Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 104/шш2024/00530

 

2024 10 21 104/ШШ2024/00530

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******, *******ны *******од оршин суух,******* овогт *******ийн *******,

 

Хариуцагч: , , хаягт оршин суух,******* овогт ын

 

  Нэхэмжлэлийн шаардлага: 10,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

 

/Хариуцагч Т.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.******* нь Т.тэй 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1128 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр 10,280,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 214,000 төлөхөөр тохиролцсон. Хариуцагч Т. нь уг гэрээг байгуулснаас хойш огт гэрээгээр тохирсон төлбөрөө төлөөгүй. Түүний хаяг нь хаана байгаа нь тодорхойгүй, холбогдох боломжгүй болсон. Иймд би хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хуульд заасан харьяа иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,000 төгрөгийг төлсөн учраас энэ хэсгээс татгалзаж, үлдэх 9,130,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Т. нь шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

3.1 Ч.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 04 хуудас/,

 

3.2 Төв аймгийн Зуунмод сумын *******ийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 187 тоот ..Ч.******* нь тус багийн Б-6-4 тоот хаягт оршин суудаг нь үнэн... гэх тодорхойлолт /хх-ийн 05 хуудас/,

 

3.3 Төв аймгийн тойргийн нотариатч Ч.ийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1128 бүртгэлийн дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 06 хуудас/,

 

3.4 ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаар шийдвэр /хх-ийн 08-09 хуудас/,

 

3.5 Нийслэлийн Налайх дүүргийн ны Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаар ...Т. нь тус хорооны Алтай 10-19 тоот хаягт түр оршин суугч... гэх тодорхойлолт /хх-ийн 10 хуудас/,

 

3.6 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 11-12 хуудас/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Т.т холбогдуулан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 10,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нь хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр татгалзаж, 9,130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И. нь дараах үндэслэлээр шаардах эрхээ ...Хариуцагч Т. үхрийн мах бэлтгэн нийлүүлж авчихаад мөнгөө төлөөгүй. Үүний дагуу нотариат дээр очиж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул 9,130,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Т. нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбарыг ирүүлээгүй болно.

 

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.Зохигч 2020 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран ажиллаж, нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Т.т барилгын ажилчдын хоолны бүтээгдэхүүн болох зээлээр үхрийн мах нийлүүлж 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,280,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй хэмээн талууд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна.

 

5.Тэдгээрийн хооронд байгуулагдсан тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний харилцаа байгуулагдах болсон шалтгаан нь зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаанаас үүдэлтэй бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заажээ.

 

6.Хэдийгээр талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэдий ч зохигч энэ тухай гэрээ байгуулаагүй тул талууд Иргэний хуулийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.гэж заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ.

 

7.Уг гэрээний дагуу хариуцагч Т. нь барилгын ажилчдын хоолны мөнгө 10,280,000 төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөсөө 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 450,000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг нийт 1,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******т төлсөн болох нь нэхэмжлэгчийн нэр дээрх Хаан банк ХК дахь 5723001406 дугаартай депозит дансны хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

 

8. Талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлээр худалдах худалдах авах харилцаанаас үүдэлтэй хэдий ч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Т. нар нь ажил хэргийн журмаар зээлээр мах бэлтгэн нийлүүлдэг байсан, төлбөрийг хожим хийхээр тохиролцсон боловч хариуцагч Т. төлбөрөө төлөөгүй тул 2017 онд үүссэн харилцааг дүгнэж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан 466.1.-д Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ.гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний дагуу шаардлага гаргах, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

 

9.Иймд хариуцагч Т.ээс 9,130,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Т.ийг 1,150,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр 1,150,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болохыг дурдав.

 

10. Шүүхээс хариуцагч Т.т 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс 9,130,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 161,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасны баримтлан хариуцагч Т.ээс 9,130,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,430 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ээс 161,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УРАНЗАЯА