| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00104/И |
| Дугаар | 141/ШШ2024/00150 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 141/ШШ2024/00150
| 2024 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 141/ШШ2024/00150 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* миний бие ******* оны . дүгээр сарын ......-ны өдөр ******* ууган хүүхэд нь болж төрсөн. 1975 онд ******* аймгийн ******* суманд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1979 онд өөрийн хүсэлтээр болон ахуй амьдралын шаардлагаар сургуулиас гарсан. 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цэргээс халагдаж ирээд шууд малчнаар Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Иймд 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-******* овогт ******* ******* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-******* аймгийн Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1916: ...1983-1985, 1988-1989 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад мал маллаж байсан гэх Н.******* цалингийн тодорхойлолтыг олгов.
1984 онд 2080,85 төг, 1-12 сар хүн өдөр 359, хуу№ /******* нэрээр/,
1988 онд 1989,5 төг, 10-12 сар, хуу№ /******* нэрээр/
1989 онд 3012,94 төг, 1-12 сар№ /******* нэрээр/ гэжээ.
Жич: 1983-1985, 1988-1989 оны нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, 1983,1985 оны цалингийн цэсэнд холбогдох баримт олдохгүй, цагийн бүртгэл байгууллагын болон хурал цуглааны бүртгэл зэрэг баримт архивт шилжигдэн ирээгүй байна... гэсэн архивын лавлагааны хуулбар,
-Тусгай архивын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08/992 дугаартай: ...******* ******* нь ******* аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0243 дугаар ангид цэрэгт татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0243 дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэл тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул ******* цэргээс халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно... гэсэн лавлагааны хуулбар,
нь 1988 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албанаас халагдсан талаар бичилт бүхий цэргийн батлахын хуулбар,
-******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай: ... овогтой ******* ам бүл 1 тус багт оршин суудаг нь үнэн болно... гэсэн тодорхойлолтын хуулбар,
-0917000780: ...******* овогт ******* ******* /РД:/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилэээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 325 дугаартай: ... овогтой ******* нь МХЗЭ-ийн гишүүний алдар нэрийг хэзээ ямагт өндөр өргөж, сайхан эх орныхоо социалист хөдөө аж ахуй түүний үндсэн салбар мал аж ахуйг хөгжүүлэх ариун үйлст биечлэн оролцож мал маллах сайхан үйлсийг ахмад үе, аав ээж ах эгч нараасаа сурах ариун хөдөлмөрт бадрангуй эх оронч чин эрмэлзлэлээ илэрхийлэн явж байгаа тул МХЗЭ-ийн хүндэт илгээлт олгов... гэсэн илгээлтийн бичгийн хуулбар,
-1992-1998, 2002 оны малын А дансны архивын лавлагаа болон 1992-1998, 2002 оны мал тооллогын маягтын хуулбарууд,
-******* ******* // нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна... гэсэн ял шийтгэлийн лавлагааны хуулбар,
-ы ******* нь 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Дэлгэрэх-Амьдрал нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин оршдог сум-Баянтэс.. гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-******* ******* нь 1983 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-******* аймгийн Баянтэс сумын Нисэг бригадад малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,
-Гэрч : ...Н.******* аав, ээж хоёр нэгдлийн мал маллаж байсан малчин хүмүүс байсан бөгөөд аав нь улсын аварга малчин байсан. ******* нь бага наснаас эхлэн мал маллаж байсан бөгөөд 1983 онд илгээлтээр гарч ******* аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мал маллаж эхэлсэн юм. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа хүн. ******* нь Нисэг багийн Дунд өвөлжөөнд өвөлжиж мал маллаж байсан. Цэрэгт 1985 онд яваад 1988 онд халагдаж ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн нэгдлийн мал малласан. *******тэй би нутгийн хүмүүс учир бие биенээ сайн танина. Тиймээс түүний ажил амьдралын сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,
-Гэрч ...******* нь надаас нэг ах. Намайг 1984 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарахад надаас нэг жилийн өмнө илгээлтээр гарсан байсан. ******* нь ******* аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо бид хоёр багийн хүмүүс. Нэгдлийн үед манай хоёр айл саахалт байсан хүмүүс. ******* манай хоёр голын наана цаана тэднийх Нисэгт , манайх Дооны ард нутагладаг байсан. ******* нь 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Би 1987 онд явж 2 жил цэргийн алба хаасан. ******* 1986 онд цэрэгт явж 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд мөн үргэлжлүүлэн нэгдлийн мал маллаж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч нь 1988 оны 9 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 019-ний өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хааж байсан байх ба цэргээс халагдсан сарын дараа сарын эхний өдрөөр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч ******* овогт ******* *******г 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******гээс ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******г 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН