| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00713/И |
| Дугаар | 104/шш2024/00512 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 104/шш2024/00512
| 2024 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ2024/00512 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******ны *******од оршин суух, Доржгин овогт *******ын *******
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, од оршин суух, овогт ын
Нэхэмжлэлийн шаардлага: 10,504,455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: О.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Б.
Хариуцагч: Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Ц. нь мэдсээр байж бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан тул машины үнэ 10,504,455 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү ...... гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ц.аас 10,504,455 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч хариуцагчтай ярилцсны үндсэн дээр нэхэмжлэлээс 7,304,455 төгрөгөөс татгалзаж, хариуцагч машины эвдэрсэн хэсгийн үнэ болох 3,200,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлголоо ... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ц. холбогдуулан машины үнэд төлсөн 10,504,455 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэгч О.******* нь 10,504,455 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 7,304,455 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,200,000 төгрөгийг хариуцагч Ц. төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч О.*******гийн нэр дээрх Хаан банк ХК дахь тоот дансанд бүрэн төлөхөөр зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигч шүүх хуралдааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,021 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 66,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба, зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.д холбогдох 10,504,555 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,304,455 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,200,000 төгрөгийг хариуцагч Ц. төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээрх Хаан банк дахь тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,021 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 66,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА