| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00723/И |
| Дугаар | 104/шш2024/00545 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 104/шш2024/00545
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******т байрлах,*******ийн *******
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, гийн , тоот хаягт оршин суух, овогт гийн , овогт ын нар
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 78,425,905.18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5.2 дах заалт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн уйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А-62 дугаар тушаал, Зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Зээлдэгч С., С. нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-аас 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн SME-01285 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн SME-01285-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн SME-01285 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцаа ипотекийн гэрээ тус тус байгуулж Үхэр, одос үхэр өсгөн үржүүлэх төслийн зориулалтаар 40,000,000 төгрөгийг жилийн хувийн хүүтэй, зээлээ хуваарийн дагуу төлөлгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдлийн 0.1% алданги тооцох нөхцөлтэйгөөр 5 жил буюу 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн зээлдэгч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн SME-01285 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотекийн гэрээ/ гэрээгээр С.гийн өмчлөл, эзэмшлийн
-Гэрчилгээний дугаар: , Улсын бүртгэлийн дугаар: Ү-, УБ хот, Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 264 м.кв талбай бүхий Үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар: , Улсын бүртгэлийн дугаар: Ү-, УБ хот, Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 50 м.кв талбай бүхий Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар: , Нэгж талбарын дугаар: , Улсын бүртгэлийн дугаар: , УБ хот, Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий Гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмшил *******,
-Гэрчилгээний дугаар: , Нэгж талбарын дугаар: , Улсын бүртгэлийн дугаар: , УБ хот, Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 602,7 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг тус тус барьцаалсан.
Гэтэл зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн ба үүнтэй холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зүгээс удаа дараа зээлдэгч нартай холбогдож, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч байнга элдэв шалтгаан хэлж, тэр болгонд нь хүлээцтэй хандаж ирсэн боловч өнөөг хүртэл зээлийн төлбөрөө болон түүний хүү алдангийг төлөөгүй байдалтайгаар зээлдүүлэгчийг хохироосоор байна. Иймд Үндсэн гэрээний .1, .1.1, .1.2, .-т заасны дагуу С., иргэн С. нараас зээлийн үндсэн төлбөр болох 68,555,95.59 төгрөг, хүү .847,487.78 төгрөг, алданги 6,022,481.817 төгрөг, нийт 78,425,905.18 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн *******т олгож, зээлдэгч нар нь сайн дураараа нийт дүнг төлөөгүй тохиолдолд С.гийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулж өгнө үү... гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 68,555,95.59 төгрөг, хүү .847.487.78 төгрөг, алданги 6,022,481.81 төгрөг буюу нийт 78,425,905.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 6,022,481.81 төгрөгөөс алдангийн 20 хувь болох 1,204,496.6 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 77,221,408.82 төгрөг болгон багасгав.
2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 77,221,408.82 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр, захирамж гармагц нэхэмжлэлийн үнийн дүнгээс 25,000,000 төгрөгийг төлж барагдуулна.
.Нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 52,221,408.82 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 0-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийг хүртэл cap бүрийн 0-ны өдөр 1,200,000 төгрөг төлж нийт 11 сарын хугацаанд 1,200,000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр болох 9,021,408,82 төгрөгийг 2025 оны 10 сарын 0-ны өдрийн дотор төлөх хэлбэрээр 12 сарын хугацаатай бүрэн төлж барагдуулна.
4.Хариуцагч нь Эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 09 сарын 17-ны өдрийн SNLE-01285 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотекийн гэрээ/-ний дагуу С.гийн өмчлөлийн, эзэмшлийн
-Гэрчилгээний дугаар , Улсын бүртгэлийн дугаар Ү- Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 264 метр квадрат талбай бүхий үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар , Улсын бүртгэлийн дугаар Ү- Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 50 метр квадрат талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар , Нэгж талбарын дугаар , Улсын бүртгэлийн дугаар , Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 700 метр квадрат талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмшил *******,
-Гэрчилгээний дугаар , Нэгж талбарын дугаар , Улсын бүртгэлийн дугаар , Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 602,7 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэглээний зориулалттай өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо ... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*******ийн ******* нь хариуцагч С., С. нарт холбогдуулан 78,425,905.18 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 09 сарын 17-ны өдрийн SNLE-01285 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотекийн гэрээ/-ний дагуу С.гийн өмчлөлийн, эзэмшлийн:
-Гэрчилгээний дугаар , Улсын бүртгэлийн дугаар Ү- Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 264 метр квадрат талбай бүхий үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар , Улсын бүртгэлийн дугаар Ү- Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 50 метр квадрат талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар , Нэгж талбарын дугаар , Улсын бүртгэлийн дугаар , Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 700 метр квадрат талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмшил *******,
-Гэрчилгээний дугаар , Нэгж талбарын дугаар , Улсын бүртгэлийн дугаар , Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 602,7 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэглээний зориулалттай өмчлөлийн газраар гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэгч*******ийн ******* нь 78,425,905.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алданги 20 хувийг хасаж 1,204,496.6 төгрөгөөс татгалзаж, үлдэх 77,221,408.82 төгрөгийг хариуцагч С., С. нар төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө шүүхийн шийдвэр гармагц 25,000,000 төгрөгийг төлж барагдуулах, үлдэх 52,221,408.82 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 0-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр хүртэл сар бүрийн 0-ны өдөр 1,200,000 төгрөгөөр нийт 11 сарын хугацаанд 1,200,000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр болох 9,021,408.82 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн дотор төлөх хэлбэрээр 12 сарын хугацаатай бүрэн төлж барагдуулна.
Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч*******ийн ******* нь Б.т, хариуцагч С., С. нар нь Б.од итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон байх тул тэдгээрийн эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч нараас эвлэрсэн үнийн дүн болох 77,221,408 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 07,128 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нар нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба, зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч*******ийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С., С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 78,425,905.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 20 хувийг хасаж 1,204,496 төгрөгөөс татгалзаж, үлдэх 77,221,408.82 төгрөгийг хариуцагч С., С. нар төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө эвлэрлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гармагц 25,000,000 төгрөгийг төлж, үлдэх 52,221,408.82 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 0-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 0-ны өдрийг хүртэл сар бүрийн 0-ны өдөр 1,200,000 төгрөгөөр төлж, зээлийн үлдэгдэл төлбөр 9,021,408.82 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн дотор төлөх хэлбэрээр 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах,
Зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй, эвлэрлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох
2019 оны 09 сарын 17-ны өдрийн SNLE-01285 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотекийн гэрээ/-ний дагуу С.гийн өмчлөлийн, эзэмшлийн:
-Гэрчилгээний дугаар , Улсын бүртгэлийн дугаар Ү- Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 264 метр квадрат талбай бүхий үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар , Улсын бүртгэлийн дугаар Ү- Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 50 метр квадрат талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Гэрчилгээний дугаар , Нэгж талбарын дугаар , Улсын бүртгэлийн дугаар , Налайх дүүрэг, *******, , тоот хаягт байршилтай 700 метр квадрат талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмшил *******,
-Гэрчилгээний дугаар , Нэгж талбарын дугаар , Улсын бүртгэлийн дугаар , Улаанбаатар хот, Налайх дүүрэг, *******, гийн , А тоот хаягт байршилтай 602,7 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэглээний зориулалттай өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч нараас 07,128 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
.Шүүгчийн захирамжийг хариуцагч С., С. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА