| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00869/И |
| Дугаар | 104/шш2024/00535 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 104/шш2024/00535
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******, *******, *******од оршин суух, ******* овогт ын холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 28,912,753.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Банк нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч У.д ХасБанкин дахь тоот дансанд 28,213,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон.
Зээлийг олгосноос хойш үндсэн зээлд 940,433.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 584,356.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 742.81 төгрөг, нийт 1,525,533.07 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 27,272,566.67 төгрөг, зээлийн хүү 1,622,749.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,437.18 төгрөг нийт 28,912,753.77 төгрөгийг хариуцагч У.аас гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч У. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 28,912,753.77 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч У. зээлийн гэрээний үүрэгт 28,912,753.77 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У. нь нэхэмжлэлийн шаардлага 28,912,753.77 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 302,513.77 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 151,256.885 төгрөгийг улсын төсвөөс, 151,256.885 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч У. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, У.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,912,753.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,513.77 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 151,256.885 төгрөгийг улсын төсвөөс, 151,256.885 төгрөгийг хариуцагч У.аас гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА