Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00408

 

 

 

 

 

 

 

2024 10 08

132/ШШ2024/00408

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******, 11 давхар 1101 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ******* сум, 6 дугаар баг, Хулст жаргалант 3 гудамж 37 тоотод оршин суух, *******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,183,581.13 /хоёр сая нэг зуун наян гурван мянга таван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 34,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрөө хувиарын дагуу төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч *******аас 2,183,581.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,183,581.13 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2,183,581.13 /хоёр сая нэг зуун наян гурван мянга таван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох 2,183,581.13 /хоёр сая нэг зуун наян гурван мянга таван зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,888 /дөчин есөн мянга найман зуун наян найм/ төгрөгөөс 24,944 /хорин дөрвөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 24,944 /хорин дөрвөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг, хариуцагч *******аас 24,944 /хорин дөрвөн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА