| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00885/И |
| Дугаар | 104/шш2024/00552 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 104/шш2024/00552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******, *******, *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ө.*******, Д.******* нар нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хас банктай дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,200,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт буюу 18 хувийн хүүтэйгээр эргэн төлөлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Зээлдэгч Ө.*******, Д.******* нарыг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон утсаар шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй болно. Зээлдэгч Ө.*******ын *******, *******, *******, дугаарын утас руу удаа дараа холбогдоход утас нь байнга холбогдох боломжгүй, холбогдоохоороо банкнаас залгаж байгааг мэдээд дугаарыг блоклодог, гэрийн хаягаар очиход тийм хүн байхгүй гэсэн хариу өгдөг бөгөөд Ө.*******, Д.******* нар зээлийг төлбөрийг төлөхгүй санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрээд байна. Д.******* нь тоот зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу нөхөх үүрэгтэйгээр оролцсон. Ө.*******, Д.******* нар зээл авах үедээ ,,, хаягт бүртгэлтэй байсан бөгөөд харьяа дүүргээс хаягийн бүртгэлийн лавлагаа тодруулах албан хүсэлт өгөхөд бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй гэсэн тодорхойлолт өгсөн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай Ө.*******, ФД регистрийн дугаартай Д.******* нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул хариуцагч нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү гэв.
2. Шүүхээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
2.1. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ (хх-ийн 07-09 хуудас)
2.2. Налайх дүүргийноны Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 67 дугаартай албан бичиг (хх-ийн 10 хуудас)
2.3 *******-ийн харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт (хх-ийн 11-12 хуудас)
2.4. Налайх дүүргийноны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр албан бичиг (хх-ийн 22 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Ө.*******, Д.******* нарыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд гв хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч *******-ийн Налайх салбар өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ө.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нэхэмжлэхээр шүүхэд хандах гэтэл уг хариуцагч нарын хаяг, оршин суугаа газар нь тодорхой бус байгаагаас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн тэдгээрийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн тайлбар гаргаж байна.
4. Хэрэгт авагдсан ******* болон Ө.*******, Д.******* нартай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээнд хариуцагч нарыг ,о, тоотод оршин суудаг хэмээн хаягийн мэдээлэл авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан Налайх дүүргийноны Нийгмийн ажилтнаас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр албан бичигт хариуцагч нарыг дээрх хаягт бүртгэлтэй, оршин суудаг хэмээн тодорхойлсон, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нарыг уг хаягт оршин суудаггүй гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, хариуцагч нарын хаяг тодорхой бус хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Налайх дүүргийноны зохион байгуулагчийн олгосон 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 67 дугаар албан бичгээр олгосон Ө.******* тус хорооны хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг нэхэмжлэлийн үндэслэл болох боловч энэ нь тус хорооны Нийгмийн ажилтны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр албан бичгээр үгүйсгэгдэхээс гадна хариуцагч Д.*******д холбогдох оршин суудаггүй тухай тодорхойлолт биш байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээтэй холбогдуулан хариуцагч нарын оршин суугаа хаягаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ын *******, ын ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА