Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 104/шш2024/00553

 

2024              10              30                                      104/ШШ2024/00553             

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч:  *******, *******, *******лол, ******* *******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , *******, *******гийн *******од оршин суух, овогт ын д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 129,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: . .. Г. нь Нано Капитал ББСБ, ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр  Цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл авч, одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч Г.гаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 749 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь Цахим зээлийн гэрээний 6,4 дэх заалт зээлдэгчийг зээл авах бүрт аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бух зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн  аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл мараах журмаар эргэн төлөхийг *******-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэснийг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Г.гаас үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 62,416.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,380 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 129,296.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 129,296.27 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Г.гаас зээлийн гэрээний үүрэгт 129,296.27 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 129,296.27 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,275 төгрөгийг улсын төсвөөс, 2,275 төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 129,296.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,275 төгрөгийг улсын төсвөөс, 2,275 төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.УРАНЗАЯА