирсэн. Аймагт ирээд мах худалдаж авдаг хүнд зарсан. Махны мөнгийг нь С-аа гэх хүний дансанд шилжүүлсэн. Надад тээврийн зардалд 70.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 2-3 хуудас/,
- Гэрч А.Г-н өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр Н.Л-тай утсаар яриад хөдөө явахаар боллоо гэхээр нь би хамт явсан. ...би нар .........шороон замаар 3 орчим км яваад хэсэг адуун дээр очсон. Н.Л- 6-7 адуу туугаад 200 орчим метр зайтай байсан эзэнгүй айлын саравчинд хашиж оруулаад хонгор халзан зүстэй морийг барьж авч эмээллээд Н.Л-тай хамт явж байсан эрэгтэй нь унаад хөдөлсөн. 18 цаг өнгөрөөгөөд аймгийн төв рүү орж иртэл Н.Л- манай нөхөрт "ах өнөөдөртөө морио танай хашаанд уяад үлдээчихье" гэж хэлээд үлдээгээд өөрсдөө өглөөний авахуулсан газартаа буусан. Тэгээд маргааш өглөө нь манай нөхөр Г-той Н.Л- утсаар яриад согтуу байна та нэг хүн олоод ажиллуулчих гэж гуйхаар нь бид хоёр ч зардал мөнгөө авах гээд манай нөхөр бойнд ажилладаг Хатанбаатар гэх залууг дуудаад хашаандаа ажиллуулаад Н.Л-тай ярьтал хамт явж байсан эрэгтэй нь ирээд манай нөхөртэй хамт машинд махыг нь ачаад борлуулна гээд гарсан. Махны мөнгийг нь миний данс руу шилжүүлсэн байсан тэгээд удалгүй зарлага гараад байхаар нь би нөгөө хүнд нь мөнгийг нь өгч байгаа юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 81-83 хуудас/
- Гэрч Г.Х-н өсгөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ...Г- ахын гэрт очиж хонгор халзан зүстэй 1 тооны адууг ажилласан. Г- ах хажууд элбэлцэж өгсөн....” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 86-87 хуудас/,
- Гэрч Д.О-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 тооны 154 кг адууны махыг 862.400 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 90-91 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022//ШД/47 дугаартай “... 1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 950.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2 хавтаст хэргийн 99-101 хуудас/ зэрэг,
Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд Х.Л-гийн хонь хариулуулахаар итгэмжлэн хариуцуулсан хөндөлтэй чандмань тамгатай, зөв талын ташаан дээрээ сартай "X" үсгэн хайчин тамгатай хонгор халзан зүсмийн 1 тооны адууг завшиж Х.Л-д 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 237 хуудас/,
- Хохирогч Х.Л-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 238 хуудас/,
- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 241, 245 хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 242, 246-247 хуудас/,
- Хохирогч Х.Л-гийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс Хэнтий аймгийн харьяат Н.Л- гэх хүнийг туслах малчнаар авч ажиллуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө манай туслах малчин Н.Л- нь гэртээ байхгүй хонь хашаатай, гэрийн гадаа унах гэж барьсан хөндөлтэй чандмань тамгатай зөв талын ташаан дээрээ сартай X үсгэн хайчтай хондлой цоохор хонгор халзан зүсмийн морь байхгүй байсан. Н.Л-ыг эргэж ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ....” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
- Гэрч Д.Г-ийн өгсөн: “...Би таксинд явж байгаад Н.Л- гэх залуутай танилцсан, ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Л-, Д, С-аа нартай 60.000 төгрөгөөр хөлс тохирч Жаргалтхаан сумын “Дуутын даваа” гэх газар руу явсан. ...”Дуутын даваа” дээр гараад нь Н.Л- яваад хонгор халзан морийг нь эмээллэж унаад, бор адууг нь хөтлөөд ирсэн. ...Н.Л- нь морио унаж 10 орчим км явж байгаад Д гэдэгтээ унуулсан, цаашаа явж байтал морь явахгүй байна гээд Чандганы талд том блокон хашаатай айлд гуйж үлдээгээд, бор адууг нь засмал замын урд байдаг айлын гадаа гуйж ажиллаад махыг нь миний машинд ачаад аймагт ирсэн. Аймагт ирээд мах худалдаж авдаг хүнд зарсан. Махны мөнгийг нь С-аа гэх хүний дансанд шилжүүлсэн. Надад тээврийн зардалд 70.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 2-3 хуудас/,
- Гэрч А.А-н “...2021 оны 01 дүгээр сарын 24, 25-ны үед манай нөхрийн дүү Хэрлэнбаатар гэх залуу над руу утсаар яриад “та идэшний адуу сонирхохгүй биз, энд нэг хүн адуу зарна гэж байна” гэхээр би “харж байж болъё” гэж хэлсэн. Манай хашаанд нэг морь ачсан ачааны машин ороод ирсэн. Машин дотор нь жолоочоос гадна Н.Л- нэг танихгүй хүнтэй явж байсан. Би адууны үнэ 550.000 төгрөгийг Н.Л-т бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 17-18 хуудас/,
- Гэрч Б.Б-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард ажлаа тараад гэртээ ирэхэд манай хашаанд нэг хонгор халзан зүсмийн морь уяатай байсан. Эхнэрээс асуутал “миний нэг таньдаг хүн зарна гэхээр нь 550.000 төгрөгөөр авчихлаа” гэж хэлсэн, 2 хоногийн дараа тус адууг нядалж махыг нь хүнсэндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 20-21 хуудас/,
Гэрч Б.Х-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын үеэр ...Н.Л- “хөгшнийх нь нэг морь Чандаганы уурхайн хойд хашаанд байгаа, хойд хөл нь доголчхоод байгаа юм, авчирч зарах гэсэн юм, чамд ачаад авчирчих машин байна уу” гэхээр нь “надад юун машин байхав дээ” гэхэд Н.Л- “тэгвэл гарч машин олъё, чи хөгшинтэйгээ хамт яваад өгчих” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Эвт худалдааны төвийн баруун талын зогсоол дээр ирж Н.Л- нэг жолоочтой уулзаад явахаар болсон. Бид гурав Чандаганы уурхайн замаас хойш нэг блокон хашааны гадаа ирэхэд Д.Б- гэх залуу нэг машинтай араас ирснээ хашаанд байсан хонгор халзан зүсмийн морийг хамт ачилцаж өгчхөөд хөдлөөд явсан, харин Н.Л- бид хоёр нөгөө морио ачаад аймагт орж ирсэн, тэгсэн Н.Л- “хаана зарах уу, чамд худалдаад авчих хүн байна уу” гэхээр нь би “ахын эхнэртэй ярьж үзье” гээд А эгчтэй утсаар ярьсан. А эгч “харж байж болно” гэхээр нь шууд ахын хашаанд аваад очсон...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 24-25 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №ХЦ21-03 дугаартай “...10 настай морины зах зээлийн үнэ 950.000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /2 хавтаст хэргийн 29-31 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШД-413 дугаартай “...хуучин хүрэм, 2 ширхэг иж бүрэн эмээл, 4 метр мяндсан уяа, нүдний дуран зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нийт 638.000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /2 хавтаст хэргийн 36-40 хуудас/ зэрэг,
- Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчим О.П-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 3600 төгрөгийн үнэ бүхий цоожийг эвдлэн ганцаараа нэвтэрч, гэрээс 290.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн "Hisense" маркийн зурагт, 36.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн цэцгэн хээтэй орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, О.П-т нийт 329.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 134 хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 136-139 хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 142-148 хуудас/,
- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 149 хуудас/,
- Хохирогч О.П-ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим ...эхнэр бид хоёр гэртээ очтол гэрийн маань цоожийг эвдээд гэрт байсан “Hisense” брендийн хар өнгийн 32 инчийн телевизорыг аваад явсан байсан. ...манайх телевизээ 2015 онд хувь хүнээс 450.000 төгрөгөөр авч байсан....” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Т.Б-н өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ...Ү гэх охины хамт хүрэн өнгийн хүрэмтэй намхан бор залуу орж ирээд “Hisenese” брендийн 32 инчийн хар өнгийн, удирдлагагүй, доод ирмэг дээрээ бохины шивээс наасан телевизорыг 33.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 161-162 хуудас/
- Гэрч Д.О-н өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ...нөхөр бид хоёрыг гэртээ очтол гэрийн цоожийг эвдлээд хажууд нь хаясан, гэрийн хойморт байсан хар өнгийн Hinsense нэртэй 32 инчийн телевизор алдагдсан байсан. ..Манай гэрийн баруун талын орыг бүтээсэн байсан ягаан өнгийн сарнай хээтэй, саарал өнгийн орны бүтээлэг мөн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 167-168 хуудас/,
Гэрч Б.Ү-н өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим намайг гэртээ байж байхад манайхаар орж гардаг Н.Л-, түүнтэй хамт явдаг Д 2 ирээд Н.Л- “зурагт тавих гэсэн юм аа, таньдаг ломбард байвал яриад өгчих” гэхээр нь би Б ХХК-ийн ломбардны Б эгч рүү яриад "Та ломбард дээрээ байна уу" гэж асуусан чинь "байна" гэж хэлсэн. Би Н.Л-тай хамт ломбард явсан. Телевизор барьцаалсан мөнгийг Н.Л- өөрөө авсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 170-171 хуудас/,
- Гэрч Б.Г-н өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манайд Н.Л- Д.Б- хоёр хамт орж ирээд Н.Л- “телевизор ломбарданд тавих гэсэн юм” гээд манай охин Ү-с таньдаг ломбард байна уу гэж асууж байсан. Үүрийнцолмон Б гэх хүний ломбард руу яриад ажил дээрээ байна гэж хэлсэн. Н.Л- Ү-г дагуулаад явсан. Удалгүй телевизороо барьцаанд тавьсан гээд нэг шуудай модтой, нэг шил архитай орж ирсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 173-174 хуудас/,
- Гэрч Б.Г-н өгсөн: “би хувиараа таксинд явдаг. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад хүнсний дэлгүүрийн хажуухан талаас хүрэн өнгийн хүрэмтэй, ноосон малгайтай, цэнхэр өнгийн масктай намхан бор царайтай залуу болон цайвар өнгийн куртиктай, доогуураа бараан өнгийн өмдтэй нэг залуугийн хамт ягаан өнгийн цэцгэн хээтэй саарал гэмээр өнгийн бүтээлгэнд ороосон зурагт барьсан миний машинд гар өргөж суугаад Б гэх айлын гадаа очоод хоёулаа дотогшоо гэр рүү ороод буцаад бор өнгийн хүрэмтэй намхан бор царайтай залуу нь Ба-н охины хамт гарч ирээд Ломбард орно гээд Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Б ХХК-ийн ломбарданд хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 176-177 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022//ШД/76 дугаартай “... 32 инчийн Hisense телевизор 290.000 төгрөг, цоож 3.600 төгрөг, бүтээлэг 36.000 төгрөг, эдгээр эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нийт 329.600 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2 хавтаст хэргийн 182-184 хуудас/ зэрэг,
- Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 хос годон гутал хулгайлж, Г.С-д 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 207 хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 208-213 хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 216 хуудас/,
- Хохирогч Г.С-ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ...гэртээ ирээд хаалгаа онгойлготол гэрт байсан хүний годон гутал алга болсон байсан. Хөрш айлын өвөөгөөс асуухад хүрэн крутиктэй, хар өнгийн хромон гутал өмссөн намхан эрэгтэй хүн тоонон дээр чинь суугаад гутал гаргаж байхыг харсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 208-213 хуудас/,
- Гэрч Ч.Х-н өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед оройн хоолоо идэх гээд гэрт ирээд байж байтал гаднаас зүс таних Сангийн аж ахуйн Н.Л- гэдэг залуу согтуу, халамцуу орж ирээд “гутал зарна” гэхээр нь “ямар гутал юм бэ” гэхэд “эрэгтэй хүний өмсөж байсан цаа бугын гутал 500.000 төгрөгөөр өгнө, авна гэвэл би аваад ирнэ” гэж хэлсэн. Н.Л- манайхаар орж ирэхдээ дээгүүрээ цагаан захтай, хүрэн өнгийн савхи гэхээр лидрийнэн куртик, хар өнгийн хажуу талдаа карматай өмдтэй, доогуураа хромон гутал өмссөн байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 232-233 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШД-95 дугаартай “Годон гутлын зах зээлийн үнэлгээ 900.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2 хавтаст хэргийн 337-240 хуудас/ зэрэг,
- Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Ө-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 5 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 ширхэг орчин цагийн дунд гарын мөнгөн аяга хулгайлж Б.Ө-д 162.000 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хавтаст хэргийн 06 хуудас/,
- Хохирогч Б.Ө-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3 хавтаст хэргийн 07 хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хавтаст хэргийн 9-14 хуудас/,
- Хохирогч Б.Ө-гийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс гэртээ ирээд гэртээ ортол авдарны таг онгорхой дээд талын толины урд талд байсан орчин цагийн дунд гарын гадна талын бөөрөн дээрээ "............." гэсэн бичигтэй мөнгөн аяга алга болсон байсан. ...манай хажуу талд байдаг Б гэх хүн надад хэлэхдээ "2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр танай гэрийн тоононы рам онгорхой байсан, хүүхдээрээ рамыг нь буцаагаад хийлгүүлсэн" гэж надад хэлсэн. Алдагдсан мөнгөн аягыг 2020 оны 02 дугаар сард манай гэр бүл аймгийн “Сайн малчин” болсон учир дурсгалд өгсөн...” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
- Гэрч Г.С-ын өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай баруун талын хөрш 4-02 тоотод оршин суух Б.Ө- нь манайд орж ирээд “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хөдөө яваад иртэл гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд бас хулгай орсон, харин гэрийн хаяанд мөнгөн аяга байсан тухай хэлэхэд Б.Ө- “манай аяга юм биш үү, манайхаас авдар дээр байсан 1 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 21-22 хуудас/,
- Гэрч Л.Ц-н өгсөн: “...манай эхнэр авдар дээр байсан шагналаар өгдөг мөнгөн аяга байхгүй байна гэж хэлсэн. Алдагдсан мөнгөн аягыг 2020 оны сумын “Сайн малчин” болсон тэр үеэр бэлгэнд дурсгалаар өгч байсан юм. Гадна талдаа бөөрөн дээрээ бичигтэй дунд гарын мөнгөн аяга байгаа...” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 25-26 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ф ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШД-124 дугаартай шинжээчийн “... орчин цагийн дунд гарын мөнгөн аяганы зах зээлийн үнэлгээ 162.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /3 хавтаст хэргийн 29-31 хуудас/ зэрэг,
- Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Л.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар ганцаараа нэвтэрч 2 шуудай 15 кг үхрийн борцыг хулгайлж, Л.М-д 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хавтаст хэргийн 46 хуудас/,
- Хохирогч Л.М-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3 хавтаст хэргийн 47 хуудас/,
- Хохирогч Л.М-гийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ...байшингийн цонх онгорхой байхаар нь очоод үзтэл манай байшин дотор байсан 2 шуудай орчим үхрийн борцолж байсан мах байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 51-52 хуудас/,
Гэрч У.Б-н өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ...Н.Л- шуудай үхрийн борц харуулаад “энийг зарна, авах уу” гэхээр нь би “авахгүй” гэж хэлээд гэртээ орсон...” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 55-56 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШД-289 дугаартай шинжээчийн “... 15 кг үхрийн мах/ борцны зах зээлийн үнэлгээг 600,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /3 хавтаст хэргийн 60-62 хуудас/ зэрэг,
Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Г.А-ийн гэрийн гадна уяатай байсан "А" үсгэн хайчин бундан тамгатай цагаан бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж, Г.А-т 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 151 хуудас/,
- Хохирогч Г.А-ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 153 хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /1 хавтаст хэргийн 155-158 хуудас/,
- Автотээврийн үндэсний төвийн “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтаст хэргийн 159 хуудас/,
- Хохирогч Г.А-ийн өгсөн:“...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А үсгэн хайчтай Бор азарга гэдсийг нь суллах гээд адуунаасаа барьж аваад тэр шөнөө гэрийнхээ гадаа азаргаа уяж орхисон юм, тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө босоход манай бор азарга байхгүй байхаар нь гайхаад туслах малчин болох Д.Б-ыг хажуу гэрээс дуудаж асуух гэтэл Д.Б- байхгүй байсан. ...Д.Б-ыг ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 164-165 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч А.Г-н “...“Приус-11” тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр явдаг. Манай нөхөр унаж байгаад 2021 оны 02 дугаар сарын үеэр Өгэх хүнд худалдсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 42-43 хуудас/,
- Гэрч Х.Б-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдөр шиг санаж байна. Намайг гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал цагаан өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних 3 хүн ирээд “танай гадаа нэг адуу нядлах гэсэн юмаа болох уу” гэхээр нь “хаанаас яваа хүмүүс вэ” гэж асуухад “Жаргалтхаан сумаас явна, унаж яваа болон хөтөлж яваа морьд маань явахгүй байна” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2 залуу нь унжмал дэлтэй цагаан азарга ажиллаад машиндаа ачаад үлдсэн хонгор морио манай хашаанд үлдээгээд явцгаасан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа цагаан машинтай нөгөө хүмүүс хөх “Портер” машинтай ирээд хонгор морио ачаад аваад явсан. Хонгор морь хөндөлтэй чандмань тамгатай, нөгөө азарга А үсгэн хайчтай бундан тамгатай байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 186-188 хуудас/,
- Гэрч Б.О-н өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим зүс таних Ю.С- гэх эмэгтэй улсын дугаар нь тодорхойгүй саарал өнгийн суудлын машинтай 1 тооны 159 кг адууны мах 795.000 төгрөгөөр, арьсыг нь 15.000 төгрөгөөр, нийт 810.000 төгрөгөөр зарсан. Би мөнгийг нь өөрийн данснаас Ю.С-ийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед хоёр эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Миний анзаарснаар намхан нуруутай бор эрэгтэй байсан, хоёр эрэгтэй нь нэг нь куртиктай, нэг нь дээлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 191-192 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №ХЦ21-03 дугаартай шинжээчийн“...10 настай азарганы зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 196-198 хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШД-276 дугаартай “Toyota prius-11” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 4.900.000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 204-206 хуудас/,
- Ю.С-ийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 228 хуудас/ зэрэг,
Шүүгдэгч П.Х- нь Хэнтий аймгийн хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж битүүмжилсэн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээж, прокурорын тогтоолд гарын үсэг зурсан атлаа тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Б.Са-р дамжуулан Улаанбаатар хотод автомашины ченж А.Б-т 13.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэрч Б.С-н өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн зээлийн хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны дуусах байсан болохоор нөхөр бид хоёр тухайн машиныг зарж А-н мөнгийг төлөхөөр болсон, тэгээд хадам ах Г-тай би хамт Улаанбаатар яваад машины ченж Б гэх хүнд 13.500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд А-н зээл болох 7.950.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /6 хавтаст хэргийн 35-36 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч З.Б-н өгсөн: “...С А.Б- гэх хүний данснаас “А” группийн данс руу зээлийн үлдэгдэл болох 7.850.000 төгрөгийг шилжүүлж зээлээ хаасан...” гэх мэдүүлэг /6 хавтаст хэргийн 22-23 хуудас/,
- Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /6 хавтаст хэргийн 18 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Н.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дахь заалтад заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд,
- шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж,
- шүүгдэгч Ю.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж,
- шүүгдэгч П.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж тус тус гэм буруутайд тооцсон нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг эрүүгийн хуулиар тогтоох, мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон гэм буруугийн зарчмуудад бүрэн нийцсэн, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр, энэ гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр тус тус хуульчилжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр, энэ гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Л-т 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ю.С-өд, П.Х-д нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, шүүгдэгч П.Х-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдалд тохирсон байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн тухайд:
1. Шүүгдэгч Д.Б-ын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээгүй нь хууль зөрчсөн гэх прокурорын эсэргүүцлийн талаар:
Шүүгдэгч Д.Б- нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /4 хавтаст хэргийн 189-193 хуудас/ бөгөөд тус ялыг эдэлж дуусаагүй нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/20651 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээд тус хуулийн үйлчлэл хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үйлдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж түүний ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй бөгөөд түүнд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг одоогийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзлээ.
2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Х-ийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу гэх прокурорын эсэргүүцлийн тухайд:
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Х-ийн “Хэнтий аймгийн хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж битүүмжилсэн ...... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээж, прокурорын тогтоолд гарын үсэг зурсан атлаа ........маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Б.Са-р дамжуулан Улаанбаатар хотод автомашины ченж А.Б-т 13.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, үрэгдүүлсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар тухайн байгууллагаас өөр байгууллагад хадгалуулж болно” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна” гэж зааснаас үзэхэд “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан” гэж тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллагын ажилтан, албан тушаалтныг ойлгохоор байх тул шүүгдэгч П.Х-ийг “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан” гэж үзэх боломжгүй юм.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч П.Х-ийн дээрх үйлдлийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор ...битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан...” гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
Харин мөрдөгч шүүгдэгч П.Х-д битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгч, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулах байсныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Л-ын гаргасан давж заалдах гомдлын тухайд:
1. Яллах дүгнэлтэд дурдагдсан 3 гэмт хэргийг үйлдээгүй гэх гомдлын талаар:
Шүүгдэгч Н.Л- нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 4 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 хос годон гутал хулгайлж, Г.С-д 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Ө-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох 5 ханатай монгол гэрт хууль бусаар ганцаараа нэвтэрч 1 ширхэг орчин цагийн дунд гарын мөнгөн аяга хулгайлж, Б.Ө-д 162.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Л.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор хууль бусаар ганцаараа нэвтэрч 2 шуудай 15 кг үхрийн борцыг хулгайлж, Л.М-д 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдээгүй, надад хүрэн өнгийн лидрийнэн куртик байхгүй, хэрэг болох үед өөр газар байсан, намайг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа боловч түүний үйлдсэн хэрэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Л- нь дээрх гэмт хэргүүдийг 2021 оны 03 дугаар сарын 05-09-ний өдрийн хооронд үйлдсэн байх бөгөөд гэрч Ч.Х-н “...Н.Л- манайхаар орж ирэхдээ дээгүүрээ цагаан захтай, хүрэн өнгийн савхи гэхээр лидрийнэн куртик, хар өнгийн хажуу талдаа карматай өмдтэй, доогуураа хромон гутал өмссөн байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 232-233 хуудас/, хохирогч Г.С-ын “...хөрш айлын өвөөгөөс асуухад хүрэн крутиктэй, хар өнгийн хромон гутал өмссөн намхан эрэгтэй хүн тоонон дээр чинь суугаад гутал гаргаж байхыг харсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 208-213 хуудас/, гэрч Б.Г-н “...хүрэн өнгийн хүрэмтэй, ноосон малгайтай, цэнхэр өнгийн масктай намхан бор царайтай залуу ...Б ХХК-ийн ломбарданд хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 176-177 хуудас/, гэрч Ж.Оюун-Эрдэнийн “...манай нөхөр Ю бие засахаар гараад орж ирэхдээ баруун айлын гэр дээр ...хүрэн савхин куртиктэй хар өнгийн хромон гуталтай намхан нуруутай бор царайтай эрэгтэй хүн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 225-226 хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Ж-н “...гараад харахад хүрэн өнгийн савхин куртиктэй хар хромон гутал өмссөн намхан нуруутай бор царайтай эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 228-229 хуудас/ болон хавтаст хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Л-ын гадна төрх, өмсөж явсан хувцас, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа зэрэг тохирч байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт /7 хавтаст хэргийн 44 хуудас/ үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч Н.Л-ын дээрх 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2. Н.Л-ын гаргасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлын тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Н.Л-, Д.Б-, Ю.С-, П.Х- нар нь бүлэглэж Б.Б-ийн эзэмшлийн адуун сүргээс хүрээтэй, зуузай тамгатай, халтар зүсмийн морь, цагаан зүсмийн морь нийт 2 буюу олон тооны малыг машин механизм буюу ........ маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, шүүгдэгч Н.Л-, Д.Б- нар нь Х.У-ын эзэмшлийн адуун сүргээс "хонгор халзан" зүсмийн морийг машин механизм буюу ........ маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ........... маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваан шүүгдэгч Н.Л-, Д.Б-, Ю.С-, П.Х- нараас тус бүр 3.825.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Л-, Д.Б- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............. тээврийн хэрэгслийн үнэ 4.900.000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Н.Л-, Д.Б- нараас тус бүр 2.450.000 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
Д.Б-ын ялалгдагчаар өгсөн “...Н.Л- надад хэлэхдээ “Г-ийг Х.У-ын хонгор халзан морин дээр хамт татмаар байна, Г- ер нь танил талтай юм шиг байна лээ, Г-ийг энэ үйлдэл дээр татчихвал энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож магадгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /6 хавтаст хэргийн 06-07 хуудас/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Н.Л-ын Г-ийг хэрэгт татаж шалгуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Н.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1,39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Н.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-ын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Б.ДЭНСМАА