Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 03

 

 

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр                 2018/ШЦТ/03                               Баруун-Урт 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

            Улсын яллагч  С.Сугар,

            Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Э.Мд холбогдох 17300001930144 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.М

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт согтуурсан үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Т.Бий эрүүл мэндэд дагз хэсгийн хуйхны язарсан шарх, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний уналт, буйлны цус шүүрэлт, дээд уруулын дотор талын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   - Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 25-ны өдөр би гэртээ байж байхад Б дуудаад төрсөн өдөр болж байна гэсэн. Тэгээд би очсон. Манай хашааны үүдэнд Бу, нар байсан. Талийгаач Бтэй муудсан. Би Бийг цохисноо санахгүй байна. Талийгаачийн эхнэр намайг таягаараа нэг удаа, гараараа нэг удаа цохисон. Би өөрөө бол цохиогүй. Байцаагч анхны мэдүүлгээрээ явж байгаа гэсэн. Талийгаачийн эхнэр гэрчлээд байгаа гэв.

 

-Хохирогч Д.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-дын үед Эрдэнэцагаан суманд хөдөө идшээ хийж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын төв рүү орж ирсэн чинь манай хүү Т.Бийг нас барсан гэж сонссон. Тэгээд миний бие түүний эхнэр Бутай нь ярьсны улмаас хохирогчоор оролцож байна. Манай хүү Б нь эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьдардаг юм. Б нь урагшаа Улиастай руу гарч ажил хийдэг байсан. Зан чанарын хувьд янз бүрийн дээрэлхүү зан чанар байхгүй, архи бол уудаг, уухаараа олон хоног үргэлжлүүлчих гээд байдаг байсан. Манай хүүхэд тухай өдөр М гэх хүнтэй муудалцсан гэж байсан. Тэгэхээр нь амьд байх үед нь учруулсан гэх гэмтлийг М учруулсан байх гэж бодож байна. Гэхдээ уг хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Миний хувьд гаргах санал хүсэл байхгүй байна” гэх мэдүүлэг,

 

- Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой Мын гэрт байж байхад Б нь М руу залгаад төрсөн өдөр болж байгаа хүрээд ир гээд байсан. Тэгээд М нь намайг хамт явъя гээд байсан. Тэгээд гэр рүү явж байхад Бу, Э эгч 2 дэлгүүр явж байсан ба бид Б эгчийнд ороход 2 хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд удалгүй Бу, Э эгч 2 архиа авч ирээд бүгд уугаад би 3 татсан. Тэгээд Б эгчийн 2 хүүхдээс 9000 төгрөг зээлээд ойрхон айлд нь ороод тоглож байгаад шөнө 02 цагийн үед гэртээ харьсан. Намайг гарах гэж байхад гэрт байсан хүмүүс хаачих гэж байгаа юм гэхээр нь архинд яваад ирье гээд явсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Ц.Буын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай нөхөр Түвшинжаргал овогтой Б нь Улиастайд айлын мал хардаг байсан юм. ...Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Бгийн төрсөн өдөр гэхээр нь зүүн хойно гэрт нь 14 цаг 30 минутын үед очоод Бгийн хамт Э гэх найзындаа очсон чинь Э нь адууны чанасан мах бөгөөд Бгийн төрсөн өдөр юм бол найз нь ганц шил архи авч өгөөд танай гэрт очиж ууя гэж Бд хэлсэн. Тэр үед манай нөхөр над руу хүний утсаар залгаад “би гэрийн гадаа ирчихээд байна, чи хаана байна” гэхээр нь би “зүүн тийшээ Эынд байна, одоо Бгийн гэр лүү явах гэж байна, өнөөдөр төрсөн өдөр нь, чи наашаа хүрээд ир” гэсэн чинь манай нөхөр “би одоо очлоо” гээд алга болчихоор хажуу айл болох Ма руу залгаад “манай нөхөр байна уу” гэсэн чинь байна. Цай уугаад сууж байна” гэхээр нь “архи уучихсан байна уу? “ гэсэн чинь “эрүүл байна” гэсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ яриадхая гээд Бтэй яриад “чи яасан вэ гэсэн чинь би цай уучихаад очлоо” гэж хэлж байсан. Тэгээд би нөхөртэйгээ ярьчихаад Э бид 2 “Оргих” дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Ерөөл архи аваад Бгийн гэрт очоод гурвуулаа 16 цаг өнгөртөл хувааж уучихаад Э нь дахиад нэг шил юм авчихая гээд өмнөх архи авсан дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Ерөөл архи авчихаад нөхөр маань алга болчихоор дахин Ма руу залгаад манай нөхөр байна уу? гэсэн чинь танай нөхөр сая Баянхонгорын Утай гараад явсан архи дарс уугаагүй байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 буцаж Бгийнд очоод авчирсан архиа хувааж уух гэж байхад Б нь Мыг утсаар хүрээд ир гэж дуудчихаад хүлээгээд байсан чинь 18 цаг өнгөрч байхад М гэрийн зүүн талд ирчихлээ тосоод ав гэж хэлсэн. Тэгээд Б бид 2 Мыг тосож авсан чинь Мтай манай ээжийн дүүгийн хүүхэд А цуг явж байсан. Тэгээд бүгдээрээ 0,75 литрийн Ерөөл архиа уугаад талдаа орж байсан чинь Э нь би хүүхдээ ганцааранг орхичихсон явлаа гээд 19 цагийн үед яваад өгсөн. Тэгээд үлдсэн архиа А, М, Б бид 4 уугаад дуусгачихаад байж байхад манай нөхөр гаднаас хөл дээрээ бараг тогтож  чадахгүй байдалтай 2 литрийн хуванцар савтай Хятад архи бариад орж ирсэн. Би тухайн үед нь хойд орон дээр Мыг налаад сууж байсан юм. Тэгээд М нь манай нөхөрт хандан миний найз хаагуур яваад ирэв уулзаагүй уджээ гэсэн чинь миний хаана юу хийж явах нь чамд хамаагүй, ална шүү пизда минь гэж хэлчихээд гэрийн зүүн талын баганы урд талд хойшоо хараад суусан. М нь хойморын орны зүүн ирмэг дээр нь суучихсан тэр 2 хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тэгээд манай нөхөр Хятад архи өгсөн. Бид нар уухгүй гээд мөнгөө нийлүүлээд Аыг архинд явуулсан боловч ирээгүй. Манай нөхөр М 2 маргалдаж байгаад М нь хажууд байсан таягаа зүүн гараараа аваад манай нөхрийн толгойны ар хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгсэн чинь манай нөхрийн толгойны араас цус гарсан чинь босож ирээд М руу дайраад зууралдсан чинь М манай нөхрийн нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Манай нөхөр архи их уусан байсан болохоор хөл дээрээ тогтож чадахгүй Мыг мөргөх гэсэн боловч онохгүй байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад М нь хойморын орон дээр хэвтээд өгсөн. Би гэрийн баруун талаар гудас дэвсэж хэвтсэн. Манай нөхөр миний хөлд хойшоо харж суучихаад Мтай маргалдаад байхаар нь чи одоо унтаж амар гэсэн чинь чамд хамаагүй, хэвтэнэ гээд байсан. Би тэгээд унтаад өгсөн байсан ба өглөө миний хажууд хүн унтаж байхаар нь нөхрийгөө унтаж байна гэж бодоод харсан чинь Б унтаж байсан. Би нөхрийгөө уучихаараа ийш тийшээ яваад өгдөг болохоор нь айл руу явсан юм байхдаа гэж бодсон. Тэгээд 07 цагийн үед Б нь босоод үнсээ асгах гэж гарсанаа буцаж орж ирээд гэрийн зүүн талд нэг хүн доошоо харчихсан хэвтэж байна танай хүн юм шиг байна гэхээр нь яараад гараад харсан чинь манай нөхөр нүүрээрээ газар шаачихсан доошоо хараад уначихсан байсан. Тэгээд чирээд оруулах гэсэн чадахгүй байсан болохоор Бг бахирч байж дуудаж гаргаж ирээд хоёулаа гэр рүү оруулаад баруун талд хэвтүүлэхэд өмдний тэлээ товч нь тайлагдсан өмдөндөө шээсэн, нүүр ам, хамар нь нилэнхүйдээ шороо болсон байсан. Тэгээд амьсгалж байгаа үгүйг нь үзсэн чинь мэдэгдэхгүй болохоор М, Б хоёрыг үзээдэх гэсэн чинь амьсгаатай байх шиг байна. Шар тос халаагаад ам руу нь хийгээд хөнжлөөр сайн хуччих гэсэн. Тэгээд гутлыг тайлаад куртикээр хөлийг нь хучаад дээгүүр нь хөнжил бүтээсэн. Тухайн үед манай нөхрийн гар хөл нь хөдөлж байсан ба найдлагагүй болчихсон юм шиг байна эмч дуудая гэсэн чинь М нь наадах чинь бээрчихсэн байна. Сайн хөнжлөөр хуччихвал гайгүй болчихно гээд байсан. Тэгээд М нь 09 цаг болгоод гэртээ харьлаа наадах чинь одоо удахгүй гайгүй болчихно гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд нөхрийнхөө ах Дугар луу залгасан боловч утас нь болохгүй байсан ба 11 цаг өнгөрөөгөөд дахиад залгасан чинь утсаа авахаар нь Б эвгүй болчихсон юм шиг байна. Та Бгийнд хүрээд ир гэсэн чинь удалгүй ирж үзчихээд ер нь болохоо байчихсан юм шиг байна ах нь яваад цагдаа, эмч дуудаад ирье гээд явсан. Удалгүй сумын цагдаа ирээд араас нь Болормаа эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Манай нөхөр анх орж ирэхдээ нилээн согтуу байсан. Гэхдээ биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мтай маргалдаад зууралдсан мөн М нь манай нөхрийн дагз руу таягаараа цохисон, нүүр лүү нэг удаа цохисон. М нь А, Б бид гуравтай 0,75 литрийн Ерөөл архи тал шилийг л уусан болохоор согтолт нь гайгүй байсан. Би уг нь эмнэлэгт хэлсэн дээр байх гэж хэлсэн чинь М нь амьсгаатай байна гайгүй байх бага зэрэг бээрсэн юм шиг байна жаахан харъя гээд байсан болохоор нээрээ ч гайгүй юм болов уу гэж бодоод байгаад байсан боловч дээрдэхгүй болохоор нь ахыг нь дуудсан. Т.Бэ бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 2009 онд гэр бүл болсон ба бид 2-ын дундаас хүү, охин гарсан боловч охин нь нас барчихсан. Манай хүү одоо 8 настай 3-р ангид сурдаг юм. Би анх Бтэй гэр бүл болохдоо 2 охинтой байсан. Манай хүн архийг байнга уудаг байсан ба уухдаа ширүүн зантай хүн юм. Үүдэн шүдээ 2 жилийн өмнө цохиулаад нэг шүд нь унасан байсан. Манай нөхөр архи уухаараа гэртээ байдаггүй гараад айл руу яваад өгдөг юм.  гэх мэдүүлэг

 

- Гэрч Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Бу 16 цагийн үед ирсэн юм. Тэгээд Этай Бу нь дэлгүүр яваад 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авчираад гурвуулаа хувааж уусан. Тэгээд дахиж 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авчираад тал хүртэл Э хамт ууж байгаад яваад өгсөн үлдсэн архиа Бу бид 2 хамт уусан. Тэгээд бид 2 унтаад өглөө босоод үнсээ гаргаж асгах гээд гарсан чинь манай гэрийн зүүн талд Буын нөхөр Б хэвтэж байсан. Тэгээд буцаж орж ирээд Бу-д танай хүн гадаа хэвтэж байна гээд хамт гараад оруулж ирсэн. Тэгээд Бу гутлыг тайлаад хөнжлөөр хучаад би гал түлсэн. Тэгээд шар тос авчирч ам руу хийгээд хамаатан саданд нь хэл гэсэн чинь жаахан байж байгаад хэлье гээд Дугараа гэх ахыг дуудсан. Тэгээд эмч ирж үзээд нас барсан байна гэж байсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч  Т.Дугарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр 12 цагийн үед манай дүү Бий эхнэр Бу над руу утсаар яриад дүү Б чинь эвгүй болчихоод байна, хөдлөхгүй байна та хүрээд ир гэхээр нь хаана байгаа юм вэ гэхэд Бгийнд байна гэж хэлсэн. Тэгээд яваад очтол гэрийн баруун талд хөнжлөөр хучсан байсан толгой нь ил гарсан байсан ба харахад нас барсан байдалтай байх шиг байхаар нь эмэгтэй хүмүүсийг айлгачихна гэж бодоод би юу ч гэсэн эмнэлэг, цагдаад хэлье гэж яваад цагдаад хэлчихээд, эмнэлэгт хэлээд буцаж Бгийн гэрт очсон. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08 ны өдрийн 57 дугаартай “...1.Т.Бийн цогцост толгойн дагз хэсгийн хуйхны язарсан шарх, духны зүүн хэсгийн, зүүн хацрын, эрүүний ооч, зүүн гарын алганы ар хэсгийн зулгаралт, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний уналт, буйлны цус шүүрэлт, дээд уруулын дотор талын цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 2.Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4.Дээрхи гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 5.6 Талийгаач архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас нас баржээ. 7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 8. Эмнэлгийн тусламж үзүүлснээр амь насыг нь аврах боломжгүй” гэсэн дүгнэлт,

 

- Шинжээч С.Эийн “...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.Бийн цогцост гадна үзлэг хийж байхад духны зүүн хэсгийн, зүүн хацрын, эрүүний ооч, зүүн гарын алганы ар хэсгийн зулгаралтууд нь шороо мэт зүйлээр бохирлогдсон байсан тул унах үед үүсгэгдэх боломжтой юм. Харин дагз хэсэгт үүссэн язарсан шарх нь хатуу мохоо зүйлээр цохигдох үед, мөн шүдний уналт, буйлны цус шүүрэлт, дээд уруулын дотор талын цус хуралт нь нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүсэх боломжтой юм” гэсэн мэдүүлэг,

 

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 4-7 х /

 

  • Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08 ны өдрийн 57 дугаартай дүгнэлт, / 25-26 х /

 

  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017.12.12-ны өдрийн 08/01-69 дугаартай тодорхойлолт /хх-н 38 х /

 

  • Э.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40 х /

 

  • Э.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт  / хх-н 52 х / зэрэг болно.

                     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Э.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Э.М нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт согтуурсан үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Т.Бийн эрүүл мэндэд дагз хэсгийн хуйхны язарсан шарх, дээд эрүүнд баруун 1 дүгээр шүдний уналт, буйлны цус шүүрэлт, дээд уруулын дотор талын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Э.Мын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Цогзолмаа, гэрч А.А, Ц.Бу, Т.Д нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08 ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Э.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

         Э.М гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн шанаанд санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

         

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Э.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Э.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ц нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Э.М Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Ялтан Э.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Цогзолмаа нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  5. Ялтан Э.Мд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

   6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР