| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00304/И |
| Дугаар | 104/шш2024/00543 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 104/шш2024/00543
2024 10 23 104/ШШ2024/00543
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* од оршин суух, ийн ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,320,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч: Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. д суманд ажил үйлчилгээ явуулж байгаа гэх нэрийдлээр иргэн Г. нь мөрөнд оршдог модны цехээс модон бүтээгдэхүүнийг 2023 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зээлээр авч байсан. Ажлаа хийж дуусгаад гүйцэтгэлээр мөнгө орж ирнэ гэж ярьдаг. Би түүнд нь 10,680,000 төгрөгийн мод модон бүтээгдэхүүн Г. өөрөө ирж авсан. Ажлаа хийж дуусгаад явахдаа авсан модон бүтээгдэхүүнийхээ үнэ төлбөрт тооцоо хийлгүй явсан. Би ын дугаартай утсаар удаа дараа залгаж ярьсан. Тэрээр би авсан хэдийгээ цааш нь компанид дамжуулж өгсөн. Тэр хүмүүс мөнгө төлбөрийг хийх ёстой. Би ярьсан удаахгүй 10,680,000 төгрөгийг өгнө хүлээж байгаарай гэдэг. Би зөндөө хүлээсэн боловч хариу төлбөр хийсэнгүй. Иймд Г.аас 10,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэв.
2.Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Би Б.*******гээс 10,680,000 төгрөгийн мод худалдаж авсан. Б.*******гийн шүүхэд гаргасан 10,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.ад холбогдуулан 10,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны байр суурь илэрхийлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
3.Шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, маргааны байр суурь илэрхийлээгүй хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.ад холбогдох 10,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 185,830 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,хариуцагчаас тэмдэгтийн хураамж 92,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Г. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА